Идэш хоолгүйн улмаас хэрэмнүүд олноороо үхэж байгаа тухай нийгмийн сүлжээнд цацагдсан мэдээлэл нь үндэслэлгүй бөгөөд мэдээлэлд ашиглагдсан зургийг гадаадын мэдээллийн сайтаас авсан болох нь тогтоогдсон.
Өнөөдрийн байдлаар самар бэлтгэснээс Хушин ойг их хэмжээгээр сүйтгэсэн, хэрэм, жирх зэрэг амьтад хоол тэжээлийн хомсдолд орон хорогдсон талаарх мэдээлэл байхгүй байна. Иймд аливаа мэдээллийг түгээхдээ сайтар нягталж байхыг уриалж байна.
Энэ жил Хушин ой бүхий аймгуудын сум дундын ойн ангиуд болон Ойн судалгаа, хөгжлийн төвөөс ирүүлсэн самрын ургацын талаарх дүгнэлтээр их ургацын жил тохиож байгаа нь тогтоогдсон. Энэ хүрээнд 8 аймгийн 25 сумаас ахуйн болон үйлдвэрлэлийн, харин 10 аймгийн 38 сум, 10 Улсын тусгай хамгаалалтай нутгийн хязгаарлалтын бүс, Нийслэлийн ногоон бүсээс зөвхөн ахуйн зориулалтаар самар түүж бэлтгэх зөвшөөрлийг олгосон гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 8 )
Samar exportlohiig zogsoo, hezee bid amitan malaa harangatuulan ideh yumiig n deeremdej bailaa. Bid hyataduudiig tejeeh uureggui
Сарангэрэл сайдад хариуцлагаа хүлээлгээд зайлуулах хэрэгтэй. Ичихгүй хэрэм үхээгүй гэж хэлээд сууж байгаа бол. Дээрээс нь ямарч хяналт шалгалтгүйгээр зохион байгуулалтгүйгээр , хариуцлага хүлээлгэхгүйгээр самарчдаар самар түүлгэж байгалийг ноцтойгоор бараг захиалгатай сүйтгүүлсэн гэж хэлэхэд болохоор байгалийг сүйтгүүлсэн бохирдуулсан . Хэзээ Монголчууд самараар хооллодог болчихсын хятадын захиалгаар хэсэг бүлэг хүмүүс ахуйн хэрэглээний зориулалт нэрийн дор байгалийг ноцтой сүйтгэж хятад руу самар гаргаж мөнгө хүүлдэг нөхдүүдийн захиалгаар байгаль орчны яам хөдөлсөн нь илт байна.
Энэ сэтгүүлч ийм юм бичээд суухаас ичээч\n
Энэ. Хүний өөрийнх нь өмч газрын хэрэмнүүд үхсэн юм биш үү
yavasd avbal iim zirag l bga shd. manaih amitan btugai hunee toodgu uls yum chn
Байгал сүйтгэгчдийг тэнгэр ниргэг
САРАНГЭРЭЛ ХАМАА АЖИЛ ХИЙЖ ХАРАГДААЧ
БОАЖЯ хан уул ус ургамал амьтан минь юу болж байна гэж зураг дарж анхаарч явдаггүй болохоос энэнээс дор байгаа.