Засгийн газрын ээлжит хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард түмнээсээ уучлал хүслээ.
Тэрбээр “Ковид-19” цар тахлын голомтыг устгах, халдварын хүрээг хумих, халдвар авсан хүмүүс, ойрын болон дам хавьтлыг олж тогтоон эмчлэх, урьдчилан сэргийлэх явцад алдаа дутагдал гарч иргэдийг бухимдуулан, улмаар хүний амь нас хохирсонд Ерөнхий сайд У.Хүрэлсүх уучлал хүсэв. Цаашид иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хангахын төлөө боломжтой бүх арга хэмжээг авна" гэлээ.
Цар тахлын эсрэг тэмцэж байгаа бүх байгууллага, ажилтан, алба хаагчид болон Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг биелүүлж байгаа иргэдэд талархал илэрхийлэв. Хөл хорионы дэглэмийг бууруулж Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих үед иргэдийн ухамсар, хариуцлага хамгийн чухал байгааг тэмдэглэв. Хүн бүр амны хаалт зүүх, хоорондын зай барих, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагах, дархлаагаа дэмжих зэргээр өөрсдийгөө болон гэр бүл, ойр дотны хүмүүсээ халдвараас хамгаалахад онцгой анхаарах цаг ирж байгааг хэлэв. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд эрсдэлийг 10 дахин бууруулж, голомтуудыг хяналтад авсан, халдвар авсан хүний тоо цөөрсөн, 557 мянга гаруй хүнд шинжилгээ хийсэн, экспортын гарцуудаа хянаж эдийн засгийн гол судсуудаа хамгаалсан зэргийг харгалзан хорио цээрийн дэглэмийг сулруулахаар болжээ.
Цаашид:
1. Эрүүл мэндийн салбарын хүчин чадал, нөөц, ялангуяа хүний нөөцөд анхаарах
2. Өдөрт 100 мянган хүний PCR шинжилгээний хариуг өгдөг болох, лабораторийн хүчин чадал, урвалжийн нөөц зэргийг 2-3 сараар бэлтгэх
3. Бүх шатны Онцгой комисс гаргасан шийдвэрийн дунд, доод шатанд хэрхэн хэрэгжиж байгаад байнга хяналт тавьж байх
4. ХӨСҮТ, хил, гааль, төмөр замын салбар дахь хяналтыг онцгой сайжруулах
5. Цар тахлын талаархи үнэн зөв мэдээллийг цаг алдалгүй хүргэж байх, халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр түлхүү ажиллах
6. Бүх шатны төрийн албан хаагчдын сахилга бат, ажлын хариуцлагыг өндөржүүлэх зэргийг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг, чиглэл болголоо.
Сэтгэгдэл ( 19 )
энэ эрүүл мэндын сайд гэж махан толгойг хурдан огцоруул эмэгтэй хүн тавь Сарангэрэл шиг
энэ эрүүл мэндын сайд гэж махан толгойг хурдан огцоруул эмэгтэй хүн тавь Сарангэрэл шиг
Хамгийн гол буруутан хүрэлсүх.
Огцор, одоо чи болноо. Явж үз
Бараг жил болж байхад сайтар боловсруулсан төлөвлөгөө байхгүй байсан нь засгийн газрын алдаа
Ed sain ajillaagvi. Odoo oorsdoo oorsdiigoo l xamgaalax xeregtei. Ene ni ch deer. Onoodriin shyyrxai deerees ene darga nar lab l odor bvr medeelel abdaggvi, aljaas ix xol ni xaragdlaa. Bainga vg yaria, too barimt zoroostei.
АЛЬ Ч САЛБАРТ ДУНД ШАТНЫ МЕНЕЖЕР ДАРГАНЦАРУУД ЯАЖ АЖЛАА ХИЙДГИЙН ТОД ЖИШЭЭ. ДАРГА ИНГЭ ТЭГ ГЭСЭН ГЭЭД ЭЦЭСТ НЬ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ ХОХИРДОГ НЬ ЖИНХЭНЭ ТАЛБАР ДЭЭР АЖЛАА ХИЙЖ БАЙГАА АЖИЛТНУУД БАЙДАГ
ЗГ, ЭМЯ УОК сайн ажиллаж байгаа. Алдаа гаргаж бгаа нь доод шатандаа л бна. Иргэн хүнийхээ үүргийг биелүүлдэггүй лалруудыг хорих хэрэгтэй.
chadlynxaa xireer ajillaj baugaa uunees dor baikh bausan AH suiruuleed yavsan uls ornyg xuleej avsan shuu
10 настай охин 22-ын товчоонд хоёр цаг гаруй хүлээн зогсож, ЭХЭМҮТ-д хүргэгдээд нас баржээ
Май чи муу сда
Хурэлсух эргуу малаа одоо гадна дотны корона вирус гэж мэдрэлтэлгуй гадаадад удаа хугацаанд зовж бгаа иргэддээ хилээ нээж гэрт нь хариулаач. Хятадууд хэзээнээс монгол иргэнээс чинь илуу болдог болоов. Сонгуулиар чамтай гадуурхагдсан иргэд чинь тооцоо бодноо. Чи гараад монгол яаж еедлеснийг чинь асуунаа.
огцроочээ
Дээд ,шатны ,удирдлагууд ,муу , арчаагүй ,учираас , доод ,шатанд ,тоодоггүй. Содбаатар ,дарга ,болоод онцгоы ,байдалын ,ажил ,суларсан ,шүү. Хариуцлага ,тооц. Эдийн засаг ,хүний ,амиар ,хохирч байна.
Уучлалт гуйх ухамсартай байгаа юм бол ЗГ ЕС бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ухамсар соёл байгаа байлгүй дээ монголын улс төр намаасаа чөлөөлөгдчихвөл монгол Баярлана даа
Suuk sain ajillaj baigaa yarih um baihgui. Selemee odoo erguul!
Онцгойхоо толгойнуудыг солиж шүүхээр оруул юун доошоо арга хэмжээ авах вэ толгойнуудаа шийтгэ алба ав сүржигнэд байхаар
цаашаа
UOK ooro uuneer udirduulaa. Odoo mongolchudar tohuurhaa bolio.