Хөл хориог ДАВАА ГАРАГТ цуцалж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 12 сарын 09

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Яг одоо Төрийн ордонд Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаан 08:00 цагт эхэлсэн бөгөөд хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн байна. Үүний дотор улсын хэмжээнд тогтоогоод байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хориог сунгах эсэх асуудал багтжээ. Монгол Улсын Засгийн газар болон Улсын Онцгой комиссын шийдвэрээр хатуу хөл хориог ирэх баасан /2020.12.11/ гараг хүртэл сунгасан билээ. 

Тэгвэл Засгийн газрын гишүүдэд Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Хөл хориог бүтэн 30 хоног барьж ажиллалаа. Цаашид үйл ажиллагаагаа сайжруулж, ажиллах болно. Халдварын голомтыг хумих, эрсдлийг бууруулах зорилгоор хөл хориог үе шаттай бууруулах нь зүйтэй гэж үзлээ. Нийслэл, Архангай, Сэлэнгэ аймагт гурав хоногоор сунгах саналыг Улсын Онцгой комиссоос гаргасан. Харин даваа гарагаас хөл хориог цуцалж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих саналыг гаргаж байна" хэмээн онцоллоо. 

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.26.221) 2020 оны 12 сарын 09

ugaasaa l undurjuulsen belen baidald havar, zunjingaa baisan biz dee, zuv uu

0  |  0
Зочин(202.9.46.198) 2020 оны 12 сарын 09

Дарга нарын буруу шийдвэрээс болж хүмүүс амиа алдаж, ААН дампуурч байна. Содбаатар гэр хорионы 14 хоногийг цуцалснаас болж жолооч Д халдвар тарааж, улс орон даяар хөл хоиро тогтож ийм байдалд хүрлээ. Дарга нар чадах юм байхгүй. Чаддаг ганц юм нь хөл хориог сунгах. Тэгээд ч халдвараа зогсоож чадаагүй. Тэгэхээр Содбаатар, Сумъяабазар нар огцрох ёстой.

2  |  0
Top