Ардчилсан намын Их хурал энэ сарын 18-нд эхэлнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 14

Ардчилсан намын Их хурал 2020 оны арваннэгдүгээр сарын 17-нд болохоор товлогдоод байсан ч дотоодод халдвар гарсантай холбоотойгоор тодорхойгүй хугацаар хойшлогдсон. Тэгвэл тус нам Их хурлаа дахин товлолоо.

Ардчилсан намын Их хурал арванхоёрдугаар сарын 18, 19-нд цахимаар хуралдах ба хурлын өмнө хэлэлцэх асуудал, тооллогын комисс томилох шаардлагатай тул энэ сарын 17-нд Үндэсний бодлогын хороог мөн цахимаар хуралдуулахаар болжээ. 

Top