Улсын Онцгой комисс болон Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ. Уг хатуу хөл хорио ирэх лхагва /2021.01.06/ гарагийн 06:00 цагт дуусгавар болно.
Тэгвэл үүнтэй холбогдуулан Улсын Онцгой комисс өнөөдөр /2021.01.04/ 11:00 цагаас цахимаар хуралдаж, дөрвөн асуудлыг хэлэлцлээ.
Тодруулбал, хатуу хөл хориог 14 хоног сунгах санал гаргаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
Харин үргэлжлүүлэн Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг баталгаажуулах юм. Засгийн газрын ээлжит бус хуралдааныг 14:00 цагт товлоод байна.
Сэтгэгдэл ( 8 )
Энэ жижиг дунд бизнес эрхлэгч нарт үнэхээр хүнд байна. Орлогчгүй гэртээ суугаад үс ч ургаад мөнгө ч дуусаад хүүхэдүүд өлсөөд гэрт ч идэх юмгүй зээлийн дарамт нээрээ ард түмэн элгээрээ газарт наалджын НОК,УОК,УИХ юу л хийгээд байна даа
Хатуу хөл хорио гэчихжээ. Бид иргэний үүргээ биелүүлээд гэртээ тэвчээртэйгээр хүлээлээ яагаад халдварт өвчин багасах ёстой байтал эсэргээрээ нэмэгдээд байна вэ? Мэдээж хөл хорионы дэглэмийг сайн мөрдүүлж чадахгүй байгаа хүмүүс л буруутай гэж үзэж байна. Энэ янзаараа хөл хорисон нэр төдий ажил гүйцэтгэвэл хязгаар гэж үгүй.\n
Hyatad yaj darj avsan bilee?Europe amerik yaj balarsan bilee?bod hii heregjyyl!hyn byr
SUNGAJ BOLNOO, AJLAA HIIJ BGAA HUMUUSIIG MASHINAAR N YAVUULAACHEEE, AUTOBUS ESRDELTEI BAINA, QR KOD UGUHGUI BNA AJILCHIN IRGEND, 1 MASHIND 1 HUN ZARCHIMAAR, , AJLIIN UNEMLEH SHALGAAD, HUUHED, ZORCHIGCHGUI,
Хөл хориогоо нэг мөсөн сунгасан шиг сунгаад өвчнөө бага дээр нь нэг мөсөн барьж ав. Эс тэгвээс эдийн засаг ч байхгүй эрүүл мэнд ч байхгүй өөх ч биш булчирхай ч биш болно. Зоригтой сунга. Хөл хориог цуцалчихаад дараа нь дахиж олон удаа хөл хорио тогтоовол эдийн засаг бүр унана
ug tiimshdee ard tumen sexerch unlaa durakuudaa. ajil xiilge ee
Болио ажлаа хийж чадахгүй малнууд байж худлаа мөнгө угаах хэрэггүй. Хоригоо сулруул.
Эмнэлэг, тусгаарлар байрууд ХАЛДВАРын голомт болоод байгаад дүгнэлт хийгээч. ЗӨВХӨН ИРГЭДЭЭС болоод тараад байгаа юм алга байна шүү. ӨДРИЙН ОРЛОГООРОО амьдралаа залгуулдаг ИРГЭД л хэцүүдлээ.