УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын танилцуулж буйгаар уг яаралтай тусламжийн зээл нь Монгол Улсын Засгийн газраас коронавируст цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, иргэдийн амьжиргааг дэмжих, орлогыг хамгаалах, нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, төсвийн зарлагыг санхүүжүүлэхэд зарцуулагдах юм байна. Зээлийн хэмжээ 25 тэрбум иен буюу ойролцоогоор 233 сая ам.доллар бөгөөд эргэн төлөгдөх хугацаа 15 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа дөрвөн жил, зээлийн хүү жилийн 0.01 хувь, урьдчилгаа шимтгэл 0.1 хувь, санхүүжилтийг ашиглах хугацаа нэг жил байх аж.
Ж.Ганбаатар:
-Зээлийг дэмжиж байгаагаа илэрхийлье. Улсын онцгой комисс, НОК, аймгуудын Онцгой комисс чадлаараа л ажиллаж байгаа. Арванхоёрдугаар сарын 11-нийг хүртэл 18 төрлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэсэгчилсэн байдлаар хэвийн болгосон байгаа. Гэхдээ 11-нийг хүлээхгүйгээр зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг УОК гаргаж өгөөч гэсэн санал гаргаж байна. Надад ЖДҮ эрхлэгчдээс ирж байгаа санал шүү. Би бичгээр санал явуулна. Жишээлбэл, үсчин, хими цэвэрлэгээний газар, хоолны газруудыг хэсэгчилсэн байдлаар “Нэг ширээнд хоёр хүн суулгана” гэх байдлаар зохицуулаад нээсэн нь зөв гэж бодож байна.
Ч.Хүрэлбаатар:
-Ж.Ганбаатар гишүүний асуултад УОК хариулбал илүү оновчтой байх. Гэхдээ гишүүний хэлж байгаа зүйлтэй санал нэг байгаа. Анх 13 байснаа тав нэмэгдээд 18 салбарын үйл ажиллагаа зөвшөөрөгдөөд байна. Дараа нь 19, 20 дахь нь ямар салбар байх, тэнд халдвар тараахгүй байхын тулд яаж ажиллах вэ гэдэг бэлтгэл ажлууд хийгдэж байгаа. Ингээд ээлж дараатайгаар шийдээд явна, бүгдийг нь тас хорих замаар асуудал шийдэгдэхгүй гэдгийг бид тал талдаа ойлгож байгаа. Цаг хугацааны хувьд коронавирусний тархалтыг нэмэгдүүлэхгүй барих үйл ажиллагаатайгаа холбогдоод явна. Бусад орнуудын туршлагыг ч бид харж байна. Хөл хорио тогтоогоод тавиад дахиж хөл хорьсон эргэж буцсан шийдвэр нэлээд хүндрэл үүсгэдэг юм билээ. Бид анхнаасаа хатуу арга хэмжээ авсан, аажмаар суллаад явах нь зүйтэй гэж бодож байна.
Г.Занданшатар:
-Олон улсын туршлагыг Парламентын судалгааны хүрээлэн судалж үзсэн. Дэлхийн парламентууд бол шилэн хаалт тавиад хурлынхаа үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ жишгээр аж ахуйн нэгжүүдийг уналтад оруулахгүйн тулд шилэн хаалт, хамгаалалт хэрэглэхийг чанд баримтлаад хатуу хөл хорионоос илүү урьдчилан сэргийлэх, хамгаалах протокол дэг журмыг нэвтрүүлээд хэвийн ажиллаж болно гэж ярьж байгаа. Урьдчилан сэргийлэх бүхий л ажиллагааг олон улсын туршлага дээр үндэслэж нэвтрүүлэх ёстой. Ажлаа хэвийн явуулах хэрэгтэй. Энэ ажлуудыг эсэргүүцээд халдвар тархвал хэн хариуцлах вэ. Хоёрдугаарт, таг зогсоод хохирол, уналтад орвол яах вэ. Тэгэхээр шилэн хорго, маск зүүх, зай барих зэргээ мөрдөөд үйлдвэр, үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэх бололцоотой гэсэн дэлхий нийтийн туршлага байна. Эргэж буцсан шийдвэр эрсдэл дагуулдаг шүү. Шилэн хоргыг асуугаад байгаа хүмүүс анхаараарай.
Б.Жавхлан:
-Энэ зээлийг ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлж байх үед авч байсан зээлийн үргэлжлэл гэж ойлгож байгаа. Хоёрдугаарт, ханшийн асуудал байна. Гэрээг иенээр тооцож хийсэн гэж ойлгосон. Энэ дээр Төв банк яаж оролцож байгаа вэ. Ханшийн эрсдэлээс хамгаалах ямар зохицуулалт хийж байна.
