Улсын онцгой комиссоос 2020 оны арванхоёрдугаар сард гурван удаагийн тусгай үүргийн нислэг хийх урьдчилсан шийдвэр гаргалаа. 11 сард цуцлагдсан нислэгүүдэд нэрс нь баталгаажсан байсан иргэдийг дээрх нислэгүүдэд тэргүүн ээлжид хамруулахаар төлөвлөж байна.
Монгол Улсад дотоодын халдвар бүртгэгдэж, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд тусгай үүргийн нислэгүүдийг түр хугацаанд зогсоогоод байсан билээ. Тусгаарлах байрны нөөцөд тулгуурлан энэ сард Франкфурт, Токио, Сөүл чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэх юм.
12 дугаар сарын 16-нд УБ-Франкфурт,
12 дугаар сарын 20-нд УБ-Токио,
12 дугаар сарын 25-нд УБ-Сөүл чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэнэ.
Сэтгэгдэл ( 0 )