Оффшорыг үзэн яддаг манай Ерөнхийлөгчийн оффшорт бүртгэлтэй “Женко Холдингс Пи-Ти-И”

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 06

Улс төрд, улстөрчдөд  имиж буюу шинж төрх, нэр хүнд чухал гэдэгтэй маргах хэрэггүй. Гол нь бүтээгээд буй имиждээ  хэлбэр, агуулга аль аль талаасаа нийцтэй байх нь чухал байдаг.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн тэргүүний үүрэгт ажлыг  хүлээн авсныхаа дараа чигч шударга удирдагчийн имиж бүрдүүлэхэд анхаарч, олон зүйл хэлж ярьсны нэг нь оффшор бүсэд нуусан хууль бус хөрөнгийг Монгол руу татаж авчрах 49 хоногийн хугацааг АТГ зэрэг хуулийн байгууллагад өгсөн явдал юм.

Дөрвөн оны өмнө шинэ Ерөнхийлөгч ийнхүү оффшор тийш анхаарахад, хил дамнуулан нуусан хууль бус хөрөнгийг Монголдоо одоо л нэг авчрах нь гэсэн хүлээлт нийгэмд үүсэж байв. Гэвч дөрвөн оны дараа эргээд харахад оффшороос оруулж ирсэн хөрөнгө мөнгөний тоо тодорхойгүй. Гол нь энэхүү санаачлагыг Монголын ард түмний өмнө гаргаж, харагдсан төрийн тэргүүний маань дуу хоолой  дөрвөн жилийн цаана үлджээ.

Тэгвэл энэ нь ч учиртай болох нь  Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийн цуврал мэдээллүүдээс ойлгогдож байна. Учир юу гэвэл оффшорт  хөрөнгө нуусан нөхдийг үзэн ядаад байсан Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө оффшорт хөрөнгөө нуусан байж болзошгүй байна.

"Зууны мэдээ" сонины  2021 оны нэгдүгээр сарын 4-ний даваа гарагийн № 1 (6478) дугаарт гарсан мэдээллээс эшлэн хүргэе.

Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн охиноороо дамжуулан оффшорт бүртгэлтэй “Женко Холдингс Пи-Ти-И” буюу Jenco Holdings PTE компанийг 2020 оны арваннэгдүгээр сар хүртэл эзэмшиж байсан мэдээ саяхан Сингапур улсын албан ёсны бүртгэлийн байгууллагад байгаа нь ил болсон.

Мөн Х.Баттулгын ДXXXXXXX дугаартай дипломат  паспорт дээр нь үүнээс гадна хэд хэдэн компани байсан нь ил боллоо. Түүний дипломат паспорт дээр нь “Эм-Си-Би Холдингс Пи-Ти-И” буюу MCB Holdings PTE компани бүртгэлтэй байсан бөгөөд УИХ-ын гишүүн байхдаа тус компанийн хувьцаа эзэмшигч байсаар байжээ. “Money Come Back” буюу MCB Holdings гэх энэ оффшор компанийн нэр бас удахгүй өөр асуудалд холбогдон гарч ирнэ.

Мөн түүний дипломат паспорт дээр нь бүртгэлтэй “Финсланд” Пи-Ти-И буюу “Finisland” PTE компанийн хувьцаа эзэмшигч УИХ-ын гишүүн байхдаа байсаар л байж, “Биз-Интегрэйшн” Пи-Ти-И буюу “Biz International” PTE гэх компанийн хувьцаа эзэмшигчээр аль 2011 он гэхэд л байсаар л байжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн байхдаа Сингапурт үүсгэн байгуулсан “Атом Индастриз Энтерпрайз” Пи-Ти-И буюу “Atom Industries Enterprise PTE” компанийн захирлаар 2007 оны зургадугаар сарын 13-ны өдөр хүртэл ажиллаж байжээ.  “Ассет Профешионал Сервисес” Пт-Ти-И буюу “Accet Professional Services” PTE компанийг бас үүсгэн байгуулсан байна” хэмээн бичжээ.

