American Music Awards 2020: ЖеЛо, Кэти Перри зэрэг онцгой мөчүүд

2020 оны 11 сарын 24

АНУ-ын Лос-Анжелест уламжлалт American Music Awards шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө. Энэ жилийн ёслол цар тахлын улмаас урьд өмнөхөөс даруухан болсон.

Таражи Хенсон

Хөтлөгчөөр томилогдсон жүжигчин Таражи Хенсон шагналтнуудын нэрийг ээлж дараалан, дуудаж байв. Эхний шагналтнуудын дунд дуучин Жастин Бибер байсан бөгөөд 2020 оны шилдэг поп дуучин Lonely, Holy хит дуунуудаа танилцууллаа.

Дараа нь гарч ирсэн рэп дуучин The Weeknd-ийн гадна төрх фэнүүдийг нь тун их айлгасан.

The Weeknd

Тэр гоо сайхны мэс заслын ширээнээс шууд хүрээд ирсэн мэт харагдаж байв. Азаар энэ нь согтуугаар жолоо барихын эсрэг дүр байсан юм.

Кэти Перри наймдугаар сард хүүхэд төрүүлснийхээ дараа эргэн ирсэн нь бас нэгэн онцлох үйл явдал байсан. Залуу ээж үсэрч цовхрон бүжиглэсэнгүй, сандал дээр суугаад даруухан дуулсан.

Кэти Перри

Рэп дуучин Megan Thee Stallion шинэ дуу Body-гоо толилуулахдаа сунгалт сайтайгаа батлан харууллаа.

American Music Awards шоуны хамгийн хурц үзүүлбэр нь Женнифер Лопес, Колумбын Малума  нар байлаа.

Женнифер Лопес

Тэд “Надтай гэрлээч” киноны Pa' Ti, Lonely дуугаа дуулсан.

2020 оны Шилдэг уран бүтээлээр шалгарсан Тейлор Свифт ёслолд ирж чадаагүй тул онлайнаар харилцсан.

Тейлор Свифт

Ёслолын хаалтыг Өмнөд Солонгосын BTS хамтлаг алдарт хит “Dynamite” дуугаараа хийсэн юм.

American Music Awards 2020

Оны шилдэг уран бүтээлч — Тейлор Свифт

Шинэ уран бүтээлч — Doja Cat

Шилдэг хос — Dan + Shay, Жастин Бибер, 10,000 Hours

Олон нийтийн сүлжээний шилдэг уран бүтээлч — BTS

Шилдэг видео — Тейлор Свифт, Сardigan

Шилдэг поп-/рок уран бүтээлч — Жастин Бибер

Шилдэг поп-/рок уран бүтээлч эмэгтэй — Тейлор Свифт

Шилдэг поп-/рок- хос, хамтлаг — BTS

Шилдэг поп-/рок цомог — Гарри Стайлс, Fine Line

Шилдэг поп-/рок дуу — Дуа Липа, Don't Start Now

Шилдэг кантри дуучин — Кейн Браун

Шилдэг кантри эмэгтэй дуучин — Марен Моррис

Шилдэг кантри хос, хамтлаг — Dan + Shay

Дуа Липа

Шилдэг кантри цомог — Блэйк Шелтон, Fully Loaded: God's Country

Шилдэг кантри дуу — Dan + Shay, Жастин Бибер, 10,000 Hours

Шилдэг рэп-/хип-хоп дуучин — Juice Wrld

Шилдэг рэп-/хип-хоп эмэгтэй дуучин — Megan Thee Stallion

Megan Thee Stallion

Шилдэг рэп-/хип-хоп цомог — Roddy Ricch, Please Excuse Me For Being Antisocial

Шилдэг рэп-/хип-хоп дуу — Карди Би, Megan Thee Stallion, WAP

Шилдэг соул/R&B дуучин — The Weeknd

Шилдэг соул/R&B эмэгтэй дуучин — Doja Cat

Шилдэг соул/R&B цомог — The Weeknd, After Hours

Шилдэг соул/R&B дуу — The Weeknd, Heartless

Шидэг альтернатив рок дуучин — Twenty One Pilots

Шилдэг орчин үеийн дуучин — Jonas Brothers

Шилдэг электрон бүжгийн хөгжмийн уран бүтээлч — Леди Гага

Биби Рекса, Doja Cat

Шилдэг саундтрек — Birds of Prey: The Album

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top