Дэлхий нийтийг хамарсан цар тахлын онцгой нөхцөлд цахимаар зохион байгуулагдаж байгаа Ардчилсан намын Х их хурал хоёр өдөр үргэлжлэхээр төлөвлөгдөж байсан ч өчигдөр буюу хурал эхэлсэн эхний өдрөө бүх асуудлаа хэлэлцэж, хурлаа өндөрлүүлжээ.
21 аймаг, 9 дүүрэг, 100 гаруй сум суурингаас нийт 2100 төлөөлөгч Ардчилсан намын цахим хуралд оролцсон байна.
Х их хурал УИХ-ын гишүүн, Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны улс төрийн илтгэл, хурлын тэргүүлэгч О.Амартүвшингийн “Ардчилсан намын удаа дараагийн улс төрийн сонгуульд ялагдсан шалтгааныг судалсан дүгнэлт”-ийг сонслоо. Үүний дараагаар Ардчилсан намын Х их хурлын хэлэлцэх гол асуудал болох Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж эхэллээ. Үндсэн дүрмийн өөрчлөлтийн хэлэлцүүлэг асуулт асуух, санал хэлэх, санал хураах гэсэн гурван хэсгээс бүрджээ.
Тус намын X их хурлыг дүрмийн бус гэж үзэж буй АН-ын дарга асан С.Эрдэнэ Ардчилсан намын дотоод сонгуулийн хороо болон УИХ-ын гишүүн, Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваанд мэдэгдэл болон шаардлага хүргүүлсэн. Гэсэн ч тус намын Их хурал өмнөх даргын шаардлагаас үл хамааран шөнийн 02 цаг хүртэл хуралдаж, Үндсэн дүрмээ шинэчилжээ.



Сэтгэгдэл ( 4 )
Намаа бусниулчихсан хүний үгийг яаж тоох юм бэ
Ирсэн гийчнийг буцахад нь ноцдог нохой шиг золиг юмаа.
Эрдэнэ мэлхиыг тааралдвал шанаа өгнөө
Humuus alga yaagaad suugaad bna shd. Bas ewluuleg uu?