Жастин Бибер: Чамтайгаа хамт өтлөх нь миний мөрөөдөл

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 24

Канадын дуучин Жастин Биберийн гэргий Хейли энэ сарын 22-нд 24 нас хүрлээ. Бибер хайртдаа зориулан, сэтгэл хөдөлгөсөн мэндчилгээ дэвшүүлжээ.

Жастин инстаграм хуудсандаа хамт авхуулсан зургаа оруулаад “Миний нүд чиний төлөө. Миний зүрх чиний төлөө. Миний сэтгэл чамд л зориулагдсан. Миний хайр зөвхөн чамд. Чиний байгаа газар миний гэр. Чи миний хамгийн амгалан тайван байдаг газар. Миний хамгийн том мөрөөдөл бол чамтайгаа хамт хөгшрөх. Төрсөн өдрийн мэнд хүргэе, хайрт даа” гэж бичсэн байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top