Ч.Хүрэлбаатар:
-Энэ бол ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байсан тэр хөтөлбөртэй холбоогүй зээл. Нийтдээ 800 орчим сая ам.долларын зээл авна гэж бид хөтөлбөрт хамрагдаж байхдаа Японтой тохирсон байсан. Үүнээс 280-аад сая ам.долларыг авсан. Үлдсэнийг нь аваагүй. Энэ зээл бол зөвхөн ковидтой холбоотойгоор авч байгаа зээл гэдгийг хэлье. Зориулалт нь 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл хэрэгжсэн аж ахуйн нэгжүүдийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, мөн 1.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой аж ахуйн нэгжүүдийг орлогын албан татвараас чөлөөлөх, хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүсээс хувь хүний орлогын албан татварыг авахгүй чөлөөлөх, хүүхдийн мөнгийг олгох зэрэгтэй холбоотой авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхэд хэрэглэнэ. Цаашдаа бас хүүхдийн мөнгөтэй холбоотой хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хэрэглэх юм. Энэ талаар Японы Засгийн газартай ойлголцсон байгаа. Зөвхөн ковидтой холбоотой хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг хөнгөлөх зорилгоор хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг санхүүжүүлэх юм. Ханшны эрсдлийг зохицуулж байгаа. Сангийн яам, Монголбанк хоорондоо гэрээ байгуулж ажиллаж байна.
Д.Цогтбаатар:
-Би УОК-ын гишүүн байсны хувьд өөрийнхөө байр суурийг хэлье. Улсууд эдийн засаг яриад байгаа нь буруу биш. Гэхдээ Монголынхоо нөхцөл байдлыг анхаарах хэрэгтэй байна. Манайд дотроо халдвар алдчихаад 20-иод хонож байхад үүнийгээ огцом алдчихгүй, өдөртөө гарч байгаа тохиолдлын тоо 20 орчим, заримдаа бүр долоо гарч байх жишээтэй. Тэсрээд алдчихаагүй байна гэсэн үг. Бусад улс орнуудаас онцгой өөр нөхцөл байна. Ийм байхад бид бусад улс орнуудаас өөр сонголт хийх ёстой. Тэг рүүгээ тэмүүлж хиймээр байна. Тэг болчихвол эдийн засгаа илүү чөлөөлөх боломж гарна. Өвчин зовлонтой байж эдийн засгаа чөлөөлөөд байгаа орнууд ямар байгаа вэ гэхээр угаасаа тоогоо алдчихсан, тэг рүү тэмүүлэх ямар ч боломжгүй болчихсон. Өөрөөр хэлбэл, эдийн засаг ч үгүй, эрүүл мэнд ч үгүй болчих гээд байгаа учраас тэнд эдийн засгаа чөлөөлж өгөөд байгаа юм. Тийм учраас УОК урдаа тавьсан зорилтуудаа зоригтой биелүүлээд яв. Хэн нэгэн шүүмжлэнэ гэж айгаад арагшаа суугаад байж болохгүй. Угаасаа шүүмжлүүлдэг юм. Үр дүн гаргаж тэг рүү тэмүүлэх боломж байна шүү. Ч.Хүрэлбаатар сайдад хэлэхэд аж ахуйн нэгжүүдээ хамгаалахад мөнгө хайрлаад хэрэггүй. Өнөөдөр бол эрүүл мэнд өөрөө эдийн засаг.
Ж.Сүхбаатар:
-Өнгөрсөн хугацаанд бид иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах чиглэлд ажилласан. Одоо эдийн засгийн эрүүл мэнд үнэхээр муудаж байна гэж ярьж байгаа. Дуу хоолой нь ч хүчтэй гарч ирж байна. Энэ зээлийг эдийн засгийг эрчимжүүлнэ, нийгмийн хамгааллын арга хэмжээнд зарцуулна гэж байна. Тэгвэл Ч.Хүрэлбаатар сайд тодорхой хэлэх хэрэгтэй байна. Эдийн засгийг идэвхжүүлэх чиглэлд энэ мөнгөнөөс хэд нь явах юм. Иргэдийн орлогыг хамгаалах дээр хэдийг зарцуулах вэ. Шилэн ил тод байлгамаар байна.
Ч.Хүрэлбаатар:
-Бид энэ зээлийг 2020 оны тавдугаар сараас хөөцөлдөж эхэлсэн. Юунд зарцуулах вэ гэдгээ нарийн тохирдог. 2021 оны дөрөвдүгээр сард нэг тайлан өгнө. Долоодугаар сард Японы талд бүрэн байдлаар тайлагнах юм. Үүний дунд бас гүйцэтгэлийн тайлан гаргаж өгөх учиртай. Гүйцэтгэлийн үзүүлэлтдээ бид найман үзүүлэлт тохирсон байдаг юм. Тухайлбал, би түрүүн хэлж байсан 1.5 тэрбум төгрөг хүртэл орлоготой аж ахуйн нэгжүүдийг татвараас онц дуустал чөлөөлөхөд 100 мянга орчим аж ахуйн нэгж хамрагдаад явдаг. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид ажиллаж буй хүмүүсээс хувь хүний орлогын албан татварыг авахгүй тэглэсэн байдаг. Үүнд 700 мянган хүн хамрагдсан. Мөн 18 нас хүртэл хүүхдүүдэд олгож байгаа 100 мянган төгрөг үргэлжлээд явж байгаа. 1.2 сая хүүхэд багтдаг гэх мэт байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 13 )
Хүний амаар будаа идсэн толгойгүй, мэдлэггүй, сүх далайсан хуурамч ХүрэлСҮГ...\n
Ард түмээн та нар гэртээ бай...! МАН-ын бид нар эхлээд мөнгөө угаагаад ариутгаадхая...
