Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2021.01.04/ боллоо. Хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн, шийдвэр гаргажээ. Үүнд, Улсын Онцгой комиссоос ирүүлсэн хатуу хөл хориог 14 хоног сунгах эсэх асуудал багтсан байна.
Улмаар Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ирэх лхагва /2021.01.06/ гарагийн 06:00 цагт дуусгавар болох Улаанбаатарт тогтоосон хатуу хөл хориог 14 хоног бус ТАВ ХОНОГ сунгах шийдвэрийг гаргажээ.
Өөрөөр хэлбэл, 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийг хүртэл сунгаж байгаа аж. Түүнчлэн ирэх сард болон цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргажээ.
Дээрх шийдвэрүүдтэй холбогдуулан яг одоо Төрийн ордонд Засгийн газар болон Улсын Онцгой комиссоос мэдээлэл хийж байна. Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар "Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Мэргэжлийн 11 байгууллагын эрсдлийн үнэлгээ зэргээс санал асуулга, зөвлөмж авсан. Энэ дагуу Улсын Онцгой комисс хуралдаж, бүх нийтийн бэлэн байдлыг сунгах саналыг Засгийн газрын хуралдаанд орууллаа. Олон талаас нь авч хэлэлсэн. Хатуу хөл хориог тав хоног сунгаж, худалдаа үйлчилгээний газрын хэвийн горимд шилжүүлэх шийдвэрийг гаргалаа. Нийслэлийн хэмжээнд 3600 гаруй иргэнээс санал асуулга явуулахад 70 хувь хөл хориог сулруулах нь зүйтэй гэж санал өгсөн. Бүх яамд голлох агентлагаас санал авахад 3-10 хоног сунгах зүйтэй гэсэн. Энэ мэт олон саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, ирэх долоо хоногийн даваа гарагт хатуу хөл хориог бууруулахаар тогтлоо" гэж онцоллоо.
Түүнчлэн "Энэ долоо хоногийн хугацаанд халдварын шинэ голомт дахин үүсвэл илүү хатуу арга хэмжээ авахаас өөр аргагүй. Энэ бол эргэж буцсан шийдвэр биш. Бид уян хатан шийдвэр гаргахын төлөө байгаа. Зургаан аймгийн есөн суманд халдварыг бүрэн хумьж, ногоон бүс боллоо. Орон нутгийнхан хэвийн амьдралдаа шат дараалалтай шилжиж байна. Улаанбаатарт үүсээд байгаа голомтыг хумих чиглэлд анхаарлаа хандуулж байна" хэмээн ярилаа.
Тэрбээр "Дэлхийн 40 гаруй орон вакцинжуулалтаа эхлүүлээд байна. Манай улс нийтийн дархлаажуулалт, вакцинжуулалтад эрсдэл багатай хүрэх, иргэдийн амь насыг хохироохгүй даван туулах шаардлага байна. Нэгдүгээр улиралдаа багтаж вакцинжуулалтыг хийнэ. Гурваас дөрвөн чиглэлээр оруулж ирэх асуудлыг ярьж байна. Энэ хүртэл халдварыг эрсдэл багатай даван туулах, халдвар хамгаалалтын дэглэмээ ягштал биелүүлэхийг уриалж байна. Үүнээс гадна цагаан сарыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргалаа" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 6 )
Бүх худалдааны төвүүдийг нээх хэрэгтэй бүх ажилчдыг түрээслэгчдээс шинжилгээ аваад халдвар хамгаалалын дэглэмээ чанга сахиулаад нээх хэрэгтэй байна, Сандау плаза гээд бүх барааны дэлгүүрийг нээмээр байна, хүнсийг бодооход хүн их бөөгнөрөөд байдаггүй шүү дээ, ажлаа хиймээр байна элгээрээ мөлхөх нь байна өр л нэмэгдээд байна шүү дээ, бар саваа битгий нээ тэндээс л өвчин үүснэ шүү дээ
Iim chuhal asuudaliig haldvart ovxhniii horio ceeriin asuudaliig ard tumen medehgui sh dee bidnii eruul mendiig sahin hamgaalj baigaa ondor deed mergeniltnii bag eruul mendiin yam l shiidne shuu dee
Өөө цагаан сараа хийцгээе л дээ! Айл хэсээд л золгоод л хөөргөө зөрүүлээд л бууз идээд л архи уугаад л хөөрцөглөөд л гоё ш дээ. Ээээ ямар мяа юм бэ. Гэрээ зараад ч болтугай хийдэг баяр биздээ. Ккк.
Buruu l shiidver bnda.negmoson 14 honog sungak koronag humik avah heregtei bnaa
Энэ тэгээд яг зөв шийдвэр мөн үү? Менежментын зөв зүйтэй, зохистой арга барилыг сонгоочээ. Сулруулаад л чангаруулаад л доог тохуу шиг байх биш. Иргэд тогтвортой нөхцөл байдалд орлогоо тасалчихгүй байх нь чухал байна шүү дээ. Тэрнээс биш хэзээ яах нь мэдэгдэхгүй шоглоомтой ч гэмээр юм шиг зүйлээ одоо болихгүй бол горьгүй нь шүү
Зөв шийдвэр бн