28 нас хүрсэн Майли Сайрусийн дуулиант баримтууд

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 24

Орчин цагийн хамгийн этгээд дуучдын нэг болох Майли Сайрус өчигдөр /2020.11.23/ 28 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн. Цар тахлын үед тэр гэртээ тэмдэглэсэн нь ойлгомжтой. Хөл хорионд ороод сэтгэлээр унаж, хэсэг архинд ороод гарсан тул энэ удаад архигүй хийсэн байх магадлалтай. 

Түүний жинхэнэ нэр Дестини Хоуп. “Хувь заяа”, “Итгэл найдвар” гэсэн утгатай нэр охиндоо өгөхдөө эцэг эх нь ирээдүйд алдартай хүн болно гэж тооцсон нь алдсангүй. 15 настайгаасаа шоу бизнест орсон Майли үнэхээр хөөрхөн хүүхдийн дүрд тоглож байлаа. Гэвч тэр удалгүй хөгжилтэй “мангас” болон хувирсан юм. Түүнийг дэлхийн хэмжээнд нэрд гарахад хэрэг төвөг, шуугиан дуулиан нь их нөлөөлсөн.

Робин Тикетэй хийсэн тверк-секс

2013 оны MTV Video Music Awards (VMA) ёслол дээр Сайрусийн хийсэн зүйлийг шок гэж нэрлэхээс өөр арга байхгүй. Эхлээд байдал хэвийн байлаа. Майли We Can't Stop дуугаа саарал усны хувцастай дуулж, ямар нэг эвгүй сюрприз гарах шинжгүй байв. Бүжигчин залуусаа энд тэндээс нь базаад байсныг нь хүмүүс гэмгүй шоглоом хийж байна л гэж үзэж байв. Дараа нь Робин Тике тайзан дээр гарч, Blurred Lines хит дуу эгшиглэхэд байдал хурцадсан. Майли усны хувцсаа тайлан хаяхад дотроос нь биеийн өнгөтэй дотуур хувцас гарч ирлээ. Сайрус өөрийгөө базан бүжиглэхэд араас нь Робин тверк хийсэн юм.

Танхимд байсан алдартнуудын царай барайж, хүүхэдтэйгээ ирсэн үзэгчид тэднийхээ нүдийг нь тагласан. Ёслолын дараа бүгд Сайрусийг ярьж, бусад жүжигчдэд огт анхаарал хандуулаагүй. Сайрус дараа нь үүнийгээ Jingle Ball арга хэмжээнд Санта Клаустай давтсан.

VMA-д бужигнуулсныхаа дараа тэр Лиам Хемсвортоос салсан. Лиам найз бүсгүйнхээ энэ аашийг тэсээгүй. Салалтын уй гашуугаа тэр Wrecking Ball дуундаа клип хийж тайлсан. Эхний хэдэн өдөрт л клипийг 19 сая хүн үзсэн.

Эрхтний дүрстэй бялуу

Майли Лиам Хэмсворттой үерхэж байхдаа төрсөн өдрөөр нь эр бэлэг эрхтний дүрстэй бялуутай ирсэн. Тэр л ганцаараа баярлан инээж, Лиам болон түүний хүмүүжилтэй найзууд шоконд орсон гэдэг.

Хэл

Майли Сайрусийн гол маяг бол хэлээ гаргах. Болсон болоогүй ямар ч үед тэр хэлээ гаргадаг. Rolling Stones хамтлагийн лого шиг л. Kiss хамтлагийн Жин Симмонс 12 см урт хэлтэй байсан гэдэг. Сайрусийн хэл тийм урт биш ч тэр хэлээ брэнд болгож чадсан юм. “Би ичимхий хүн. Зураг авахуулахдаа ичээд хэлээ гаргадаг” гэсэн түүний үгэнд хэн ч итгэхгүй.

Тамхи

Майли Сайрус хүмүүсийг яаж шоконд оруулахаа сайн мэднэ. Орчин үед тамхи зуугаад зургаа авахуулахад л хэвлэлээр шүүмжлүүлдэг болсон. Тэгвэл Майрус нэгэн том язгууртны хүлээн авалтын үеэр бүр татсан юм. Түүний шүтэн бишрэгч хүүхдүүдийг эцэг эх нь Майлигаас салгах гэж оролдож байх зуур Майли улам цааш ахисан. Instagram хуудсандаа хар тамхи татдаг хэрэгслийн зураг оруулж, ДЕСЕРТ хэмээн бичсэн байлаа.

Нүцгэлэх зуршил

Майли олон юм давхарлаж өмсөх дургүй. Ялангуяа биеийн дээд хэсэгтээ. Хөхөө жаахан юмаар л хаачихад болно гэж тэр үздэг. Ийм байдалтай тэр хүлээн авалт, уулзалт дээр тоохгүй хүрээд ирдэг хүн.

Тайзны гоёл

Түүний зарим гоёл, хувцас Леди Гагагийн фэнүүдийн ч нүдийг бүлтийлгэдэг гэж байгаа. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Who Owns My Heart(66.181.180.221) 2020 оны 11 сарын 24

she is best singer

0  |  0
Top