2020 оны K-Pop ертөнцийн 10 Хатан хаан

2020 оны 12 сарын 06

King Choice сайтаас уншигчдынхаа дунд 2020 оны “K-Pop ертөнцийн Хатан хаан” санал асуулга явуулжээ. Шилдэг 10-т таны шүтээн багтсан эсэхийг үзээрэй.

10. Jihyo (TWICE)

Jihyo 35768 саналаар 10 дугаар байрт шалгарлаа. Тэр 2015 онд SIXTEEN шоунд оролцсоныхоо дараа TWICE хамтлагт орсон. Энэ үедээ тэр JYP Entertainment-т арван жил дадлагажсан байлаа.

9. Joy (Red Velvet)

Joy 44779 санал авсан. 2014 оноос Red Velvet хамтлагт байгаа. 2017 оноос жүжигчний гараагаа эхэлсэн. 2019 онд БНСУ-ын цэргийн албан хаагчдын дунд явуулсан санал асуулгад тавдугаар байр эзэлж байв.

8. CL

Рэп дуучин, ая зохиогч CL 63794 саналаар наймдугаар байрт шалгарлаа. 2009 онд 2NE1 хамтлагтай урлагийн гараагаа эхэлсэн бол 2013 оноос бие даан уран бүтээл туурвиж эхэлсэн.

7. Jeongyeon (TWICE)

Jeongyeon 89161 саналтай. 2016 оноос хойш шилдэг эмэгтэй дуучдын чансаанд байнга багтаж байгаа.

6. Irene (Red Velvet)

Irene 151202 санал авсан. 2014 оноос Red Velvet хамтлагт байгаа.

5. Jiyeon

Jiyeon 2009 оноос T-ARA хамтлагт дуулж байгаад 2014 оноос бие даасан. 2007 онд жүжигчний гараагаа эхэлсэн.

4. Rosé (BLACKPINK)

Rosе 493434 санал авлаа. BLACKPINK хамтлагт 2016 онд нэгдсэн. Энэ жилээс бие даан бүтээл туурвиж байгаа.

3. Jisoo (BLACKPINK)

Jisoo 591749 саналаар гуравдугаар байрт шалгарлаа. 2016 оноос BLACKPINK хамтлагт дуулж байгаа. Энэ жил анх удаа цуврал киноны гол дүрд тоглох болсон.

2. Jennie (BLACKPINK)

Jennie 7076611 оноогоор хоёрдугаар байр эзэллээ. 2018 онд бие даасан бүтээлээ танилцуулсан.

1. Лиса (BLACKPINK)

Тайланд гаралтай Лиса энэ жилийн К-ПОП ертөнцийн Хатан хаанаар шалгарлаа. Тэр 7500546 саналаар тасархай түрүүлсэн. Тай, солонгос, англи, япон, хятад хэлтэй.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Anujin blink(103.140.10.201) 2023 оны 01 сарын 03

Hooh mundag BlackPink iin maani bvh gishvvd bvgdeeree orson bn shvv. Ugiin l bvgdeeree Kpop hatad shvv dee henees ch dutahgvi awyaslag vzesgelentei hatad ym chini orno shde. Bas top 5-d ni orson, hamtlagaaraa orson yaah argagvi l hatad ym daa vneheer mundag shvv

0  |  1
(66.181.180.178) 2023 оны 01 сарын 03

SOLOGOS CH GEH SHIG ,HUJAA L BAINASHD

2  |  3
ZALUU(109.183.244.156) 2023 оны 01 сарын 03

huuheldee shig bugd izil hogiin ymnuud bna daa

1  |  2
Санаандгүй(64.119.22.250) 2023 оны 01 сарын 03

Энэ сайхан хүмүүс эхэнх нь долир харагдах юм.Энэ юуных вэ? Эх эцгээс заяасан нүүрний хэлбэрт ямар нэг засвар орход нүүрний харьцаа алдагсаны гэрч...

1  |  2
blink(202.9.40.28) 2023 оны 01 сарын 03

wow manai blackpink bugdeeree orson bna bayr hurgey\n

5  |  2
Top