Ерөнхийлөгч Засгийн газрын шийдвэрийг дэмжиж, УРИАЛГА гаргав

Админ | Zindaa.mn
2020 оны 12 сарын 14

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Засгийн газрын шийдвэрийг дэмжиж, дараах уриалгыг гаргалаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН УРИАЛГАД:

“Дэлхий даяар шинэ төрлийн коронавируст халдвар /Ковид-19/ анх тархаж, улмаар цар тахлын хэмжээнд хүрсэн үеэс хойш арван нэгэн сарын хугацаанд монголчууд бид цар тахлаас урьдчилан сэргийлэх, хязгаарлах, тэмцэх, түүний нийгэм-эдийн засгийн олон талт үр дагаврыг шийдвэрлэх хүнд сорилтыг хамтын хүчээр даван туулахаар хичээн ажиллаж байна.

Дотоодод тархсан “Ковид-19” цар тахлын халдварыг богино хугацаанд хязгаарлахын тулд бүх нийтийн бэлэн байдал тогтоосон нь зайлшгүй арга хэмжээ байсан боловч иргэд, аж ахуйн нэгжийн тогтвортой хэвийн үйл ажиллагаа алдагдаж, эдийн засгийн таамаглашгүй хүндрэлтэй бид нүүр тулгарлаа.

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 1-нээс 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд айл өрх, аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний эрчим хүч, ус, дулаан, хогны төлбөрийг төрөөс хариуцах, шахмал түлшний үнийг 75 хувь бууруулах шийдвэрийг 12 дугаар сарын 13-ны өдөр гаргалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие уг шийдвэрийг иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих чухал алхам боллоо хэмээн үзэж байна.

Цар тахлын үргэлжлэх хугацаа тодорхойгүй, халдварын эрсдэл огт буураагүй нөхцөлд Монгол Улсын Засгийн газар болон нийт иргэдэд хандаж, дараах уриалгыг гаргаж байна.

Нэг. Монгол Улсын Засгийн газар эрчим хүчний болзошгүй эрсдэлээс сэргийлэх зохих арга хэмжээг авч, иргэд, аж ахуйн нэгжүүд эрчим хүч, усыг ухамсартайгаар хэрэглэх шаардлагатай. Учир нь, 2018 оны 9 дүгээр сарын 15-нд эрчим хүчний ачаалал 1262 МВТ хүрч, IV цахилгаан станц ачааллаа даахгүй тэг зогсолт хийж, эрчим хүчний доголдолд орж байсан удаатай. Гэтэл -30 хэмийн өвлийн хүйтэн ид дундаа орж, (идэр есийн хүйтэн хараахан эхлээгүй байгаа) эдгээр саруудад эрчим хүчний огцом хэрэглээ бий болж, цахилгаан станц ачааллаа даахгүй тэг зогсолт хийвэл Улаанбаатар хот ноцтой эрсдэлд орж болзошгүй. Тухайлбал, өчигдөр оройны байдлаар, цахилгаан эрчим хүчний ачаалал 18 хувиар нэмэгдсэн байна.

Хоёр. Хөдөө орон нутгийн айл өрх, малчдын амьжиргааг анхаарч, дэмжих бодлого шийдвэрийг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Гурав. Бүх нийтийн бэлэн байдлын зэргээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газар цар тахлын эсрэг авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээнүүдийг улсынхаа нийгэм, эдийн засгийн онцлог, цаг үеийн нөхцөл байдал, дэлхийн бусад улс орны жишигт нийцүүлэн цаг алдалгүй улам боловсронгуй болгох хэрэгтэй байна.

Дөрөв. Монгол Улсын нийт ард иргэд иргэний журамт үүргээ сахин биелүүлж, “нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө” гэсэн зарчимч шаардлагыг бие биедээ тавьж, халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлж, мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөгөөг дагаж мөрдөхийг уриалж байна.

Монголчууд бид хариуцлага, ухамсар, хамтын хүчээр хүндрэл бэрхшээлийг даван туулж чадна!

Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын уудам нутагт эрүүл энх, элэг бүтэн амьдрал өнөд оршиг” гэжээ.