Энэ мэдээлэлд дурдсанаар бол Монгол Улсын төрийн тэргүүн Х.Баттулга өнөөдрөөс нэг сарын өмнө гэхэд  оффшорт бүртгэлтэй  “Женко Холдингс Пи-Ти-И” компанийг охиноороо дамжуулан, эзэмшиж байсан байх нь.

Монголын ард түмэнд өгөөж нь очих ёстой газрын баялгаар босгосон мөнгийг  нэр нөлөө бүхий цөөн бүлэглэлүүд хүч хавсран цөлмөж, хилийн чинадад аваачин, татваргүй бүсэд нуун дарагдуулсан тухай бид олон л жил ярьж байгаа. Гэтэл тэдгээр цөлмөгсдийн нэг нь төрийн тэргүүн нь өөрөө гэдэгт  Монголын ард түмэн итгэж ядан, харамсаж буй биз ээ.

Эрхэм уншигч авхай та санаж буй бол 2017 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд “ОФФШОР БҮСЭД БАЙРШСАН МӨНГӨН ХӨРӨНГИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХ  БОЛОМЖУУД” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг болж байсан билээ.

Тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан З.Энхболд хэлэлцүүлэгт оролцож буй хүмүүст Ерөнхийлөгч Х.Баттулгын өмнөөс талархал илэрхийлээд “Өнөөдөр өглөө салхигүй, утаа ихтэй байна. Утаа, оффшор хоёр ямар холбоотой юм бэ гэж та бүхэн гайхаж байж магадгүй. Холбоотойгоор барахгүй, номер нэг асуудал болоод байгаа. Бид өнөөдөр энд оффшорт нуугдсан Монголын баялгийн мөнгийг оруулж ирэх сургалт явуулахаар цугларсан. Манай төрийн байгууллагууд энэ ажлаа хийж чадахгүй байгаа учраас та бүхэнд хичээл заалгахаар энэ талаар ажилладаг, олон улсад нэртэй хүмүүсийг урьж авч ирсэн.

Монголын байгалийн баялгийг зарсныг тооцоод үзвэл Улаанбаатарын утааг хэд дахин бууруулахаар мөнгө байна. Хэдэн триллион төгрөг байна. Хэдэн зуун тэрбум ам.доллараар яригдах мөнгө байгаа. Харамсалтай нь энэ мөнгө Монголын эдийн засагт орж ирж эргэлдэхгүй, оффшор бүсэд байршаад байгаа учраас түүнийг олж ирэх үүргийг Монгол Улсын Ерөнхийлөгч сонгуулийн дараа сая миний нэрийг нь дурдсан энэ олон байгууллагад үүрэг болгосон. Тэд Ерөнхийлөгчид юу гэж хэлсэн бэ гэхээр манайд энэ талын мэдлэг, үүнийг оруулж ирэх чадвар байхгүй байна гэсэн.

Одоо тэгвэл гадаад орнууд оффшороос авах ёстой татвараа яаж авч байгаа, байрших ёстой газар нь мөнгөө байршуулж байгаа талаар сургалт явуулна. Үүний дараа ажлаа хийх хэрэгтэй. Янз бүрийн шалтаг тоочихгүй байх гэж бодож байна.” хэмээн хэлж байсан юм.

Тэгвэл манай Ерөнхийлөгч ийм л гоё үгсээр имиж, халхавч хийн өөрийнхөө оффшорыг нууж ирсэн үү гэдэг асуулт хариу нэхэж байна.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хршүз(202.126.89.136) 2021 оны 01 сарын 08

Оффшортой ерөнхийлөгч худлаа жүжиглэхээ болио

0  |  0
Батдорж(45.130.137.37) 2021 оны 01 сарын 06

Монголын өнгөтэй өөдтэй болгоныг хувьчлал нэрээр авсан тэд нар нь жил бүр ашиггүй ажиллана, хандив сан нэрээр хэдэн тэрбумаар нь авна, төмөр зам, аж үйлдвэрийн парк нэрээр хэдэн зуун сая ам.доллар идсэн бүгдийг оффшорт аваачиж мөнгө угаасан! Монгол Улсыг хорлож ирсэн ЛУЙВАРЧИН!!!

