"Экспорт Монгол - 2020" цахим чуулга уулзалт эхэллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 15

Гадаад харилцааны яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран  “Монгол экспорт – 2020” цахим форумыг өнөөдөр /2020.12.15/ зохион байгуулагдаж байна. Уг форумд гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нар оролцож байгаа юм.

Монгол улсын гадаад худалдаа:

  • 2000 онд гадаад худалдааны эргэлт 1,2 тэрбум ам доллар
  • 2019 онд гадаад худалдааны эргэлт 13,7 тэрбум ам доллар

Ийнхүү 2019 он хүртэл өсч байсан гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ 2020 оны эхний 11 сарын байдлаар 11,7 тэрбум ам доллар болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7,1 хувиар буурсан дүнтэй гарч байна. Энэ нь дэлхий нийтэд нүүрлээд буй цар тахалтай шууд холбоотой юм.

Гадаад худалдааны нийт бараа эргэлт буурч буй энэ үед экспортын хэмжээ ч буурч байна. Монгол улсын экспортыг уул уурхайн болон уул уурхайн бус гэж хоёр ангилж үздэг.

  • Уул уурхайн салбарын экспорт 2019 онд 6,7 сая ам долларт хүрч нийт экспортын 89,2 хувийг эзлэв.
  • Уул уурхайн бус экспорт нийт экспортын 10,8 хувь буюу 823 сая ам доллар байна.

Уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний голлох экспорт нь:

  • Ургамлын гаралтай бүтээгдэхүүн 12,5 сая ам доллар
  • Арьс шир, ангийн үслэг эдлэл 14,1 сая ам доллар
  • Хүнсний бүтээгдэхүүн 61,9 сая ам доллар
  • Мал амьтны гаралтай бүтээгдэхүүн 97,6 сая ам доллар
  • Нэхмэл бүтээгдэхүүн 434,7 сая ам доллараар хэмжигдэж байна.

Эдгээрийг төрөл зүйлийг нэмэгдүүлэхэд гадаад харилцааны яам анхаарч эхэлжээ. Үүний шийдэл нь зарим улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах юм.

Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан, байгуулахаар судалгаанд яваа улстай хүнс, малын гаралтай бүтээгдэхүүн экспортлох чиглэлд ажиллах боломжтой. 2018 онд монгол улс 162,8 сая ам долларын үнэ бүхий 70 мянган тонн мах экспортолж байжээ. Харин 2020 оны эхний 11 сарын байдлаар 85,8 сая ам долларын мах экспортлоод байна. Махнаас гадна малын гаралтай бусад бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.

Монгол улс экспортын бараа бүтээгдэхүүний тоогоо нэмэгдүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг өсгөх шаардлагатай. 2011 онд 4,99 тэрбум ам доллар хүрч байсан гадаадын хөрөнгө оруулалт 2020 оны эхний 11 сарын байдлаар 1,7 тэрбум ам доллар болон буураад байна. Иймээс гадаадын хөрөнгө оруулалтыг уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспортын чиглэлд татах тал дээр засгийн газраас томоохон арга хэмжээ авна гэдгийг монгол экспорт 2020 цахим форумд оролцогчид онцолж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top