Өрх бүрд нэг сая төгрөгийн эрхийн бичиг олгох санаачилгыг дахин дэвшүүлж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 31
-Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын шинэ жилийн мэндчилгээ-

Дээдсийн голомтоо залгамжилсан монголчууд аа!

Дэлхий даяар түгэн суурьшсан элэг нэгт монгол угсаатнууд аа!

Шинэ он эхлэхэд хэдхэн хором үлдлээ. Монгол түмний итгэл найдвар, ирээдүйн хүсэл тэмүүллийг тээсэн 2021 он айсуй.

Улиран одож буй 2020 оныг дэлхий дахинд нүүрлэсэн цар тахлын сорилт бэрхшээлийг даван туулахад нийтдээ зориуллаа. Гурав дахь мянганы хорь дахь он бидэнд эх дэлхийгээ хайрлах, хүн хүнээ эрхэмлэх, эв нэгдэл, шударга ёсны үнэ цэнийг ухааруулсан, ийм жил болж өнгөрлөө.

Монгол Улсын төр засаг ард иргэдийнхээ амь нас, аж амьдрал, эдийн засгийн тусгаар тогтнол хийгээд шударга ёсыг бэхжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд цаг алдах эрхгүй гэдгийг энэ цаг үе бидэнд нотлон харууллаа.

Одоогоос яг нэг жилийн өмнө, 2020 онд шилжих агшинд миний бие Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр улсын өмчлөлд буцаан авсан Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, эхний орлогоос нь тэтгэврийн зээлтэй бүх ахмадуудынхаа өрийг тэглэх тухай мэдэгдэж байсан нь саяхан мэт санагдаж байна.

Айсуй 2021 оныг угтах энэ торгон мөчид дэлхийн улс орнуудын жишгээр нийт өрхийн амьжиргааг тэтгэх, үндэсний үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдийн ажлын байрыг хадгалах зорилгоор үндэсний үйлдвэрлэгчдээс бараа, бүтээгдэхүүн худалдан авахад зориулан өрх бүрд нэг сая төгрөгийн эрхийн бичгийг олгох санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие дахин дэвшүүлж байна.
 


Сүүлийн гурван жилийн хугацаанд хууль хяналтын байгууллагын нийт албан хаагчид маань олигархуудын оффшор бүсэд нууцалсан асар их хэмжээний хууль бус хөрөнгийг нь илрүүлж, буух эзэнтэй, буцах мөртэй эзэн холбогдогчдыг нь тогтоосоор байна.

Миний бие Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш хууль хяналтын байгууллагуудыг хуулийн хүрээнд хараат бусаар чиг үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа шаардаж байсныг та бүхэн мэдэж байгаа.

Шударга ёсыг сахин хамгаалах тэмцлийнхээ хүрээнд хууль хяналтын байгууллагын албан хаагчид төрийн нэрийн өмнөөс нийтийн эрх ашгийг хамгаалж, ард түмний өмнө хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж байна. Тухайлбал, төрийн өндөр албан тушаалуудыг ард иргэдийн итгэл найдварыг хүлээн хашиж байхдаа иргэдийн боломж, улсын өмч, нийтийн хөрөнгийг хулгайлсан цагаан захтнуудын хэргүүдийг анх удаа шалгаж эхлүүлээд байна.

Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу баялгийг нийт иргэдэд тэгш хүртээх боломжийг шударга ёсны төлөөх тэмцэл маань эхлүүлээд байгаа нь энэ.

Энэ тэмцэл амаргүй, бэрх нөхцөлд явагдаж байна.

Баялгийн шударга хуваарилалт нэг, хоёр удаагийн арга хэмжээгээр хязгаарлагдах ёсгүй юм. Хамгийн сайн халамж бол ажлын байр хэмээх хандлагаар монгол хүн бүрийн амьдралыг дэмжин тэтгэх тогтвортой бодлого болох ёстой.

Монгол Улсын иргэд бол монгол төрийн язгуур үндэс мөн.

Шинэ он солигдох энэ алтан агшинд 2021 он амар амгалан, эрүүл энхийг авчирч, улс түмнээрээ аз жаргалтай, сэтгэл тэнүүн байж, шударга ёс ялан мандахын ерөөлийг дэвшүүлье!