1  |  0
сонгогч(202.9.46.25) 2021 оны 01 сарын 06

Баттулга аа !!! оффшор бүсэд нуусан хууль бус хөрөнгийг Монгол руу татаж авчрах 49 хоногийн хугацааг чамд өгч бна. энэ хугацаанд оруулж ирэхгүй бол өргөдөлөө өгөөд огцроорой !!!!!!!!!!!!

4  |  0
Зочин(139.5.217.245) 2021 оны 01 сарын 06

Ардчилалын ашиг шимийг хамгийн их хүртсэн, бүр олигарх мафи болтол нь буруу замаар хөгжүүлсэн ёрөнхийлөгч дөө, хулгайч хүн л хулгайчийг бариарай гэж чанга дуугаар бархирдаг гэсэн шүү, офшор энэ тэр бол наад захын ажил доо наадахад чинь бол, идсэн уусан залилсан хордуулсан дарамталсан гээд их зүйл байгаа байхоо, хүмүүс айгаад л бөхчүүдэд хэмх шидүүлэхээс л айгаад дуу гардаггүй байх

3  |  0
Зочин(192.82.64.208) 2021 оны 01 сарын 06

Монгол ардын намын нөхдүүд зөв хүн дэвшүүлж Ерөнхийлөгч болгоосой!\nАрдчилсан намын муу ёр шүглэсэн нохдууд нэр дэвших нь ойлгомжтой болчлоо!

3  |  0
Зочин(138.199.19.178) 2021 оны 01 сарын 06

17 тэрбум төгрөг оруулж ирнэ гэж 4 жил ориллоо өөрийнхөө оффшорыг оруулж ирэх гээд байж л дээ! Өөрийнхөө оффшорыг оруулж ирээд ард түмэндээ 1 сая төгрөгийн эрхийнн бичиг өгөөд огцор!

3  |  0
УРВАГЧ(84.247.51.246) 2021 оны 01 сарын 06

Оффшор, 30 гэр бүл гээд гуцаад байдаг өөрөө тэднийхээ үлгэрлэл байна шд! Улсын тэргүүн нэртэй луйварчин, өөрөө улс орны баялгаа хятадуудад үнэгүйдүүлж зарсан урвагч!

5  |  0
ОГЦОР(45.130.137.47) 2021 оны 01 сарын 06

Оффшор, 30 гэр бүл гээд хуцаад байдаг өөрөө хамгийн болдоггүй хулгайч, луйварчин байна шд! Улсын тэргүүн гэчээд ичихгүй хөгжлийг гацааж, баялгаа гадныханд зарж үрсэн байна шд!

4  |  0
ах(103.57.92.231) 2021 оны 01 сарын 06

заа аа цыс гадаадад компанитай байж болно ш дээ бичих юм олддоггүй юм бол гэртээ монгол бичгээ үзээд сууж бай

0  |  0
Ганаа(202.126.88.148) 2021 оны 01 сарын 06

Ийм мэдээ гаргаж байдаг бичиж байдаг Эргүү Мөнхжин.

0  |  1
зочин(192.82.74.45) 2021 оны 01 сарын 06

Medleggui medeelelgui gdgee hend haruulaad bgam be de zindaa.mn !!! offshor bsn bol chamd bidend iim hyalbarhan oldogui bha hun gadaadad company tai bailgaa ged ter buhen offshore gsn ug bish gadadad ygd uil ajilgaagaa yavuulj bolohgui gj ?? harluulah gsn uil ajilgaa ni ehlchihsen bololtoi tertei tengui ylno doo \n

0  |  0
Гал(202.179.26.164) 2021 оны 01 сарын 06

Гадаадад компани байгуулсан л юм байна. Хахууль аваад түшнийгээ гадаадад нуусан асуудал бол өөр. Бохир мөнгө гадагшаа гаргаж нуугаагүй л бол болоош дээ.

1  |  0
Top