Д.Ганбат: Манай Баянхонгорын малчдад өвс, тэжээл үнэгүй өг

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 27

УИХ-ын чуулганаар зарим нэр төрлийн барааг буюу будаа, ургамлын тос, өвс, тэжээлийг Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, олонхийн саналаар дэвжив.

Хуралдааны үеэрх УИХ-ын зарим гишүүдийн байр суурийг хүргэж байна.


УИХ-ын гишүүн Д.Ганбат:
 

-Манай Баянхонгор аймагт долоо, найм хоног цас орлоо. Өвөлжилт түрүүчээсээ хүндэрч эхэллээ. Зуд боллоо. Нийт нутагт дэвсгэрт 5-30 см цас орсон байна. 2017, 2018, 2019 онд хуримтлагдсан үндсэн өвс, тэжээлийг үнэгүй өгч болохгүй юу. Шинэ өвс тэжээлийг шинэ үнэ тогтоогоод зээлээр малчиддаа өг. Тэгэхгүй бол манай Баянхонгор аймгийн 12 мянган малчин өрх хүнд байдалд орох нь. Нийт малчдын зургаан хувь нь юм. Нөхцөл байдал хүндэрвэл ядуурлын түвшин нэмэгдэнэ. Манай аймагт өвс, тэжээл нэмж олгохыг хүссэн Засаг даргын бичиг та бүгдэд очсон уу. Үүнийг яаралтай шийдээд өгөх боломж байна уу?
 

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:
 

-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг долоодугаар сараас эхлээд хангаж ажилласан. Өвөлжилт хүндэрсэн зургаан аймагт 2,1 тэрбум төгрөгийн өвс, тэжээлийг УОК шийдэж өгсөн. Үүнд Баянхонгор аймаг ч багтсан. Өвс, тэжээлийг зээлээр өгөх боломжгүй. Аж ахуй нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр бэлтгэж, арилжааны зарчмаар явагдаж байгаа. Бид импортоор орж ирэх өвс, тэжээлийг Гааль, НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг оруулж ирээд, ярьж байна. 
 

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жудаг(122.201.22.228) 2025 оны 03 сарын 13

Бидон минь дээ, бидон минь. Өрөвдмөөр юм аа.

1  |  0
Чимэг (139.5.216.65) 2025 оны 03 сарын 13

Өөрөөсөө өгчих чи муу бидон бондгор. Тэнэг

1  |  0
Зочин(202.9.40.247) 2025 оны 03 сарын 13

Ерөнхийлөгч гишүүн 2 нийлээд нутагтаа нэг юм бодох байлгүй дээ. Танай нутагт ганцхан зуд болоод байгаа юм биш байх шүү...

1  |  0
баянхонгорын хүн(202.9.46.243) 2025 оны 03 сарын 13

Баянхонгорынхон бүгд ийм биш байлгүй дээ..лүд юмаа.

1  |  0
Иргэн(122.201.21.55) 2025 оны 03 сарын 13

Өвөл болдогоороо болж байна. Өөртөө оногдсон 250 саяараа өвс аваад өгчихөж чадахгүй л дээ. Өөрөөсөө тэрбум төгрөг гаргаж битон тараасан гэсэн. Одоо өндийж босоод уучлал гуйгаад өвсөө өөрөөсөө тараачихвал коронавирус тараачихсан юм шиг уучлалт гуйгаад тэнэгтээд байсныг чинь түр орхьё.

1  |  0
Иргэн(64.119.26.203) 2025 оны 03 сарын 13

Баянхонгорынхон өвөл болно гэдгийг мэдэж байсан уу? Чи тийм мундаг юм бол бидон биш, өвс тараах нь яасан. Өвөл болно гэдгийг, хадлан өвс бэлдэх хэрэгтэй гэдгийг хэлж байхгүй яасан юм бэ ?

