Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол бичиг зааж эхэллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 10
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний бичгийн теле хичээл цувралаар олон нийтэд хүрч эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт “Даяаршил, технологийн хурдацтай хөгжлийн эрин үед үндэснийхээ түүхэн уламжлал, хэл, соёлын дархлааг хамгаалах” заалт бий.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол хэлний тухай хуулийн 9.1.3 дахь заалтаар хүлээсэн “Монгол хэл, бичиг үсгээ хэрэглэх, эзэмших, хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр зарлиг гаргах, төрийн холбогдох байгууллагад чиглэл өгөх” эрх, үүргийнхээ хүрээнд 2018 оны Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 46 дугаар зарлиг гаргасан.

Монгол хэлний тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийг Засгийн газраас батлан хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга коронавируст цар тахлын улмаас бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг хязгаарлаад буй энэ үед үндэсний хэл, бичиг, түүх, соёл, үнэт зүйлсийн дархлааг бэхжүүлэх, үндэсний бичгийн боловсрол, хэрэглээг дэмжих, сурагчдаас гадна насанд хүрэгчдийг үндэсний бичгээ сурч, эзэмшихэд уриалах зорилгоор үндэсний бичгийн теле хичээлийг зааж эхлээд байна.

Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс үндэсний бичгийн цагаан толгойн үсгийн төстэй хэв шинж, махбодод үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хичээлийн агуулгыг боловсруулжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн теле хичээлийг өргөн нэвтрүүлгийн телевизүүдээр нэвтрүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын https://www.facebook.com/presidentMGL болон Монгол бичигтэн-2025 цахим хуудсанд байршуулна.

Нэвтрүүлгийн хуваарийг долоо хоног бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудсаас үзэх боломжтой.

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ
 
  • МҮОНРТВ-ээр 12 дугаар сарын 13-ны өдөр,
  • Eagle ТВ-ээр арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 20:30 цагаас,
  • UBS ТВ-ээр арванхоёрдугаар сарын 08-ны өдрийн 21:50 цагаас,
  • С1 ТВ-ээр арванхоёрдугаар сарын 09-ний өдрийн 19:40 цагаас,
  • 25 дугаар суваг телевизээр арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 16:20 цагаас,
  • ETV-ээр арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 21:30 цагаас,
  • SBN ТВ-ээр арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 19:30 цагаас,
  • Боловсрол суваг телевизээр арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 13:40 цагаас тус тус хүлээн авч үзээрэй.
     

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү!
 

 

 

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mariane(156.0.213.4) 2020 оны 12 сарын 14

Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19

0  |  0
zochin(202.126.90.48) 2020 оны 12 сарын 11

Бүх нийтээрээ монгол бичигт шилжье. Эртний хэлээрээ ярьж өвөрмонголжоё. ккк. жишээ нь: Гадаад хэл-Гадагаад хэл. Адуу мал-Адугу малу. шувуу ниснэ-шибагу нисмой ээ бурхан минь яг галзуу хүний өдрийн тэмдэглэл. Хөгжил дэвшлийг ч хэдэн арван жилээр хойш татна даа. Яриа галиг 2 оо нэг цэгцлэх хэрэгтэй бна хэл бичгийн эрдэмтдийн оролцоогоор.

0  |  1
Заагч(202.179.31.254) 2020 оны 12 сарын 10

Зөв өмхий хужаа эрлийзүүд л хуцаж байна хэл бичиг тухайн үндэстний баталгаа.

0  |  0
Заагч(202.179.31.254) 2020 оны 12 сарын 10

Зөв өмхий хужаа эрлийзүүд л хуцаж байна хэл бичиг тухайн үндэстний баталгаа.

0  |  0
Заагч(202.179.31.254) 2020 оны 12 сарын 10

Зөв өмхий хужаа эрлийзүүд л хуцаж байна хэл бичиг тухайн үндэстний баталгаа.

0  |  0
Зочин(66.181.161.125) 2020 оны 12 сарын 10

Монгол хэлний багш нарыг ажилгүй болгох нээ

0  |  0
зочин(202.9.46.195) 2020 оны 12 сарын 10

Одоо хугацаагаа дуусахаар ЕБС-д монгол хэлний багш хийх гэвэл захирлууд нь диплом нэхээд байх юм болов уу

0  |  0
(66.181.180.178) 2020 оны 12 сарын 10

TER 1 HACHIN MUSULMANI SUNUSUN TAHIR BICHIG TIIM IH CHUHAL BNU,TEGEED TER BICHIG SURAAD IREHEER L HUGJUUD GOYO BOLCHIH UU??,SUULIIN 30 JIL ENE GAJ HEL BICHIGTEI OROOTSOLDLOO,TEGEED YAAJ SUIRSENEE HARAHGUI BNU???

0  |  0
зочин(202.179.24.60) 2020 оны 12 сарын 10

Чааваас даа зайл уул даа гэхээс яахав

0  |  0
Багш(66.181.180.207) 2020 оны 12 сарын 10

хүн хирээрээ тэмээ тэнгээрээ гэж. чаддаг юмаа л зааж байна даа. мэдэхгүй юмандаа оролцож байснаас энэ нь дээрдээ

0  |  0
(139.5.216.25) 2020 оны 12 сарын 10

tsaashilbal duterte boloh baihda

0  |  0
(139.5.216.25) 2020 оны 12 сарын 10

ene ter turkmen gartai ih tustui nuhur,unuuh ni bur huulbar ni

0  |  0
zaluu(139.5.217.126) 2020 оны 12 сарын 10

ard tumend taalagdah songuuld ashigtai baih gesen sedveer surtalchilgaa maygaar ajilaa hiij bn dahin songohdon gej bodson yum bhdaa mongol yalaagui jenko l yalsan odoo bol uchdegui mal

0  |  2
зочин(203.91.117.8) 2020 оны 12 сарын 10

Багабанд титэм үг Баттулга монгол бичиг улс төрийн солиорлол гэж энэбүр болохоо байжээ

1  |  2
зочин(203.91.117.8) 2020 оны 12 сарын 10

Багабанд титэм үг Баттулга монгол бичиг улс төрийн солиорлол гэж энэбүр болохоо байжээ

0  |  1
ХӨХ ИНЭЭД ХҮРЭВ(103.26.194.117) 2020 оны 12 сарын 10

БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛТОЙ ХҮНЭЭР ЮМ ЗААЛГАХ ХЭМЖЭЭНД ХҮРЧИХЭЭГҮЙ БАЙНА АА

1  |  1
Zochin(202.9.46.53) 2020 оны 12 сарын 10

Demjij bn

1  |  0
нэр(192.82.76.177) 2020 оны 12 сарын 10

солиорол

3  |  1
иргэн(202.9.46.49) 2020 оны 12 сарын 10

ХООЛНЫ ГАЗАР , РЕСТОРАН, БААР БОЛОН КОМПАНИ ,АЛБАН ГАЗАРУУД НЭР ХАЯГАА МОНГОЛ БИЧГЭЭРЭЭ БИЧИЦГЭЕ

2  |  0
Top