Б.Жавхлан: Н.Алтанхуяг таныг хүндэтгэл даах эр хүн гэж найдаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 04

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Төсвийн тухай хууль батлагдсантай холбоотой авах арга хэмжээний тухай тогтоолын төсвийг хэлэлцэж, дэмжив.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Б.Жавхлан нар санал зөрөлдөв.

Нийгмийн хариуцлагын хүрээнд “Эрдэнэт” үйлдвэрээс 100 тэрбум төгрөг гаргуулж, сургууль, цэцэрлэгийн модон жорлонг янзлахаар болжээ. Уг асуудлыг төсөвт тусгаагүй тул хууль зөрчсөн үйлдэл гэж Н.Алтанхуяг гишүүн шүүмжлэв. Харин Б.Жавхлан гишүүн хууль зөрчсөн үйлдэл биш. Төсөвт тусгахаар хугацаа алдах гээд байгаа юм хэмээн тайлбарлав. Ингээд гишүүдийн байр суурийг хүргэж байна.     

УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГ:

  • 2021 оны төсвийн хууль батлагдчихлаа. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй учраас хууль хүчин төгөлдөр болж байгаа юм. Бид улайм цайм мөнгө байхгүй гэж уйлж уйлчихаад дараагийн тогтоол дээр “Эрдэнэт” үйлдвэрээс мөнгө авч, жорлон янзална гээд оруулаад ирлээ. Улс гэдэг чинь нэг л төсөвтэй. Улсын төсөв нэг л байдаг. “Эрдэнэт” үйлдвэрээс мөнгө гаргаж болно. Орлого, зарлагаас улсад төлдөг татвараа төлөөд, тэр 100 тэрбум төгрөг чинь улсын төсөвт орж байгаад түүнээсээ хуваах ёстой. Би ингэхгүй байгааг нь шүүмжилж байна. Б.Жавхлан дарга Х.Бадамсүрэнтэй гар бариад, 100 тэрбум төгрөг “Эрдэнэт” үйлдвэрээс гаргуулахаар боллоо гэсэн байсан. Ийм замбараагүй юм байдаггүй юм. Төсөв батлагдсаны дараа хойноос нь тогтоолоор орж ирж байна. Энэ улс хэдэн төсөвтэй байх юм бэ. “Эрдэнэт” нэг төсөвтэй, улс нэг төсөвтэй, уул уурхайн компаниуд бас төсөвтэй байдаг юм уу. Б.Жавхлан та Төсвийн байнгын хорооны дарга хүн байж ингэж хууль зөрчсөн үйлдэл хийж болохгүй. Нийгмийн хариуцлагын хүрээнд гэж шалтаглаж байгаад компаниас 100 тэрбум төгрөг гаргуулах гэж байна.  

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАВХЛАН:

  • Бид энэ ажлыг эргэлт буцалтгүй хийнэ. Хууль зөрчсөн зүйл огт байхгүй. Таныг би Ерөнхий сайд байсан хүн, ахмад хүний хувь хүндэтгэлтэй харьцаж байгаа шүү. “Эрдэнэт” үйлдвэр сүүлийн хоёр жилийн хугацаанд маш сайн ажилладаг болсон. Тиймээс иймэрхүү ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд шийдэх боломжтой болж байгаа юм. Сургууль, цэцэрлэгийг модон жорлонгоос салгах санаачлагыг УИХ-аар хүлээж аваад, тэр дундаа Х.Бадамсүрэн захиралтай “Эрдэнэт” үйлдвэр энэ ажлыг хийх болсонд маш их талархаж байна. Энд хууль зөрчсөн зүйл байхгүй. Энэ бол тулгамдсан асуудал. Үүнийг төсөв дээр гаргах боломж байхгүй. “Эрдэнэт” үйлдвэр 100 тэрбум төгрөгийн нөөц гаргах боломжтой гэдгээ УИХ дээр илэрхийлсэн учраас харин ч богино хугацаанд хийх боломж гарч байгаа нь сайн хэрэг. Хэрэв хууль зөрчсөн асуудал бол би өөрийн биеэр хариуцна. Танд би хүндлэлтэй хандаж байна. Та иймэрхүү хэмжээний хүндэтгэл даах хэмжээний эрх хүн гэж найдаж байна.

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hehe(43.228.129.108) 2020 оны 12 сарын 08

Модон жорлонг яаралтай солих нь зөвөө, 21-р зуун арай л шүү

0  |  0
иргэн(66.181.181.148) 2020 оны 12 сарын 07

Банкны хуульчилсан хууль бус мөлжлөгийг хамгаалж суудаг Жавхлан гэгч чи ард түмэн ядуурахад арвин үүрэг гүйцэтгэсэн нүгэлтэн шүү .Төсөв чинь хэтэрхий үрэлгэн байгааг хүн бүр хэлж баына.Ажил хийнэ гээд далимдуулаад мөнгө хулгайлаад унадаг шүү.Наад Бадамсүрэн чинь ч гэсэн насаараа идсэн уусан асуудалд нэрлэгдэж явдаг шуналтны нэг дээ.

0  |  0
Зочин(202.126.89.197) 2020 оны 12 сарын 06

Монгол комэнт Билгээ гуай хүрэлсүх гуайг магтах янзтай байгаа.

