УОК-т нийслэл хотоос 85.000 иргэн гарах хүсэлтээ өгчээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 26

Улсын Онцгой комиссоос өнөөдөр /2020.11.26/ 17:00 цагт цаг үеийн асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Монгол Улсын Шадар сайдын захирамжаар Ажлын хэсэг байгуулж, Улаанбаатар хотод гацсан иргэдийг шат дараатай гаргахаар болсон. Өнөөдрийн байдлаар 85 мянган иргэн орон нутаг явах хүсэлтээ илэрхийлсэн. Энэ тоо нэмэгдэх хандлагтай. Харин Улаанбаатар хотод ирэх 5300 гаруй иргэн байна. Энэ хүрээнд арванхоёрдугаар сарын 1-10-ны хооронд зорчих хөдөлгөөнийг шат дараатай зохион байгуулахаар боллоо" гэх мэдээллийг өглөө. 

Ингэхдээ халдвар дотооддоо алдсан таван аймаг болон стратегийн гол аймаг гэгддэг Өмнөговь аймгийн иргэдийг гаргахгүй, эхний ээлжид бусад аймгийн иргэдийг Улаанбаатар хотоос гаргах шийдвэрийг гаргажээ. 

Top