Д.Мөнх-Эрдэнэ: Ерөнхийлөгч хятадуудтай нийлж, охиныхоо нэр дээр оффшор компани байгуулсан

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 12

Ардчилсан нам /АН/-ын ҮБХ-ны гишүүн, Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ “Зууны мэдээ” сонинд ярилцлага өгчээ. Тэрбээр АН-ын өнөөгийн нөхцөл байдлыг Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбон нэлээд шүүмжилсэн байна.

АН одоогоор хоёр тамгатай, хоёр байртай болсон нь Х.Баттулгын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших гэсэн шуналтай холбоотой хэмээн Д.Мөнх-Эрдэнэ шүүмжилжээ. Тэрбээр  “АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин сонгогдон ажиллаж байгаа иргэн дахин нэр дэвших хүсэлт гаргасан тохиолдолд энэхүү дүрмийн 5.12.4.2 т заасан журмыг баримтлахгүйгээр намын Их хурал, ҮБХ-оор шууд өрсөлдөгчгүйгээр хэлэлцэн шийдвэрлэх гэсэн заалт шинээр оруулсан. Өөрөөр хэлбэл, Х.Баттулга АН-аас ямар ч өрсөлдөөнгүй нэр дэвшихийн тулд л Ц.Туваанаар дамжуулан намынхаа дүрмийг хүртэл хулгайгаар өөрчилж хөгийн юм хийж байна шүү дээ” гэжээ.

Гэтэл энэ заалтыг Ц.Туваан нарын төлөөж буй АН-ынхан бол харин ч ардчилсан заалт оруулсан хэмээн тайлбарлаад байгаа. Цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн гишүүдийг ҮБХ-оор хэлэлцээд хоёр хүний нэрийг Х.Баттулгын хамт Их хурал руу оруулна гэдэг заалт оруулснаа тайлбарлаад байгаа.

Харин С.Эрдэнэ нарын төлөөлж буй АН-ынхан ийм зүйл байж болохгүй хэмээн эсэргүүцэж, дээрх дүрмийг өөрчлөлтийг эгүүлэн татах хүсэлтээ Улсын дээд шүүхэд илэрхийлээд байгаа аж.

Үүнээс гадна  Д.Мөнх-Эрдэнэ Ерөнхийлөгчийн оффшор данстай асуудлыг шүүмжилжээ. Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдоод удаагүй байхдаа оффшор бүсээс мөнгөө оруулж ирэх санаачлага гаргасан ч энэ нь ажил хэрэг болоогүй. Шинэ он гараад удаагүй байхад тэрбээр дахин оффшор бүсээс мөнгө оруулж ирэх санаачлага гаргаж, тэрхүү мөнгөө өрх бүрт 1 сая төгрөг тараая гэсэн санаачлага гаргасан. Харин өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлээс ил болгоод буй мэдээллээр манай Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө оффшор бүсэд 1 сая ам.доллартай гэдэг нь ил болсон билээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга оффшортой холбоотой асуудлын талаар Д.Мөнх-Эрдэнэ “Харамсалтай нь тийм. Ерөнхийлөгч болмогцоо оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан “2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалж байна” хэмээн сүр дуулиантай мэдэгдэж байсан. Гэтэл хятадуудтай нийлж  төрсөн охиныхоо нэр дээр оффшор компани байгуулснаа нуучихсан л сууж байна. Хуулийн дагуу Х.Баттулга энэ үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх учиртай шүү дээ. Тийм шударга хүн юм бол өөрийнхөө оффшорт байгаа мөнгийг оруулж ирээд цар тахлын үед ядарсан эдийн засагтаа нэмэр болох хэрэгтэй” хэмээн шүүмжилжээ.

