Д.Ганбат: Эрдэнэтийн 49 хувийг монголдоо авсан нь АН-ын хүч

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 14

УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2020.12.14/ ээлжит хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай болон Шүүхийнтухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Тагнуулын байгууллагын тухай  болон Зэвсэгт хүчнийтухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Төмөр замын тээврийн тухай хуулийн төсөлд салбарын сайд, албан тушаалтнууд бүлгийн гишүүдэд мэдээлэл өгсөн. Гишүүдийн зүгээс, монголын төмөр замын байгууллага  өдий хүртэл нүүрсээр халдаг, цагт 50 км хурдтай галт тэргээр үйлчилж байгаа нь салбарын хөгжил хаана яваагийн илрэл. Түүнчлэн зөвхөн зорчигч тээврийн үйлчилгээнээсээ жилд 32 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг. Энэ мэт эдийн засаг, хөгжлийн бугшсан асуудлаа  хуулийн өөрчлөлтөөр залруулж, монополийг задлах бодлого боловсруулах ёстой байв. Гэвч шаардлага хангахуйц хуулийн төсөл боловсруулаагүй, төслөө УИХ-аар хэлэлцүүлэн дэмжлэг авч чадаагүйд харамсч буйгаа илэрхийлэв.

Шүүхийн тухай хуулийн төслийн талаар тус хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариуллаа. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, “ШЕЗ-ийн гурван гишүүнийг Хүний эрхийн комиссынхтой ижил томилгооны сонсгол хийж УИХ сонгон шалгаруулна гэж байна. Хүний эрхийн комисст бизнес, улс төрийн бүлэглэлээс хэн ч оролцохгүй. Харин ШЕЗ-д нэр дэвших нь бүлэглэлүүдийн лобби явна. Тэгэхээр энэ заалтыг эсэргүүцэж байна” гэлээ.УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Н.Ганибал, ажлын хэсгүүд яагаад  өөр өөр зарчмын зөрүүтэй санал гаргаад байгаа талаар лавласан. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, иргэдээс асууна, нээлттэй сонсгол хийнэ гэдэг сайхан үгээр далдалж, улс төрийн сонирхолоо ард түмнээр баталгаажуулдаг байдлыг шүүмжлэв. Гишүүд шүүх хараат бус ажиллах, иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангасан хууль болох ёстой гэдэгт санал нэг буйгаа илэрхийлсэн. 

Харин Тагнуулын байгууллага одоогийн хуулиар дарга, дэд даргатай байгаа. Хуулийн өөрчлөлтөөр  Тэргүүн дэд даргын албан тушаал нэмэхээр тусгасан. Мөн хамт хэлэлцэх  Зэвсэгт хүчний тухай хуулийн төслөөр  Хилийн тагнуулын алба , Цэргийн тагнуулын газрыг буцаан сэргээхээр төсөл боловсруулжээ. Одоогоорхил, зэвсэгт хүчний тагнуулын алба Тагнуулын ерөнхий газарт харьяалагдан ганцхан албан тушаалтан хариуцан ажиллаж байгаа. Мөн “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-г Засгийн газрын тусгай сангаас салгахаар тусгажээ. Гишүүд, шилжилтийн улмаас ТЕГ-аас Зэвсэгт хүчинд шилжих ажилтнуудын цалин, ажиллах нөхцөл хэр өөрчлөгдөх, нэгдмэл үйл ажиллагаа нь яаж хангагдах, ажлын хийдэл, давхардал үүсэх  талаар лавлаад хэлэлцэх эсэхийг дэмжив.

Хуулийн төслүүдээс гадна Ерөнхий сайдын шийдвэрээр айл өрхийн хэрэглээний зарим төлбөрийг Эрдэнэт үйлдвэрээр төлүүлэх асуудалтай холбоотой санал солилцов. Ардчилсан нам засгийн эрхийг барьж байх үедээ Эрдэнэтийн 49 хувийг монголдоо авах шийдвэрийг гаргаж байсан.Үүний үр дүнг өнөөдөр нийтээрээ хүртэж байна. Баялгаа эх орондоо үлдээж, үр шимийг нь хүртэх боломж гаргасан тухайн үеийн Ерөнхий сайд, ардчилсан намын гишүүд өнөөдөр буруутан болж байгаад харамсч байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Илрээгүй(202.179.25.144) 2025 оны 03 сарын 13

Илрүүлээгүй бол хав дарж байгаад Сингапурт зарах байсан. Одоо монгол хүн бүрт Эрлэнэтийг 100% хувьчилж өнөх ёстой. Өмч хувьчлалын алдааг тэгэж залруулах боломж байна.

1  |  0
зочин(192.82.69.199) 2025 оны 03 сарын 13

Зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэгч болоод байна Ганбат гуай.

1  |  0
Зочин(185.209.176.184) 2025 оны 03 сарын 13

Сайн юманд эзэн олон гэж... хөөрхий бид чинь АН-ныхаа буянгаар энэ их хөнгөлөлт эдлэж суугаа юм биз дээ. дараагийн сонгуульд дэмжээд үзэх үү? яах уу? Ингэж хэлүүлэхийг хүсээ юм байх даа мөн хуцдаг халтар шүү!!!

1  |  0
zochin(139.5.218.88) 2025 оны 03 сарын 13

mun xutsvaa lalar chin

1  |  0
zochin(139.5.218.88) 2025 оны 03 сарын 13

mun xutsvaa lalar chin

1  |  0
zochin(139.5.218.88) 2025 оны 03 сарын 13

mun xutsvaa lalar chin

1  |  0
zochin(139.5.218.88) 2025 оны 03 сарын 13

mun xutsvaa lalar

1  |  0
zochin(139.5.218.88) 2025 оны 03 сарын 13

mun xutsvaa lalar

1  |  0
Эмээ(202.21.108.7) 2025 оны 03 сарын 13

Би улсыг минь дампуурлын ирмэгт ардчилсан намавч ирсэн гэж бодоод байсанбуруу байгаа юу?миний идэж байгаа хоолыг өгсөн гэж арай л хэлээгүй байна.

1  |  0
Эмээ(202.21.108.7) 2025 оны 03 сарын 13

Би улсыг минь дампуурлын ирмэгт ардчилсан намавч ирсэн гэж бодоод байсанбуруу байгаа юу?миний идэж байгаа хоолыг өгсөн гэж арай л хэлээгүй байна.

1  |  0
Зочин(66.181.191.106) 2025 оны 03 сарын 13

Цайчихсан хулгайчуудын ярьж байгааг хараарай, хувааж идэх гэж ХХБанкинд улсын мөнгөөр авч өгчихөөд хулгай нь баригдахаар гавьяа мэтээр тахи угаахдаа ичээсэй

1  |  0
Зочин (122.201.21.20) 2025 оны 03 сарын 13

Монголдоо улдээсэн нь маш зев гадагш зарчихсан бол ОТ шиг Хагаралдуулж болохгуй монголын ард тумний емч болгосоны ач тус гарч байна

1  |  0
Уншигч(66.181.180.12) 2025 оны 03 сарын 13

Mongoldoo 49 huvia avchirsan ni tom amjilt shuu

1  |  0
Top