Цахилгаан, дулаан, усны хөнгөлөлт Монголын БҮХ ӨРХӨД үйлчилнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 13

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр /2020.12.13/ ээлжит бусаар хуралдаж, цар тахлын үед айл өрх болон аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний эрчим хүч, дулаан, ус, усан хангамж, хогны төлбөрийг төр хариуцах шийдвэр гаргалаа.

2020 оны арванхоёрдугаар сарын 01-нээс 2021 оны долоодугаар сарын 01 хүртэлх хугацаанд

Албан байгууллагын тухайд
 

  1. Төсөвт байгууллага, Төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой хуулийн этгээд
  2. Уул уурхайн олборлолт боловсруулах үйлдвэр,
  3. Банк болон банк бус санхүүгийн байгууллага
  4. Валюттай холбоотой үйл ажиллагаа эрхлэгч
  5. Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч
  6. Импортлох бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч
  7. Интернэт үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэгч тусгай зөвшөөрөлтэй газрууд
  8. Согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигч
  9. Өнгөт металл, цементийн үйлдвэр гэсэн эдгээр есөн аж ахуйн нэгжээс бусад аж ахуйн нэгжүүдийн цахилгаан, дулаан, дулааны уур, усан хангамж, хогны төлбөрийг долоон сарын хугацаатай Монгол Улсын төр хариуцах боллоо. 


Айл өрхийн тухайд
 

  1. Монгол Улсын бүх өрхийн цахилгааныг ирэх оны долоодугаар сарын 01-ний өдөр хүртэл
  2. 100 ам.метр талбай бүхий орон сууцад амьдардаг иргэдийн дулааны төлбөр, ус, хогны үнийг мөн хугацаанд 
  3. Шахмал түлшний үнийг өнөөдөр 75 хувиар буурууллаа.


Сэтгүүлчдийн зүгээс Ерөнхий сайдад "Эдгээр байгууллагыг үлдээсэн нь ямар учиртай вэ, мөн 120 ам.метр байртай айл байлаа гэхэд яах вэ" гэсэн асуултыг гаргасан шийдвэртэй холбогдуулан асуулаа.

Үүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Төрийн байгууллагуудын тухайд угаас зардал төсөвтөө тусгагдаад явчихна. Аан бусад найман салбарыг боломжийн ашигтай буюу тог, цахилгааны төлбөрөө төлөх хэмжээний боломжтой салбар гэж үзсэн. 120 ам.метр талбайтай орон сууцтай айл байлаа гэхэд 100 ам.метрийнх нь төлбөрийг төр хариуцна л гэсэн үг.  Хамгийн гол нь өнөөдрийн гаргасан шийдвэр Монгол Улсын бүх айл, өрхөд нөлөөлж, үйлчлэх шийдвэр гэдгийг та бүхэн ойлгоорой. Энэ хөнгөлөлтөд хамрагдахгүй нэг ч айл үлдэхгүй. Бүх өрх энэ боломжийг тэгш эдэлнэ. Монгол Улсад коронавирус дэгдсэнээс хойш аж ахуйн нэгжүүд хүнд байдалд байсан. Энэ шийдвэр олон байгууллага, аж ахуйн нэгжид дэмжлэг, том тус болно гэж бодж байна. Энэ дэмжлэгийг үзүүлснээр бараа таваарын үнэ нэмэгдэхгүй гэдэг нь ч мөн иргэдэд хэрэгтэй, ээлтэй шийдвэр болж хэрэгжих болно" гэсэн хариулт өглөө. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхтуул(64.119.17.51) 2020 оны 12 сарын 16

Төрийн өмчийн байранд цайны газар ажиллуулдаг юм аа бид яах вэ. Адил хаалгаа хаагаад ажиллаагүй шүш дээ.

0  |  0
Энхтуул(64.119.17.51) 2020 оны 12 сарын 16

Төрийн өмчийн байранд цайны газар ажиллуулдаг юм аа бид яах вэ. Адил хаалгаа хаагаад ажиллаагүй шүш дээ.

0  |  0
зочин(202.131.243.186) 2020 оны 12 сарын 14

уул уурхайн салбарт ажилладаг бол тухайн салбар нь даах юмуу хаашаа юм.уул урхай хамаарахгүй гэчхээд бүх өрхөд үйлчилнэ гээд байх юм тодорхой болгоочээ.................\n

0  |  0
Top