Засгийн газар хөл хориог сунгах эсэх асуудлаар хуралдаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 29

Засгийн газраас өмнө нь Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгасан. Энэ хугацаа ирэх мягмар гарагийн өглөө дуусах тул цаашид хугацааг сунгах эсэх асуудлыг шийдэхээр хуралдаж эхэллээ.

Өнөөдөр (2020.11.29) Улсын Онцгой комиссын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд, хөл хорионы хугацааг дахин 10-14 хоног сунгах саналаа Засгийн газарт хүргүүлсэн билээ. 

Ингэхдээ халдвар бүртгэгдсэн бүс нутаг, аймгуудын хөл хориог сунгаж, халдвар гараагүй аймгуудын хөл хориог сулруулж, Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн зэрэглэлийг нэг шат бууруулан, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх зэрэг саналуудыг тусгасан аж. Өөрөөр хэлбэл, халдварын эрсдэл ихтэй, голомттой суурингуудаа хэсэгчлэн шаталж, бэлэн байдлын зэрэглэлээрээ хөл хориог сунгах, халдвар гараагүй аймгууд дахь бэлэн байдлын зэрэглэлийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин, хэвийн амьдралын хэмнэл рүү оруулах талаар хэлэлцэж буй аж. 

Мөн хөл хориог үргэлжлүүлсэн ч үйлдвэрлэлийн гэх мэт зарим нэн шаардлагатай салбаруудаа нээх чиглэлтэй байгаа юм байна. 

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотоос гадна Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай гэсэн зургаан аймагт халдвар бүртгэгдээд байна. 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
А.хишигээ(66.181.161.65) 2020 оны 11 сарын 29

Харимаар байна орон нутагруу нь явуулаад өгөөч

0  |  0
Би (192.82.68.206) 2020 оны 11 сарын 29

СУНГААД ХУМИГДАХГҮЙЭЭ НЭГЭНТ ТОДОРХОЙ БОЛСОН .НАДАД БОЛ САЙХАН Л БН СУНГАВАЛ УЛСАД АЖИЛДАГ БОЛОХООР ЦАЛИНТАЙ. ЭНЭ ӨВЧИНТЭЙ ЗОХИЦООД АЖИЛ АМИДРАЛАА АВААД ЯВСАН НЬ ДЭЭРШҮҮ ХОРИОД ХОРИОД ДИЙЛДЭХГҮЙ ГЭДЭГ ДЭЛХИЙ ХЭЛЭЭЛ БНШДЭЭ

0  |  0
з(66.181.161.25) 2020 оны 11 сарын 29

Идэшээ идчих юм бол хэдэн сар ч карентилагдсан яахав. Худалдаанд чинь олигтой мах алга!!! Үнэ гэж тэнгэрт хадсан байна!!!

0  |  0
Zochin(202.9.46.186) 2020 оны 11 сарын 29

Sunga!!togtooj avsan ni deer shyy!!!

1  |  0
Zochin(202.9.46.186) 2020 оны 11 сарын 29

Sungaj uvching barij togtooson ni deer shyy!!!

1  |  0
Zochin(202.9.46.186) 2020 оны 11 сарын 29

Sungaj uvching

1  |  0
Top