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн:(122.201.22.129) 2020 оны 12 сарын 15

Бодлогогүй алхам

0  |  0
Газар(202.179.25.144) 2020 оны 12 сарын 15

Газар, газрын доорхи баялаг ард түмний өмч мөн. Эрдэнэтийг монгол хүн бүрт тэгш хувиарлан өмчлүүлэх ёстой. Цахилгаан, дулаан, ус хог бол зүгээр л дүр эсгэсэн үйлдэл. Баялгаас олж байгаа ашигтай харьцуулбал хажууд нь атга гурил ш дээ. Хүмүүсийг хууран мэхэлж үалилан хийдэг коммунист арга барил. Ленин, Сталин, Хрушев, Брежнев, Горбачёв, Елцин,Путин, Чойбалсан, Цэдэнбал, Батмөнх, Очирбат, Багабанди, Энхбаяр, Хүрэлсүх шалгарсан коммунистууд.

0  |  0
nemhee(66.181.178.117) 2020 оны 12 сарын 15

hogogton hamtlag onoroo tomorhu uzeelr hun alsann reket humus.

0  |  0
Бат(202.9.46.149) 2020 оны 12 сарын 15

Цахилгааны төлбөрт бид ухаалаг хандаж хэрэглээгээ өмнөх саруудаас ихэсгэхгүй байхгүй бол олон хүндэрлүүд гарч орос улсаас авах цахилгаан өсөх олон том гэмтлүүд гарч зогсолт болно

0  |  0
Бидон(103.26.193.98) 2020 оны 12 сарын 15

АН бидон ганбаа нар ч өөрсдийгөө шаварт л хутгаад байхымаа

1  |  1
й(49.0.218.75) 2020 оны 12 сарын 14

ерөнхийлөгчөө одоо болно доо. ҮАБЗ ээр хэлэлцүүлэлгүй хийсэн ажил. Нүдээ олсон шийдвэр. Цаашаагаа 70 жил үргэлжлээсэй. 7 сар биш.

0  |  0
зочин(66.181.182.253) 2020 оны 12 сарын 14

овоодоо дандаа ”сөрөг хүчин” болно гэж юу байхав дээ.

0  |  0
Зочин(66.181.181.250) 2020 оны 12 сарын 14

ХҮҮКИЙН ЗГ-Н ШИЙДВЭР ЗӨВ БАЙСАН. ЭНЭ ШИЙДЭРИЙГ ДЭМЖСЭН НЬ БАС ЗӨВ БАЙЛАА ТӨРИЙН ТЭРГҮҮНЭЭ. ДЭЭДҮҮД ЗӨВ БАЙВАЛ АРД БИД ЧИНЬ ЗӨВ Л БАЙНА ШҮҮ ДЭЭ

0  |  0
Заагч(202.179.31.254) 2020 оны 12 сарын 14

Хог хужааг вирус тараасанд баяр хүргэж буй мэт хайран хонио өгөөд байсан хог баттулга одоо хог вирус хужаагийн балгыг одоо л ойлгов уу.

0  |  0
Mariane(156.0.213.29) 2020 оны 12 сарын 14

Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19

0  |  0
зочин (103.57.95.218) 2020 оны 12 сарын 14

төмөр замаа эртхэн барьчихсан бол мөн чмөнгө хийх байлаа даа мөнгө нь хаачсан вэ хөө

1  |  0
Зочин (122.201.21.20) 2020 оны 12 сарын 14

терийн тэргуун ЗГ хаа шийдвэрийг дэмжиж байгаа нь зев Сайхан сонсогдож байна энэ хунд хэцуу уед эвтэй байхдаа монгол хучтэй

1  |  0
зочин(64.119.21.70) 2020 оны 12 сарын 14

Уриалга муриалга гаргахгүй бол хоцорлрршдээ Женко.Бөгсөн дээрээ мундаг жин тавиулаадаа.

1  |  1
zochin(139.5.218.88) 2020 оны 12 сарын 14

bolloo shuu dee ingej biei bieniixee xiisen zuiliig uguisgej doosh ni xiij ner tur olox gej ungu mungu xarsan uls turchdiin ( AN -n Ganbat met ulsuudiin orond ) uxaalag urialga gargaj baina

0  |  0
ub irged(66.181.160.86) 2020 оны 12 сарын 14

okay good

0  |  0
арлын японоос(192.82.72.16) 2020 оны 12 сарын 14

Болоо шүү дээ.Таныг дэмжсэнд баярлалаа.Эрчим хүчээ хэмнэж ажиллая!Монголчууд аа.Энэ хүйтэн үед цахилгааны доголдолд орохгүйгээр өнөтэй сайхан өвөлжиж хавартайгаа золгох эрхэм сайхан ерөөлийг дэвшүүлье!Цар тахал хэзээ нэг цагт арилах нь зайлшгүй.Эрүүл энхийг хүсье!

0  |  0
Top