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ан(59.153.114.98) 2025 оны 03 сарын 13

Энэ үнэн

1  |  0
zochin(202.126.88.130) 2025 оны 03 сарын 13

Ардчилсан нам ингээд 2016 оны ХҮН намын араас оровоо хөөрхий. Ингэж ингэж сонгуулийн ерөнхий хороондоо ч бүртгүүлж чадахгүй болох юм байна. Ерөөсөө энэ нам ингээд улс төрийн хүүр болоод түүхээс арчигдах замдаа орчлоо доо.

1  |  0
Aluurchin elbegdorj(178.197.229.20) 2025 оны 03 сарын 13

Aluurchin elbegdorj Minii baasaar hoollogch

1  |  1
sagsai(90.215.160.99) 2025 оны 03 сарын 13

yg xujaa tsarai ene tagnuul bx shu

1  |  3
ИҮД(66.181.176.189) 2025 оны 03 сарын 13

СОГТУУ ТОЛГОЙ\n

1  |  0
hunu(122.115.226.163) 2025 оны 03 сарын 13

ene idoo bolio, zugeer ajlaa hiigeed yavj boldoggui yum uu, sanaa zovmoor yum hudlaa hutsaad l hun bolgon ru asaad yavahiin, chi hezee ch UIH-d garahgui cham shig buunii nohoinuudad,humuus durguu baidag yumaa judaggui baritsgui, soliotoi hun

1  |  0
Иргэн(192.82.78.106) 2025 оны 03 сарын 13

Үнэн үү . Ард түмэндээ хариу өгөөрэй

2  |  0
Novshnuud(122.201.22.110) 2025 оны 03 сарын 13

Iimerhuu nohduud mongoliin uls torchidiin bodit nuur tsarai , zugeer l mungunii alaltsaan yaaj husah uu hulgailah uu l hesen nohod

2  |  0
нэр(202.21.108.186) 2025 оны 03 сарын 13

хаанаас нь ч харсан,яаж ч харсан хятад хүн харагдаад байх юм,

1  |  1
Зочин(66.181.185.31) 2025 оны 03 сарын 13

Хэн нь худал яриад байгааг л мэдэх хэрэгтэй туунээс биш улс төрийн шоучид гэж хүмүүс олон байгааг бас ойлгодог болсон

1  |  1
зочин(59.153.114.110) 2025 оны 03 сарын 13

Ерөнхийлөгч өөрөө эхлээд оффшорт нуусан мөнгөө авчирч, тараах хэрэгтэй!

5  |  1
Тулгаа(192.82.66.55) 2025 оны 03 сарын 13

Энэ амьтан бол хүний үнэргүй новш шүү дээ. Энэ хүнээс хол байх хэрэгтэй. хүний мууг үзэж улыг нь шагайж явдаг. Элбэгийн бууны нохой.

4  |  1
Зочин(202.179.26.243) 2025 оны 03 сарын 13

Энэ нэг хужаагийн таваг долоосон юм энд тэнд хөөгдөөд л хэрүүл хийгээд явах юм сонгуулиар Эрдэнээд хөөгдөөд л гоншигоноод явсан одоо дэлүү шиг наалдцан л Эрдэнээ гэчихсэн шааж явдаг,ёстой бузар шингэсэн хэрүүлч муу хүний сүг юмаа

4  |  1
Nutgiin dyy (202.70.34.70) 2025 оны 03 сарын 13

Ahygaa ballaj baih yum. Huh Hotooos ireed GHYam ryy neleen dairsan daa.

2  |  1
Novsh(66.181.161.64) 2025 оны 03 сарын 13

Zavaan xeryyliin buzar delxiigees zailval taarna. Oligtoi yum yaridaggyi jaijig amlasan syg

1  |  1
Ац(202.126.90.114) 2025 оны 03 сарын 13

Энэ хөөрхий амьтан зайлуул хэний зараалаар гон гон гэж хуцаж яваа юм болдоо хөөрхий.\n

1  |  1
Shar tokhoi (178.209.135.155) 2025 оны 03 сарын 13

Mash zuv .Ehleed erunhiilugch bysad oppshorchid olgiarhyydaa yrialah heregtei .

4  |  0
Top