АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ сарын 26-нд тэмдэглэх Талархлын өдөрт зориулан Цагаан ордонд авчирсан хоёр цацагт хяруулын амийг бүрэн эрхийнхээ хүрээнд өршөөлөө. Хоёр цацагт хяруулыг “Corn (эрдэнэ шиш)”, “Cob (эрдэнэ шишийн гол)” гэсэн нэр хайрлажээ.
Цацагт хяруулууд Айова мужид өнгөрсөн долоодугаар сард төрсөн бөгөөд өдгөө тус бүр 19 кг жинтэй аж. Тэд эл ёслолын ажиллагаанд зориулж тусгай бэлтгэл хийсэн байна. Өдгөө Корн, Коб хоёр Айова мужийн их сургуульд оюутнуудын халамжид очих юм.
Цацагт хяруулын амийг хэлтрүүлэх бэлгэ тэмдгийн чанартай ёслолын ажиллагааг анх Ерөнхийлөгч Абрахам Линколн 1863 онд хийж байжээ. Тухайн онд тэрээр жил бүрийн арваннэгдүгээр сарын дөрөв дэх пүрэв гарагийг Талархлын өдөр болгон тэмдэглэх зарлиг гаргасан байна.
Сэтгэгдэл ( 5 )
Ингэнгүүтээ хэдэн арван сая цацагт хяруул идчихдэг, ккк.
Америкт анх нүүдэллэн очсон европчуудыг өлсөж байхад нь нутгийн уугуул иргэд цацагт хяруулын махаар дайлж цатгаж байсан түүхээс үүдэлтэйгээр талархлын баярыг тэмдэглэх болсон. Гэвч дайлсан хүмүүст нь биш идүүлсэн шувуунд нь талархдаг гэж байгаа.
Манай мал сэтэрлэхтэй адилхан юм байна.
Юун хөөрхөн юм сайхан сэтгэлтэй хүмүүс вэ баярлалаа
Хөөрхөн юм сайхан сэтгэлтэй хүмүүс вэ баярлалаа