1  |  0
Mongol yalna(172.58.139.15) 2025 оны 03 сарын 13

Baynhongor yasan gazar ve tarbaga ih hurald songood hun honor gazar uu da

1  |  0
Bi(66.181.160.98) 2025 оны 03 сарын 13

Bayanhongoroos neeree dandaa hulduu garuud garah yum daa. Ene ganbat. jenko, nuguu huuhen Adiyasuren\n

1  |  0
Зочин(103.212.119.106) 2025 оны 03 сарын 13

Монгол улсын нэг аймгаар Ганбат та овоглохгүй шүү. Нэг улс төржсөн яриа хэллэгээсээ салах хэрэгтэй. Засгийн газар өвөлжилт хүндэрсэн аймгуудын судалгааг гаргаад тусалж дэмжээд явж байгаам юм биш үү. Ер нь малчид ганц тхтвар төлдөггүй мөртлөө тэжээлийн хурга аяттай цааш тэтгүүлж дэмжүүлээд яваад байх юм уу татвар төл малын даатгалд хамруулах хэрэгтэй. Хэдийгээр мал сүрэг улсын хамгаалалтанд байна гэж байдаг ч малчид бас өвс тэжээлээ хангалттай бэлдэх хэрэгтэй ш дээ

1  |  0
Zochin(202.126.90.51) 2025 оны 03 сарын 13

Ene gishvvn ve ve sonin um yarihiimaa.

1  |  0
Иргэн (202.126.88.57) 2025 оны 03 сарын 13

Бидон минь ганцхан Баянхонгорт хэцүү биш бүхэл газарт хэцүү байна.наад толгойдоо жаахан өргөн сэтгэж байгаач.үргэлж инээдэмтэй эсвэл харлуулах юм ярих юм.

1  |  0
Улаанбаатар(202.9.46.248) 2025 оны 03 сарын 13

Намаараа талцаж болохгүй.Баянхонгор л энэ жил маш хэцүү зун болсон.Мал үлдэх юм болов уу даа хөөрхий.

1  |  0
Хотын(66.181.183.77) 2025 оны 03 сарын 13

Хавар баянхонгороос хямдхан мах явуулаарай гуйж байна

1  |  0
нэр(202.21.109.126) 2025 оны 03 сарын 13

арчаагүй малчид хадлангаа хадаж байхгүй өвөл эхлээгүй байхад өвс нэхэж даварч байна,хавар нэхдэг юм заа, битгий өг үнэн давачихсан байдаг юм байна

1  |  1
Зочин(192.82.68.162) 2025 оны 03 сарын 13

Баянхонгорынхон эр эмгүй тэнэгээ гайхуулж байх юмаа

2  |  0
40(103.26.194.223) 2025 оны 03 сарын 13

Бусад аймгийнханд үнэтэй өг гэнээ хэ хэ хэ

1  |  0
zochin(139.5.218.46) 2025 оны 03 сарын 13

tegvel malchid mahaa hotiinhond unegiu uguu.

1  |  0
ХҮҮХЭД(202.9.46.143) 2025 оны 03 сарын 13

ПЭЭ , ӨВС ТЭЖЭЭЛЭЭ ХҮРТЭЛ ИМПОРТООР АВДАГ ЮМ УУ / БҮҮР ИЧЧИХЛЭЭ

4  |  0
зочин(139.5.217.93) 2025 оны 03 сарын 13

Ганбат та өөрөө үнэгүй өвс өгөөч дээ бидон үнэгүй тараадаг юм чинь өвс юу байхав дээ

4  |  0
Багаа(202.9.40.154) 2025 оны 03 сарын 13

Ene hongor nutgiihan minl yachaad bgaan beee

2  |  0
Ard(64.119.21.55) 2025 оны 03 сарын 13

Бусад аймаг яана гэж өөриинхөө төлөө тэнэгтэхээ болиоч

3  |  0
УБ иргэд (66.181.161.48) 2025 оны 03 сарын 13

Битгий хуц

3  |  0
Zochin(133.82.250.241) 2025 оны 03 сарын 13

Malchid zundaa hadland yavj uvus tejeelee yaagaad uursduu belddegui yum bee? Tegeed bas gadnaas uvus tejeel importoor avna genuu boliochdee arai denduu bishuu, buh gazraa uul uurhaid ugchihsun ted nar ni manai gazar geed hashaa hatgaad hun oruulahgui , tegeed iim tom gazar nutagtai baij uvus tejeel importoor avna geed yariad baihiin araichidee.

2  |  0
түвдэн(202.9.40.197) 2025 оны 03 сарын 13

Бүгдээрээ уяач болж болж зунжингаа солиорч байхаар өвлийнхөө бэлтгэлийг базааж байхгүй яасан юм.

6  |  0
Зочин(79.98.213.82) 2025 оны 03 сарын 13

Тэнэг Ганбат

5  |  0
Top