Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр (2020.12.14) УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын хоригдсон асуудлаар хуралдлаа. Хуралдаанаас ямар дүгнэлт гаргасан талаар Пэд хорооны дарга Н.Энхболд мэдээлэл өглөө.
Тэрбээр "УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын хоригдсон асуудлыг дэд хороо хэд хэдэн удаа авч хэлэлцсэн. Шүүхийн байгууллагад хүсэлт хүргүүлсэн байгаа. Одоогоор хариу ирж гүйцээгүй байна. Халдашгүй байдлын дэд хороо бол УИХ-ын гишүүний эрх зөрчигдсөн байна гэж үзэж байгаа. ОУПХ (Олон улсын парламентын холбоо) парламентын гишүүдийн эрх зөрчигдсөн эсэх асуудалд хяналт тавьж, араас нь шалгаад явдаг дүрэм журамтай. Үүн дагуу гэр бүл, өмгөөлөгч, дэд хорооноос шүүхийн байгууллагад санал явуулсан.
Энэ асуудлаар ОУПХ хуралдаад, Ж.Эрдэнэбат гишүүний эрх гурван үндэслэлээр зөрчигдсөн байна гэж дүгнэн, хэрэг нээсэн байгаа. Өмнө нь тус холбоо С.Зориг агсны хэргийн талаар хэрэг нээсэн байдаг" гэлээ.
Ийнхүү байр сууриа илэрхийлсний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-ОУПХ шүүхийн шийдвэр болоод бусад асуудалд хэр нөлөөтэй холбоо вэ?
-ОУПХ тухайн санал хүсэлтийг нягтлаад хариу явуулдаг. Тухайн улс оронд шалгалт хийж, шаардлага тавьдаг байгууллага. Нэгэнт хэрэг нээсэн юм чинь ОУПХ-ныхон ирээд шалгана гэж харж байна. Мэдээж хууль зөрчигдсөн байвал Монгол Улсын нэр хүнд, хуулийн байгууллагын хувьд таатай зүйл биш. Хэрэг нээсэн гэдэг нь том асуудал. Үүн дагуу ямар дүгнэлт гарахыг харах нь зүйтэй.
Халдашгүй байдлын дэд хороо бол хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн эсэх асуудалд хяналт тавина. Хавтаст хэргийн тухайд хууль, шүүхийн байгууллага шийддэг.
-ОУПХ-ны шаардлагыг шүүхийн байгууллага биелүүлэх болов уу?
-Шүүх болон хууль хяналтын байгууллага бол хэнээс ч хамааралгүйгээр хуулийн дагуу ажиллах ёстой. Энэ дагуу хэрэг нь шийдэгдэх байх. Одоо асуудал Улсын дээд шүүхээр орох ёстой. Эцсийн цэг тавигдаагүй байгаа гэдэг утгаараа хүлээлт үүсгэж байна.
Хүний эрхийг зөрчсөн 3 зөрчил гарсан учраас ОУПХ Монгол Улсад хэрэг үүсгэсэн
Олон улсын парламентийн холбоо гэж юу вэ?
1889 онд байгуулагдсан. 179 улсын парламентийн гишүүнчлэлтэй. ОУПХ бол улс орны парламентуудын олон улсын байгууллага юм. ОУПХ нь ардчилсан засаглал, институц, үнэт зүйлийг сурталчилж, парламент болон парламентын гишүүдтэй хамтран иргэдийн хүсэл эрмэлзлэлийг илэрхийлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр ажилладаг. Мөн энх тайван, ардчилал, хүний эрх, жендэрийн тэгш байдал, залуучуудыг хүчирхэгжүүлэх, тогтвортой хөгжлийн төлөө улс төрийн яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа, парламент хоорондын үйл ажиллагаагаар ажилладаг. Парламентийн гишүүдийн эрхийг хамгаалах тухай Парламентын гишүүдийн эрхийг хамгаалах, улмаар парламентын институцийг хамгаалах зорилгоор ОУПХ 1976 онд Парламентын гишүүдийн Хүний эрхийн хороог байгуулсан. Энэ хүрээнд саатуулагдсан парламентын гишүүнийг суллах, өмнө нь чөлөөлөгдсөн парламентын суудалд эгүүлэн тогтоолгох, хохирсон тохиолдолд нөхөн төлбөр олгуулах, зөрчлийг мөрдөн шалгах, буруутай этгээдэд хууль ёсны дагуу арга хэмжээ авах зэрэг олон хэлбэрийн арга хэмжээ авч хэрэгжүүлдэг. Парламентын гишүүдийн Хүний эрхийн хороо нь үүсгэсэн хэргийг зохистой байдлаар шийдэгдэж дуусах хүртэл уг хэргийг хаадаггүй, хэргийг зохистой шийдвэрлүүлэх талаар зогсолтгүй ажиллахыг дүрмэндээ тусгасан байна.
