Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Яг одоо Төрийн ордонд Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаан 08:00 цагт эхэлсэн бөгөөд хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн байна. Үүний дотор улсын хэмжээнд тогтоогоод байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хориог сунгах эсэх асуудал багтжээ. Монгол Улсын Засгийн газар болон Улсын Онцгой комиссын шийдвэрээр хатуу хөл хориог ирэх баасан /2020.12.11/ гараг хүртэл сунгасан билээ.
Тэгвэл Засгийн газрын гишүүдэд Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хөл хориог бүтэн 30 хоног барьж ажиллалаа. Цаашид үйл ажиллагаагаа сайжруулж, ажиллах болно. Халдварын голомтыг хумих, эрсдлийг бууруулах зорилгоор хөл хориог үе шаттай бууруулах нь зүйтэй гэж үзлээ. Нийслэл, Архангай, Сэлэнгэ аймагт гурав хоногоор сунгах саналыг Улсын Онцгой комиссоос гаргасан. Харин даваа гарагаас хөл хориог цуцалж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих саналыг гаргаж байна" хэмээн онцоллоо.
Харин Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хатуу хөл хориог ирэх даваа гарагаас сулруулж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллах чиглэл өглөө.
Сэтгэгдэл ( 7 )
Түргэн хоол for take out байдым шүү. Мэдэж бичиж бай
Түргэн хоолоо болио.Масзтай идэх юм ууу
Сулруул сулруул. Юу ч хийсэн энэ олон их мэдэхүүдэд таалагдах зүйл алга. Хувь хүний хариуцлага учраас халдвар тархлаа гэхэд өөрсөддөө гомдоно биз.
Юун коммунист, дэмий балай , улирсан баларсан юм ярьж байдаг.
Маш буруу шийдвэр байна. Коммунистууд асуудлыг хэзээ зөв шийдэж байлаа даа. Тахалыг нийгэмд бүрмөсөн хумьж арилгах хүртэл хөл хориог цуцлахгүй үргэлжлүүлэх ёстой.
Хүн бүр өөрийгөө эрсдлээс хамгахлж өрөалд гай болохгүйг л сахихад болно
Маш зөв шийдвэр байна?! Сар хөл хорионд байж болсон юм чинь тав хоног бол юүч бишээ?! Харин энэ тав хоногт иргэд бүгд сайн хичээж дэглэмийг улам сайн барих хэрэгтэйдээ?!