Улсын Онцгой комисс болон Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ. Уг хатуу хөл хорио ирэх лхагва /2021.01.06/ гарагийн 06:00 цагт дуусгавар болно.
Тэгвэл Улсын Онцгой комисс өнөөдөр /2021.01.04/ хуралдаж Улаанбаатарт тогтоосон хатуу хөл хориог сунгах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Дараа нь Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг баталгаажуулах юм. Засгийн газрын ээлжит бус хуралдааныг 14:00 цагт товлоод байна. Өөрөөр хэлбэл, 14:00 цагаас өмнө Улсын Онцгой комисс хуралдаж, Засгийн газарт хөл хориог сунгах эсэх саналаа хүргүүлэх юм.
Эх сурвалжийн мэдээлснээр Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас Улаанбаатарт тогтоосон хатуу хөл хориог 14 хоног сунгах саналтай байгаа аж. Учир нь, Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгээс голомтолсон халдварыг хумьж хараахан чадаагүй байгаа бөгөөд бусад газраас илэрсэн халдварын тохиолдлын голомтыг тогтооход тодорхой хугацаа хэрэгтэй талаар албан бус эх сурвалж мэдээлж байна.
Сэтгэгдэл ( 3 )
50 гаруй хоног хатуу хөл хорионд хоригдсоор орлогогүй болсон учир 1-р сарын 20 -н хүртэл сунгавал бүх өрхөд 200к 800к -г яаралтай өгөх хэрэгтэй . Монгол иргэн бүхэн амьд явах эрхтэй биз дээ?
УБ-аас амьд хүн гаргахаа зогсоогоочээ. Нэг удаагийн PCR шинжилгээ батлахгүй . 2 дахь 3 дахь шинжилгээнэас илрээд байнаа. Эргүү малнуудаа
0 зогсолт. Олон удаа хатуу хөл хорио тогтоож амжилтанд хүрсэнгүй нэг мөсөн тэг зогсолт хийвэл зовлонгийн хурдан болох бх