0  |  0
Иргэн(64.119.25.254) 2020 оны 12 сарын 05

За больж үз.жавхлан гэчээ .одоо жорлон ярьдаг цаг биш.нөгөө талаар мөнгө хусах үнэр чамаас үнэртэж байна.өнөөдрийн амин чухал асуудал бол ард түмнээ короно гээч аюулт өвчнөөс хамгаалах ажил.эрдэнэтийн мөнгийг ингэж үрж болохгүй.жорлон сайжруулана гэнэ яаж үр дүн ямар байх хэдэн жил ашиглах гээд асуудал байна.ийм их мөнгө жорлонд зарах ямар хэрэг байна.зүрээр л энэ мөнгийг жавхлан та хяналтгүй зарах юм байна.

0  |  0
Зочин(202.9.40.53) 2020 оны 12 сарын 05

Төсөвтэй тусгаад хийлдээ.

0  |  0
зочин (103.229.120.8) 2020 оны 12 сарын 05

Алтанхуяг төсвөөс гадуур хууль бус төсөв байж болохгүй гээд байна.Иймэрхүү маягаар төсөвт суулгахгүй хэдэн төгрөг хусдаг бол.Түүнээс биш таны хүүхдийн бие засах газрын мөнгийг буруу гэж хэлээгүй ш дээ.Хуультай бол хуулиараа ажиллах хэрэгтэй

0  |  0
Зочин(150.129.141.133) 2020 оны 12 сарын 05

Хууль ёсныхон дагуу л хийгээч дээ. Хулгайч ажиллаад сурчихсан юм уу даа. Дарамтлах гээд байна уу даа. Дарханыхаан баруун талын нөхрийг сонголдоо Хиртэй хөлтнүүд ч эвгүй ш дээ.

0  |  0
Zochin (103.26.193.17) 2020 оны 12 сарын 05

Tusuvt suulgaj baij zartsuulah hyylitai sh dee

0  |  0
бат(103.57.92.46) 2020 оны 12 сарын 05

толгойгоороо хариуцана гэв үү.. нохойч тоож шиншлэх боловуу..

0  |  0
бат(103.57.92.46) 2020 оны 12 сарын 05

захын чам шиг хулгайч 100 тэрбумыг төсвөөс гадуур зарцуулдаг хуультай юмуу.. чи ядахдаа энэ гажуудлыг засаад далд ор нүдний булай . жорлонг янзлана гэхдээ иншэж биш

0  |  0
Зочин(202.9.46.97) 2020 оны 12 сарын 05

Монгол кометийн Билгээ гуай буруу ойлгоод бураад байжээ.

0  |  0
Lavlaa(202.126.90.145) 2020 оны 12 сарын 04

Yamar argaar bolovson 00 bolgokh iig tootsoolson bailgui dee Zuv ajil Mongolchuud bid khezee khurtel modon 00 toi baikh yostoi yum be Vactsin yakh ve bukhnii ankhaarald baigaa yum uchir ni oldon Modon jorlon bol GAMSHIG

0  |  0
жо(64.119.17.163) 2020 оны 12 сарын 04

ариутгах татуурга бохир усаа зайлуулах.нтр.хөтөвч дээр .ангидаа бие засах уу/жорлонгоос өөр юм санаанд нь байхгүй,жавхланд өгсөн хайран санал..ногоон уут тараагаад хотхоггүй болсон үлгэр шигээ.утопи юм

0  |  0
kkk(64.119.25.167) 2020 оны 12 сарын 04

heeev ta bidnii huuhed ovliin huitens modin jorlond biy zasdag bol yah bsn be? medeej demjih bsn minii huuhed bish geed nadad hanaagui ene mongiig bid iir zuild hereglene gej bolohgui heden zuun huuhed ovol daarahgui eruul tsever orchind biy zasah ni shuu dee ene bol mongolin ireedui shuu ireeduin eej boloh ohiduud ter dund bga dooroosoo daaraj yamar neg ovchintei bolvol yana. nyalah ursinhee eruul mendeer uls torjihgui shuu. vakzin avya geed bn hyam uneer arai tot argaar avah bolomj baigaa bol avsan ni deer zaaval temd baigaa mongo ureh hereggui vakzin tariulah hun baga shuu gaj noloog ni med

0  |  0
Яг(103.57.95.239) 2020 оны 12 сарын 04

Ходоо орон нутгийн сургууль цэцэрлэгийн модон жорлонг солих нь зов. 21 зуунд Овлийн хуйтэнд хуухэд модон жорлонд бие засаад бмааргуй бна шуу

0  |  0
яг үнэн.(64.119.26.3) 2020 оны 12 сарын 05

Юм бол хар толгойгоороо хариуцана,өөрийн биеэр хариуцана гэх. Ингэхэд Жавхлан гэх хүнийг биеийг хэдийд хэн гэгч ямар үнээр үнэлсэн бэ? 2-т Үнэлсэн байлаа гэхэд хэрвээ алдаа гаргасан байлаа гэхэд тэр хохирлыг нь бүрэн төлж чадахуу? Жавхлаан. Та мэдээж тооцоондоо бусдаас арай гайгүй нь байх.Та энэ тооцооныхоо задаргааг хийж иргэддээ танилцуулна уу?

1  |  0
Ард түмэн(202.21.108.6) 2020 оны 12 сарын 07

УИХ н гишүүд МАН Монгол Улсад К19 тарах нөхцлийг ёстой СОНГУЛЬ хийж ажил цалгардуулж байгаад ХАЙРАН хүмүүс К19 туслаа МАН д хүн хайрлах нинжин сэтгэл алга бна даа

0  |  1
Top