Мөнх тэнгэрийн хүчин дор монголчууд тэгш жаргаж, хөгжин мандахын чөлөө учрал бүрдэх болтугай!

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.55) 2021 оны 01 сарын 02

Ахмад настанаа ялган гадуурхасан анхны eрөнхийлөгчөө тэтгэвэрийн доод хэмжээг ядаж 550 мянга болгох хууль бариач

0  |  0
зочин (64.119.17.124) 2021 оны 01 сарын 02

Монголын ард иргэд хүнсний дутагдалд орохоос сэргийлсэн, өвчлөлөөс урьдчилан сэргийлсэн хүмүүнлэг зөв санаачилга учраас дэмжиж байна. Монгол улсын ерөнхийлөгчдөө болон нийт монгол ахан дүүсдээ шинэ оны мэнд хүргэе.

1  |  0
mnbvc(81.223.16.42) 2021 оны 01 сарын 02

uuriinhuu ofshort baigaa munguu taraa

1  |  0
Зочин(64.119.18.113) 2021 оны 01 сарын 02

Хүндэт ерөнхийлөгчөө танд монголын ард түмэнд урд хэлж байсан амлалтуудыг сануулж байгааг минь хүлээн авч, хариулт өгөхийг хүсье: Үүнд 1. Гадаадад Офшор данстай хүмүүст анхааруулан хэлж байсан үгээ санаад тэдний мөнгийг Монголоо оруулж ирэх болоогүй юу. Танд хугацаа байхгүй боллоо шүү.\n 2. Мөн өөрийнхөө гадаадад байгаа офшор дансны мөнгийг олж авчраад өрх гэрт өгнө гээд байгаа 1 сая төгрөгт хамруулан бусдад үлгэрлээ ч\n\n

2  |  0
Зочин(202.9.40.240) 2021 оны 01 сарын 01

bolj baina shtee bayrlala amjilt

0  |  0
Зочин(202.9.40.240) 2021 оны 01 сарын 01

ulirald 1 shampansk bariulaad zogsoogood bai

0  |  0
Чимэг (64.119.25.186) 2021 оны 01 сарын 01

Тэтгэврийн зээлгүй ахмадын мөнгө яасан бэ.битгий худлаа яриад бай. Урдах өрөө өгчих. Дараа нь бол

1  |  0
Зочин(66.181.179.222) 2021 оны 01 сарын 02

нэг нусаа татсан шартай банди нар байрны гадаа тоглож бдг даа....тэр санаанд орчихлоо....

1  |  0
МОНГОЛ(64.119.22.202) 2021 оны 01 сарын 01

Тэтгэвэрийг зээлгүй байсан 100000.гариу ахмадуудад өгөх 1000000 төгрөгөө яагаад ярихгүй мартчихлаа. Өмнөх амлалтаа хагас дутуу үлдээчих ээд дахин дараачийн хөнгөлөлт чөлөөлөлт өө амлаад байх юм аа. Монгол төр иргэдээ хаяа хаяа хулхидаад байх болж ээ. Эрдэнэс Монголын давуу эрхтэй 1 ш хувьцааг иргэн бүрт өмчлүүлэх шийдвэр гараад 10 гаруй жил болж байна.яагаад давуу эрхийн хувьцааны ногдол ашиг иргэдэд ирэхгүй байна вэ\nЭнэ мэт мартсан зүйлээ санахгүй дарга нарын ой санамж муудаад байгаа юм биш үү\n

0  |  0
pu(202.9.40.14) 2021 оны 01 сарын 01

bayar xurgie. temtseed bai bid demjineee

0  |  0
Zochin (203.91.115.54) 2021 оны 01 сарын 01

Nuguu hedee hezeee suullahuu? Helmegdtsen shuu ahaa

0  |  0
2021(103.57.94.24) 2020 оны 12 сарын 31

ШИНЭ ОНЫ МЭНД

0  |  0
2021(103.57.94.24) 2020 оны 12 сарын 31

ШИЭ ОНЫ МЭНД МОНГОЛЧУУДАА

0  |  0
Top