Д.Ганбат: МАН-ыг арай ч ингэж улстөржинө гэж бодсонгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 04


УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

2021 оны төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн талаар гишүүд асуулт асууж, үг хэлэв. Хуралдаанд оролцсон гишүүдийн ихэнх нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн байр суурь илэрхийлсэн тул УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нар чуулганыг орхин гарлаа. Үлдсэн гишүүдийн дунд санал хураалт явуулахад олонхийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:

-МАН-ын бүлгийг ингэж улстөржинө гэж бодсонгүй. Монголын ард түмнийг ийм нөхцөл байдалд оруучихаад, мөнгө байхгүй гээд өнөөдөр хамгийн хэрэгцээтэй байгаа саналыг унагаах гэж байна. Тухайлбал, аж ахуй нэгжээ дэмжсэн санал, вакцин, 20 хувийн эрсдэлийн сан бий болгох боломж байлаа. Ард түмэн харж байгаа байх. Английн парламент, Засгийн газар нь ажилласан шиг ажиллаж байна. Англи улс ирэх долоо хоногоос эхлээд иргэдээ вакцинжуулах гэж байна. Энэ нөхцөл байдлаас иргэдээ зөв аваад гарсан улс орнууд байна. Гэтэл та нарын үед Монгол Улс байхгүй болчих юм шиг байна. АН-ын бүлгийн гишүүд санал хураалтад оролцож чадахгүй.
 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
b(64.119.23.251) 2020 оны 12 сарын 04

baaxan shavar ovoolj mongo idex xusel l ene Xurelbaatar Xurel sux nar 66 gishuun gex maxan tolgoitod xund bain adaa

0  |  0
Зочин(192.82.69.86) 2020 оны 12 сарын 04

УИХ-ын үйл ажиллагаааг сонслоо, Японоос авах хөнгөлөлттэй зээлийн эргэн тойронд....арслангийн унагасан ангийн махнаас томоохон үмх мах зулгаачих санаатай дайрч байгаа цөөвөр чононууд /оноо авах/ санагдаж байлаа

1  |  0
Ард (49.0.212.1) 2020 оны 12 сарын 04

Засгийн газрын хуулийн дагуу энэ хүн хүрэхгүй байгаа нь болж байна, түүнээс ард түмэн яах вэ, эрх чөлөө, алтан жорлонтой болно оо гэж чадна шүү.

0  |  0
иргэн(66.181.190.52) 2020 оны 12 сарын 04

Төсвийн талаар ерөнхийлөгч зөв юм яриад байн шүү.Хүрэлсүх хүү минь Хүрэлбаатар дүү минь хүрэл баримал шиг хөлдүү царай битгий гаргаач.Хүрэл зүрхтэй юм шиг хүйтэн сэтгэл битгий гаргаач.Хүн ардаа бодооч.Үрэлгэн төсвөө танаач.Үнэнийг үнэн гээд зөвшөөрчихөөч.

0  |  1
МАШ АЮУЛТАЙ(66.181.188.109) 2020 оны 12 сарын 04

ЭМЯ: Хан-Уул дүүргийн 4-р хороонд халдварын шинэ голомт илэрсэн

0  |  0
Top