Хүрэлсүх болоод 64 билүү хэдэн нөхөдтэй ойлголцоход маш хүнд ээ. Ирэх жилийн хөрөнгө ө\\оруулалтаа нягталж үзээд нэн чухал ажлуудаа эрэмбэлэх зарчмаар төсвөө 20-иос доошгүй хувиар танаж гарсан мөнгөө ААН-дээ хүн ардаа тэтгэх төсөл хөтөлвөр хийх тухай тов тодорхой санал тавиад байхад Хүүх мөнгө хязгаарлагдмал би хаанаас мөнгө гаргах юм мөнгө хэвлээд иргэдээ хорлох юм уу? гэж байгаа хүнтэй юу ярих юм бэ? Хэн ч мөнгө хэвлэх,нэмж зээл авах, туслам авах тухай хөндөөгүй.
Одоо авах зээлийн халхавч нь ”ковид19” -өөр баг хийж сонгууль,соёлын болон спорын ордон,заал баринаа.Хэдэн сарын өмнө АХБ-аас 50,2 сая доллорын хурвчисан санхүүжилтээр зээл авах түүнийгээ КОВИД19-ийн вакцин авна гээд ЭМЯ,сангийн сайд нар яриад байсан. Тэр зээлээ юунд зарчихаад одоо япон гээд байна аа
Зээлээ болиод, төсвөө танаачээ малаа.
shuud vaccine 3say av
baga eh uusvertee mongiig bizines erhlegchided demjleg bolgohgui yumuu ondor huutee zeelend hecuudej baina shuu saidaa ajil olgogchid bucaagaad tolon shuudee halamjiin mongiig toloh ezen baihgui tatvariin mongoor tolon shuudee arai gomdmoor
Татвараар авсан мөнгөө дарга ямаанд харамлахгүй ээ! Ядарсан хүнд мөншө өгч болохгүй ЖИНХЭНЭ ЛУЙВАРЧИН ӨВЧНӨӨР ДАЛИМДУУЛЖ мөнгө хусдаг засгийн сайд Хүрэлбаатар .
Чухамдаа хамгийн муу менежер бол зээл авч бас идэлцэх Монголчууд бидБид одоо хөрөнгөлөг бүлэгтэй болсон тэгэхлээр татвар төлөгчдийн хяналтын хуультай болж төсөвт эзэн нь хяналт тавих үеэ энэ л бидний хөгжлийн гарц
ard tumen ajil hhgui bainga ur zeel tna odoo oir orondoo ad uzegdeed Mgl suirj bga oron negne hundlehgui ajil gui uls ard tumen hoichdiin ireegui haranhuu bna ene uvgun uheed yavna ter uriig hen duusgah yum boldo urgelj ur tavna
ard tumen ajil hhgui bainga ur zeel tna odoo oir orondoo ad uzegdeed Mgl suirj bga oron negne hundlehgui ajil gui uls ard tumen hoichdiin ireegui haranhuu bna ene uvgun uheed yavna ter uriig hen duusgah yum boldo urgelj ur tavna
ДАНДАА Л ӨР ЗЭЭЛ , БИД АЗИ ТИВДЭЭ ХАМГИЙН ЯДУУ УЛСАД ТООЦОГДОХ БОЛЛОО . \nСОЛОНГОС , ЯПОН , АМЕРИК ВИЗГҮЙ БОЛЧИХВОЛ ЭНЭ УЛСАД ХҮН ҮЛДЭХГҮЙ НЬ ӨДӨР ИРЭХ БҮР ОЙЛГОМЖТОЙ БОЛОЖ БАЙНА ДАА
ТА нар тэр СӨХийн дарга АВГАЙ шиг байж чадахгүй юм даа. САРын 6000 гаруй төгрөгний татвар авдаг СӨХ оршин суугч нартаа 400 000 -200 000 төгрөг тарааж байна. ТЭГЭХЭД та нар мөнгө тарааж чадахгүй ч гэсэн АДАГЛААД ӨР тавихгүй амьдарч чадахгүй юм даа. ТА нарын ухаан тэр авгайн ухааныг гүйцэхгүй байна шүү