Ёшики (X Japan) дэлхийн оддыг YouTube дээр цуглуулна

2020 оны 11 сарын 24

Японы алдарт X Japan хамтлагийн ахлагч Ёшики ирэх сард хийх дуу хөгжмийн том арга хэмжээгээ танилцууллаа. 2020 онд хөгжмийн ертөнц цар тахлын улмаас маш их хохирол амссан. Ёшики дэлхий дахинд хамтдаа бид ямар ч бэрхшээлийг даван туулж чадна гэдгийг харуулах зорилготой байгаа юм.

Ирэх 12 дугаар сарын 23-нд YouTub сувгаар “YOSHIKI: Under The Sky” онлайн тоглолт явагдана. Одоогийн байдлаар тус тоглолтод Мэрилин Мэнсон, The Chainsmokers, St. Vincent, Николь Шерзингер, Сүгизо (Ясүхиро Сүгихара), HYDE, Jane Zhang, Линдси Стирлинг, SixTONES, Scorpions, Сара Брайтман нар оролцохоо илэрхийлээд байгаа. Удахгүй бусад оддын нэр ч тодрох гэнэ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Fan(66.181.183.101) 2020 оны 11 сарын 25

We are X!

0  |  0
1(103.26.193.204) 2020 оны 11 сарын 25

waaaw

0  |  0
Top