Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлж, нутгийн иргэд болон тусгай хамгаалалттай газар нутагт түшиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх зорилт тусгагдсан. Энэ хүрээнд 2021-2024 оны хооронд Увс нуур, Хяргас нуур, Хар-Ус нуур, Улаагчны хар нуур, Тэрхийн цагаа нуур, Хүйсийн найман нуур, Алтай таван богд, Бурхан халдун хайрхан, Горхи-Тэрэлж, Богдхан уул, Хөгнө-Тарнын байгалийн цогцолборт зэрэг Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудад аялал жуулчлалын дэд бүтцийн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөөд байна.
Тодруулбал, нутгийн иргэд болон гадаад, дотоодын жуулчдад зориулсан ариун цэврийн байгууламж, автомашины болон дугуй зогсоол, тэмдэг тэмдэглэгээ, үзвэр үйлчилгээний цогцолбор бүхий отоглох хоноглох цэгүүд, мэдээллийн төв зэрэг цогц бүтээн байгуулалт бий болох юм. Уг ажлыг төр хувийн хэвшлийн түншлэл, төсөл хөтөлбөр, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр төсөл сонгон шалгаруулах зарчмаар хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд 2021 онд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 100 ламын Агуйг түшиглэсэн аялал жуулчлалын цогцолборыг байгуулахаар зураг төсөл боловсрууллаа.
Эх сурвалж: БОАЖЯ
Сэтгэгдэл ( 4 )
Эрээ ЦЭЭРГҮЙ ЮМ БЭ..АШИГ ОЛОХ Л ЗҮЙЛ РҮҮ. ҮХЛЭЭЭ...ИЛҮҮ МӨНГӨ БАЙВАЛ. ХАДГАЛААЧ...ИДЭЖ ОЛОХ..2. ООР БАРИАД..7 ГЭЖ ГҮРИЙГЭЭД...ИНГЭЭД ГЭДЭС ЧИНЬ..ДЭЛБЭРЧ ҮХНЭ ДЭЭ. ХҮМҮҮС ӨЛСӨЖ..ӨРӨНДӨӨ. ШАНАЛЖ..ӨВЧИЛЖ...ӨДӨР ӨНГӨРӨӨЖ БАЙХАД..ТА НАР. ТЭРБУМ..ГЭЖ ХУЛГАЙЛЖ....
Х.Баттулга шашин төрийг хослон баригч уу,Ардчилсан нийгэмд ийм барилга ажилд төр улс оролцох нь утгагүй,ашиг сонирхол нийлсэн бүлэг улсууд нийлээд ийм юм хийгээд хөгжүүлээд мөнгө олох эд болохоос төрөөс мөнгө гаргаж юм хийсэн болоод ЦАВЧАА унагаж нэг нам дагасан хүнээр мануулаад байдаг эд биш,тэгээд ч төрийн мөнгө ард түмнийх,тэрийг үзэх сонирхолгүй өчнөөн хүн байгаа хүчээр хүнээс татвар гэж мөнгө аваад тийм зүйлд хүчээр аваад ашиглахыг ардчилал гэдэггүй юм
ZAVHARSAN YUM BE?,LAM YAG MONGOL ZAN ZANSHIL BISH SHUUDEE UNENDEE
Мөнгө сэгсрэх сэдлээ л яриад байна уу? Сарангэрэл хатагтай