Т.Доржханд: Гар утсаараа санал өгдөг болъё, зардал хэмнэнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 17

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА:

-Ухуулагч нэрээр мөнгө тараах ажил явагддаг. Тэгвэл энэ хуулийн төсөлд ухуулагчийн тоог хэрхэн тусгасан бэ?

УИХ-ЫН ГИШҮҮН, Байнгын хорооны дарга Л.ЭНХ-АМГАЛАН:

-Манайх өндөр зардалтай улс орны нэг болсон юм билээ. Сингапурт бол 1 хүн 1 синга доллартай тэнцэх хэмжээний зардал гаргадаг байна. Цаашид бид мөнгөний сонгуулиас хэрхэн татгалзах вэ гэдэг сонголт байна. Энэ хуулийн төсөлд 200 сонгогч тутамд нэг ухуулагч байна гэж Ардчилсан намын бүлэг санал оруулаад байгаа. Та үүнийг бүлэгтэйгээ ярилцах боломж байна уу.

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНД:

-Гар утсаар санал өгөх боломжийг ашиглах, оруулж ирэх боломж нь хэр боломжтой байна вэ. Энэ нь ямар ч илүү зардал гарахгүй санал хураалт шүү дээ. 

Шинэ Үндсэн хуулиар Ерөнхийлөгч зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгогдоно гэж заасан. Тиймээс одоогийн Ерөнхийлөгч, мөн өмнө нь байсан Ерөнхийлөгч сонгогдох ёсгүй гэсэн ойлголттой байгаа. Үүнийг энэ хуулиар тодруулж өгөөч ээ. Маш ойлгомжтой Үндсэн хуулиар зохицуулж өгсөн атал та нар яагаад тойроод байгаа юм бэ. Ард түмэнд боломж өг. Тэгэхгүй бол өмнөх Ерөнхийлөгч нь дөрвөн жил болоод дахиад зургаан жилээр сунгаад 10 жил энэ улсыг удирдах гээд байгаа юм уу. Бид ийм удирдагчтай болно гэсэн нийгмийг байгуулж байгаа юм уу. Өмнөх  Ерөнхийлөгч нь найман жил + зургаан жил гээд 14 жил удирдах юм уу. Ийм боломжийг хааж өгөх ёстой биз дээ. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан ч энэ хуулиар илүү тодорхой болгож өгөх ёстой. Үүнийг яагаад хийхгүй байгаа юм бэ. 

УИХ-ЫН ГИШҮҮН, Байнгын хорооны дарга Л.ЭНХ-АМГАЛАН:

-Сонгууль их зардалтай болж байгаа. Ерөнхийлөгчийг нэр дэвшүүлэх эсэх дээр Үндсэн хуулийг бид тайлбарлах боломжгүй. Бид Үндсэн хууль болон Сонгуулийн ерөнхий хуулийн зарчмыг баримтална.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол (66.181.160.105) 2025 оны 03 сарын 13

Тэнэг мал шдээ

1  |  0
(66.181.168.131) 2025 оны 03 сарын 13

Mungunii songuuli gej yarij bolohgui shuu,tiim yum baij bolohgui,baruutaig ni barij shuudeg yalaldag gazar ni bn

1  |  0
Иргэн (66.181.191.24) 2025 оны 03 сарын 13

Гар утсаар саналаа өгсөн нь чухал юм байна

2  |  1
zochin(122.201.23.84) 2025 оны 03 сарын 13

яг үнэн. дэмжиж байна

3  |  1
Top