Монгол улсын парламентийн гишүүдийг хамгаалах талаар ОУПХ-ны үүсгэсэн хэргүүд ОУПХ нь Монгол улсын парламентийн гишүүнийг хамгаалахтай холбоотой нийт 8 асуудлыг хэлэлцэж, хоёрт нь хэрэг нээж шалгахаар шийдвэрлэсэн байна. Эхнийх нь УИХ-ын гишүүн агсан С.Зоригийг хөнөөсөн хэрэг бөгөөд, 2 дахь нь УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг хууль бусаар баривчлан, хорьсон хэрэг юм. Парламентын гишүүдийн Хүний эрхийн хороо 2020 оны 10 сарын 31-ны өдрийн 162 дугаар хуралдаанаар Ж.Эрдэнэбатыг хууль бусаар баривчлан, хорьсон асуудлыг хэлэлцэж, уг асуудлыг хэрэг нээн хянан шалгахаар шийдвэрлэсэн байна.
ОУПХ үүсгэсэн хэргүүдийг зохих ёсоор шийдвэрлэх талаар ямар арга хэмжээ авдаг вэ?
Парламентийн гишүүдийн Хүний эрхийн хороо нь эрх нь зөрчигдсөн парламентийн гишүүний эрхийг хамгаалах асуудлыг шийдвэрлүүлэх талаар хэд хэдэн төрлийн арга хэмжээ авч ажилладаг. Үүнд, мөрдөн шалгах ажиллагаа явуулах, сонсгол зохион байгуулах, шүүх хуралд ажиглагчаар оролцох, ажлын хэсэг томилон газар дээр нь ажиллуулах, дүгнэлт гаргаж эрх баригчдад шаардлага хүргүүлэх зэрэг арга хэмжээг авдаг. ОУПХ-ны гаргасан дүгнэлт нь НҮБ, Европын холбоо зэрэг олон улсын байгууллагуудын анхааралд хүрч, Монгол улсын засаглал, шударга шүүхийн тогтолцооны талаар сөрөг үнэлэлт өгөх, улмаар эдийн засагт сөргөөр нөлөөлөхүйц арга хэмжээ авах хэмжээнд нөлөөлж болзошгүй юм.
Сэтгэгдэл ( 7 )
Бөөрөнхий, одоо гэртээ суувал таарна. Ийм үлбэгэр шийдэх чадвар сул амьтан төрд хэрэггүйтдээ. Би адчих вий гэж цэнэсэн, хэт хуучинсаг хүн юм даа.
ЕС -д маань нэг алхам урагшаа, хоёр алхам хойшоо гэдэг нь болох гээд байна уу.
Hulgaichid yl ogohgui tegeed yaah bsn ym harin ch denduu baga yl ogsn shu
ТЭГЭЭД ТУСГААР ТӨР ХУЛГАЙЧЫН ЭРХИЙГ ХЯЗГААРЛАЛАА ЯАДИЙН
БНМАУлсыг парламентийн гишүүдийн эрхийг хамгаалдаг олон улсын холбоо шүүхгүй шүү зайларай хөөе
Ж.Эрдэнэбатыг засгаа тааруухан удирдсан гэх нь өрөөсгөл асуудал. Шинэ тулгам авсан ажлаа шууд л арван хуруу шиг мэдээд удирдана гэж байхгүй л дээ. Ажилтайгаа салвар бүрээр нь танилцана дараа судалгаа шинжилгээ хийж ажлаа эрэмбэлэх гээд 1 жил гаруйхан хугацуунд чамгүй их ажил. Алдсан ч оносон бай ажлаа цааш үргэлжлүүлэн ажиллаж үр дүнг харах боломж өгөлгүй 2-р ээлжийн ооркууд сэлмээ эргүүлж уурхайлан дайрч огцруулсан нь гашуун үнэн.
Ж.Эрдэнэбат ЗГ-ыг тааруухан толгойлж байсан уу? Гэвэл тааруухан байсан!? Тухай үе нь ч хэцүү үе таарсан!? Гэхдээ орон шоронд орох хэрэг хийгээгүй байх!? ИНЕГ-ын даргыг томилохоос эхлээд хогийн томилгоог их хийж Алтай каштракшны Батэрдэнэ, Бадамжунай нарт бол нугасгүй байсан байх!? Хүн өөрөө буруутахаас муу нөхрийн үйлдэлд бурууддаг юм даа!?