ЧУУЛГАН: Гол нэрийн барааг ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ асуудлыг хэлэлцэж эхэллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 27

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

УИХ-ын чуулганд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, хуралдааны эхэнд шүүхийн шинэчлэлийн багц хуулийн төслүүдээ эгүүлэн татаж буйгаа мэдэгдсэн.

Үүний дараа "Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн  эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан ч Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хуульд хориг тавьсан тул дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хойшлуулах саналыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Жавхлан нар гаргаж, гишүүдийн 60 хувь нь дэмжив.

Дараа нь Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл (Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн)-ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.

Энэ төсөлд будаа, ургамлын тос, өвс, тэжээлийг гаалийн татвараас чөлөөлөх тухай тусгасан юм. Өмнө нь уг хуулийн төслийг  Төсвийн байнгын хороогоор хэлэлцээд дэмжсэн билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.194.168) 2020 оны 11 сарын 27

tatvaraas choloolood baihan une buudaggui yum chin tuuniig choloolood ch yah bilee dee. Dalimduulj orsdiin biznesee l demjeed baidag baih daa.

0  |  0
Top