АТГ-ын дэд даргын томилгоог Ерөнхийлөгчөөс хамааралгүй болгохоор тусгажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 08

Хууль зүйн байнгын хороо өнөөдөр 14:00 цагт хуралдахаар тов зарласан. Хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.


Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" тогтоолын төсөлд тус газрын дэд даргыг АТГ-ын дарга өөрөө томилох тухай өөрчлөлт оруулжээ.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар бол АТГ-ын дэд даргыг Ерөнхийлөгч санал болгож, УИХ-аар зургаан жилийн хугацаатай томилдог. Үүнийг өөрчлөхөөр Засгийн газраас санал гаргаж, дээрх хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн мэдүүлжээ.  

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(192.82.93.3) 2025 оны 03 сарын 13

Уул нь удирдлагын түвшиний хараат бусаар ажиллах боломжийг олгох, тогтвортой ажиллах баталгааг нь хангах гэж ийм зүйл хуулинд оруулсан гэж ойлгож байсан. Одоо бол дарга нь өөрийнхөө үгээр дуулгавартай ажилладаг хууль бус үүрэг өгөхөд үг дуугүй биелүүлдэг, болохгүй бол өөрөө солих эрхтэй гэх мэт зүйл л болох байхдаа. Энэ нь АТГ ын ажлыг сайжруулахад ямар үр дүн үзүүлэх вэ гэсэн тайлбараа хууль санаачлагч нь ямар тайлбар өгөхийг нь сонсох юмсан\n

1  |  0
зочин(139.5.217.93) 2025 оны 03 сарын 13

зөв ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгахгүй бол ажилд садаа

3  |  0
Top