Өмнөд Солонгосын дуучин Юн До Хёны Тэгүд хийсэн тоглолтыг үзсэн нэг хүн коронавирусний халдвар авсан нь тогтоогдсон билээ.
Юн До Хён Instagram хуудсаараа дамжуулан, уучлал гуйсан байна.
Тэрээр “Юуны өмнө би Тэгүгийн оршин суугчдаас төвөг учруулсандаа уучлал гуйж байна. Энэ сарын 15-нд болсон концертыг үзсэн хүмүүсээс хүлцэл өчье. Тэр тоглолтыг үзсэн нэг хүнээс 11 дүгээр сарын 20-нд коронавирус илэрсэн мэдээг сонслоо. Тоглолтын танхимын камерын бичлэгийг үзсэн мэргэжлийн хүмүүс бүх үзэгч биш зөвхөн тухайн үзэгчийн ойр сууж байсан хүмүүс шинжилгээнд орох шаардлагатай гэж үзсэн. Одоогийн байдлаар шинжилгээнд орсон бүх хүний хариу сөрөг гараад байна. Дахин уучлал гуйя. Би тоглолтоо аюулгүйн дүрмээр зохион байгуулж, танхимын 50 хувийн суудалд л тасалбар зарсан. Бүх дүрмийг дагасан болохоор аюулгүй гэж би бодсон. Халдвар авсан үзэгч хурдан эдгээсэй гэж хүсэн ерөөж байна” гэж бичжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Уучлал гуйхгүйээ, монгол шүү дээ
Хар хархан нүдэн концерт шүү юм орилмор аядсан нөгөө сураггүй Увс гар одоо 53 халдварын 53 удаа уучлал гуйхгүй зөвхөн хар аииа хоохойлоод зөвхөн өөрөө халдваргүй гарлаа л гээд баярлаад сошиалаар гараад суух юмдаа.
Манай дуучид жүжигчид санаа авч уучлал гуймаар юм. Ялангуяа тэр ”хархан нүдэн”