Ж.Ганбаатар: Гааль, НӨАТ-аас чөлөөлдөг ч амьдрал дээр үнэтэй болоод байна

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 27

УИХ-ын чуулганаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл (Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн)-ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.

Энэ төсөлд будаа, ургамлын тос, өвс, тэжээлийг гаалийн татвараас чөлөөлөх тухай тусгасан юм. Өмнө нь уг хуулийн төслийг  Төсвийн байнгын хороогоор хэлэлцээд дэмжсэн билээ.

Хуралдааны үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “НӨАТ, гаалийн татвараас чөлөөлснөөр тухайн бүтээгдэхүүн яг хэдэн төгрөгөөр буурахыг хэлэх боломжгүй. Энэ хуулийг баталснаар үнэ өсөхгүй, нөөцийг нэмэгдүүлэх боломжтой болж байгаа юм” гэдгийг онцоллоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар уг хууль амьдрал дээр хэрхэн хэрэгждэг талаар тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлдөг ч амьдрал дээр үнэтэй болчихдог процессыг тайлбарлав.

-УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Гааль, НӨАТ-ын татварыг чөлөөлөхдөө цаашид анхаарах нэг зүйл бий. Бид зөвхөн чөлөөлөөд орхидог. ХХААХҮ-ийн яам бол НӨАТ-ын татварын тайлан гаргаж үзээгүй болохоор мэдэхгүй байх. Татварынхан байсан бол асуумаар байгаа юм. Мөнгө төлдөг бол НӨАТ-ын баримт бичиж өгдөг байх ёстой. Өмнө нь чөлөөлсөн компаниудад ийм зүйл байхгүй байгаа. Чөлөөлсөн компаниудын өмнөөс ЖДҮ эрхэлж байгаа хүмүүс баримт өгч байгаа, аж ахуй нэгж нь өмнөөс нь төлж байгаа шүү. Би үүнийг Сангийн сайдад хэлсэн ч Сангийн сайд ойлгомжгүй байдлаар тайлбарлаад өнгөрсөн. НӨАТ-аас чөлөөлж байгаа бол бүх байгууллага НӨАТ-ын баримт бичиж өгөх ёстой гэдэг зарчмаа бариарай. НӨАТ-аас чөлөөлөгдсөн гээд баримт бичиж өгөхгүй байгаагаа болих хэрэгтэй. Би нарийн юм яриад байна шүү. НӨАТ, гаалийн татвараас чөлөөлж байгаа ч наадах чинь хэрэглэгчийн гар дээр ирээд үнэтэй болох процесс шүү.

ХХААХҮ-ийн яам З.Мэндсайхан:

-Таны хэлж байгаатай санал нэг байна. Сангийн яамтай санал солилцож, хамтран ажиллана.

-УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-НӨАТ-аас чөлөөлөгдөж байгаа бол төр буцаагаад тэр компанитай өөрөө харьцах ёстой. Чөлөөлсөн байгууллага өөрөө НӨАТ-ын баримтаа иргэдэд бичиж өгдөг байх ёстой. Ингэхгүй бол наадах чинь цаашид бүр хавтгайрна шүү.

УИХ-ын чуулган үргэлжилж байна. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.191.194) 2020 оны 12 сарын 08

Өмнө нь гааль нөат-с чөлөөлөхөд ААН-үүд гурил будаагаа хямдруулаагүй, харин ч нэмсэн, тийм болохоор бараг чөлөөлөх шаардлага байна уу,

0  |  0
Уншигч(66.181.180.197) 2020 оны 11 сарын 27

Энэ нэг нөхөр одоо болио.бүхнийг мэдэгч аятай юм болгоны түрүүнд ярьж байх юм.будаач будаач гэхээр сахлаа будав гэдэг шиг юм болж байна.

0  |  0
BZD(202.21.114.139) 2020 оны 11 сарын 27

Эхлээд Оргилын өмнө байсан явган хүний замыг буцаагаад өгчих, таныг уг нь хүндэлдэг, иргэдийн зорчих эрхийг хүндлээд өгөөч

0  |  0
Та(202.179.25.144) 2020 оны 11 сарын 27

PSR ын шинжилгээ үнэгүй хийнэ гээд байх юм. Хэрэв үнэтэй хийнэ гэвэл халдвар авсан хэнбугай ч шинжилгээнд хамрагдахгүй зугтаана. Халдвар чимээгүй тархаж монголыг бүрхэнэ. Их хурал, Засгийн газрын гишүүд бүгд халдвар тусч эдгэх нь эдгэрч үхэх нь үхэж дуусна.Тийм учраас шинжилгээг үнэгүй гэж чалчих хэрэггүй.

0  |  0
Top