Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.12.21/ хуралдлаа. Хуралдаанаар цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хатуу хөл хориог ирэх 2021 оны нэгдүгээр сарын 06-ний өдрийг хүртэл сунгах саналыг гаргажээ. Энэхүү саналаа баталгаажуулахаар Засгийн газарт хүргүүлсэн байна. Тэгвэл Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр 15:00 цагт хуралдана. Улмаар 16:00 цагт олон нийтэд мэдээлэл өгөх юм. Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.