Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Яг одоо Төрийн ордонд Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаан 08:00 цагт эхэлсэн бөгөөд хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн байна. Үүний дотор улсын хэмжээнд тогтоогоод байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хориог сунгах эсэх асуудал багтжээ. Монгол Улсын Засгийн газар болон Улсын Онцгой комиссын шийдвэрээр хатуу хөл хориог ирэх баасан /2020.12.11/ гараг хүртэл сунгасан билээ.
Тэгвэл Засгийн газрын гишүүдэд Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хөл хориог бүтэн 30 хоног барьж ажиллалаа. Цаашид үйл ажиллагаагаа сайжруулж, ажиллах болно. Халдварын голомтыг хумих, эрсдлийг бууруулах зорилгоор хөл хориог үе шаттай бууруулах нь зүйтэй гэж үзлээ. Нийслэл, Архангай, Сэлэнгэ аймагт гурав хоногоор сунгах саналыг Улсын Онцгой комиссоос гаргасан. Харин даваа гарагаас хөл хориог цуцалж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих саналыг гаргаж байна" хэмээн онцоллоо.
Сэтгэгдэл ( 4 )
АН яг 30 жилийн өмнөх арга болох Огцор, Огцор гэдэг зурагдсан пянз шиг аргаа өөрчлөөч. Хүмүүс үүнээс чинь залхаад та нараас нүүрээ буруулж байгааг мэдрэхгүй байна уу? Ямар ч мэдрэмжгүй учиргүй л орилолдоод л байх юм.
Hurelsuh gej chadvargui luivarchiniig Hyatad Solongosiin huuliaar hatuu shiitge .ene nohor uls orniig suidlej baina .
Дарга нарын буруу шийдвэрээс болж хүмүүс амиа алдаж, ААН дампуурч байна. Содбаатар гэр хорионы 14 хоногийг цуцалснаас болж жолооч Д халдвар тарааж, улс орон даяар хөл хоиро тогтож ийм байдалд хүрлээ. Дарга нар чадах юм байхгүй. Чаддаг ганц юм нь хөл хориог сунгах. Тэгээд ч халдвараа зогсоож чадаагүй. Тэгэхээр Содбаатар, Сумъяабазар нар огцрох ёстой.
Хүрэлсүх зайлаачээ