Америкийн жүжигчин, дуучин, модель Скарлетт Йоханссон 37 нас хүрлээ. Скарлетт 1984 оны арваннэгдүгээр сарын 22-нд төрсөн. 8 настайдаа анх театрын тайзан дээр гарч, 10 насандаа анх кинонд тогложээ.
Одоо түүний урын санд 50 кино байна. Тэрбээр 2004 онд BAFTA шагнал хүртэж, “Алтан бөмбөрцөг” шагналд 4 удаа нэр дэвшиж байсан юм. Мөн гурван цомогтой дуучин, “Calvin Klein”, “L'Oreal” брэндийн нүүр царай билээ.
Ингээд эгдүүтэй хөөрхөн бүсгүй түүний амьдралын дүрэмтэй танилцъя.
“Супер баатрууд хөлөрсөн ч муухай үнэртдэггүй. Гэвч би хэзээ ч супер баатруудад дуртай байгаагүй. Надад мутантууд таалагддаг”
“Юу гэж хариулахаа бодох дургүй. Тийм болохоор энгийн амархан асуултад дуртай”
“18 настайдаа л би 25 настай бүсгүйн дүр бүтээж байлаа. Хүүхэд нас гэж надад байгаагүй. Гэхдээ би харамсахгүй байна”
“Миний үеийнхэн бол ёстой хогийн үе. Бид юун дээр өсөж том болсон гэж бодно? Хөгийн бохь, хөвгүүдийн поп хамтлаг, рэп металлын холимог хөгжим”
“Фрэнк Синатраг шүтдэг. Түүний хоолой бол алт гэсэн үг”
“Гэнэт хэн нэгэнд дурлах сайхан. Өөрийгөө амьд гэдгийг мэдэрдэг юм”
“Нөхөрт гарахын гол сайн тал нь чи өөрийнхөө талаар урьд нь мэддэггүй байсан зүйлээ мэдэж авна”
Эрт орой хэзээ нэгэн цагт надаар компьютер тоглоом хийнэ. Кинонд дүрээ үлдээхээс л дээр”
“Ганцаараа хоол идэх дургүй. За яах вэ, зурагт асаалттай бол болж байна”
“Би талханд дуртай. Жүжигчин болоогүй бол талхчин байх байлаа”
“Гоо сайхан байх нууцыг би ээжээсээ сурч авсан. Ус их уу, тамхи бүү тат, сэрүүлгээр бүү сэр”
“Би өөрийгөө тачаангуй харагдаж байгаа болов уу гэж санаа зовдоггүй. Харин галзуу юм шиг харагдаагүй байгаа гэдэгтээ санаа зовдог”
“Улаан хивсэн дээгүүр алхахад алганы хөлс гарч, ам хатаад, зүрхний цохилт хурдсаж, сандралын байдалд ордог”
“Алдарт гарахад өөрийгөө бэлтгэнэ гэж байхгүй. Би одоо болтол пицца авч байхад минь баахан хүн зураг дараад байвал яах вэ гэдгээ мэдэхгүй”
“Од байна гэдэг миний бодлоор дараалалгүйгээр ресторанд сайн суудал авах явдал”
“Би харилцдаг бүх хүндээ бүрэн итгэхийг хүсдэг. Гэхдээ итгэдэггүй, итгэл даахгүй улсуудтай нэг мөсөн харилцаагаа таслахыг хүсдэг”
“Надад фэйсбүүк, твиттер байхгүй. Утга учиргүй мэдээлэл бага авах тусмаа би улам аз жаргалтай байх болно”
“Хэрэв чиний амьдрал зогсонги байдалд орж, юу хийхээ мэдэхгүй байгаа бол хүлээ. Гэхдээ хэт удаан битгий хүлээ. Удаан хүлээснээс ямар нэг юм хийсэн нь дээр биз дээ”
“Царай муутай эмэгтэйн дүрд тоглохыг би хамгийн их хүсдэг”
“Кинонд нүцгэн гарах, порно кинонд тоглох хоёрын ялгааг хүмүүс ойлгодоггүй”
“Үзэгчид бүхнийг шийднэ гэж ярьдаг. Үнэндээ тэд юу ч шийдэхгүй. Үзэгчид зүгээр өгснийг л авдаг”
“Сайн кино зохиол 75-аас илүү хуудастай байж болохгүй”
“Вуди Аллений онцгой чанарыг мэдэх үү? Найруулагч Вуди жирийн Вуди хоёр ямар ч ялгаагүй”
“Би ажиллахыг хүсэж байна. Хүссэн хүмүүстэйгээ хамт байхыг хүсэж байна. Өөр надад юу ч хэрэггүй”
“Би хэн нэгний онгодын сахиусан тэнгэр байхыг хүсдэггүй”
“Өөрийгөө хөвгүүн шиг л харагддаг байх гэж боддог. Мэдээж бие биш царай”
“Нууц авьяас юу вэ гэж үү? Би авьяасаа нуудаггүй”
“Замбараагүй байх дургүй. Зочид буудалд ч би цэвэрлэгч ирэхээс өмнө өөрөө цэвэрлэгээ хийдэг”
“Би ажилдаа хариуцлагатай. Ажлаас хоцорч, тасалдаг хүн биш”
“Хөгширнө гэж би санаа зовдоггүй. Бүгд л хөгширнө. Яах ч аргагүй. Эрүүл хэв маягаар амьдарч, ус их уу”
“Хэнтэй амраглахыг хүсэж байна гэж үү? Патрик Суэйзи. Мөрөөдөл биеллээ гэсэн үг”
“Би өөрийгөө хэзээ ч femme fatale гэж үзэж байгаагүй. Би хэн нэгнийг уруу татаагүй, хэний ч амьдралыг сүйтгээгүй”
“Жүжигчин болдоггүй. Жүжигчнээр төрдөг”
“Нойлын цаас авах гээд явахад хүртэл хэвлэлийнхэн намайг мөрддөг”
“Мөрөөдлийн минь эр хүн бол Жон Траволта. Түүнд миний эр хүнээс хүсдэг бүх чанар бий. Хүчирхэг мөртөө уян”
Сэтгэгдэл ( 4 )
Jujigchin turdug jujigchniig buteene gej baihgui. Diplomtoi uruvdultei jujigchin nairuulagch nar uuniig sain oilgohgui l uimdaa. Hairan tsag zaluu nas.
Jujigchin turdug jujigchniig buteene gej baihgui. Diplomtoi uruvdultei jujigchin nairuulagch nar uuniig sain oilgohgui l uimdaa. Hairan tsag zaluu nas.
Muruudliinh ni er hun John Travelto yum bol yaagaad tuuniig unsehed aimshigiin tsarai gargasan yum bol?
Aviyas n yu yum gehees tsarai muutai