Төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 04

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар 2021 оны төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн ба гишүүд асуулт асууж, хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Энэ явцад хуралдаанд оролцсон гишүүдийн ихэнх нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн тул УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нар чуулганыг орхин гарлаа.

Үүний дараа санал хураалт явуулахад олонхийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй.

УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу санал хураалтыг гараа өргөж явуулах горимын саналыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн гаргаж, уг саналыг дэмжив. Ингээд төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн Байнгын хороодын дүгнэлтээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 82 хувийн саналаар Ерөнхийлөгчийг хоригийг хүлээж авсангүй.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
... (150.129.142.181) 2020 оны 12 сарын 04

Тэр чигтээ Баянхонгор руугаа зайл даа, 40-н бидоноо!

0  |  0
Отгонтуяа(66.181.161.97) 2020 оны 12 сарын 04

Малнууд минь ард иргэд чинь туйлдаж бна та нар яадын мөнгөө хэдэн тэрбумаар нь хураасан хүмүүс

0  |  1
Бат(202.9.47.2) 2020 оны 12 сарын 04

Бид одоо хөрөнгөлөг бүлэгтэй болсон тэгэхлээр татвар төлөгчдийн хяналтын хуультай болж төсөвт эзэн нь хяналт тавих үеэ энэ л бидний хөгжлийн гарц

0  |  0
Top