Д.Мөнх-Эрдэнэ: Бүлгийн дарга Д.Ганбат лойдор учраас манлайлал үзүүлэхгүй байна

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 13

Ардчилсан нам /АН/-ын ҮБХ-ны гишүүн, Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ “ТВ 8” телевизд ярилцлага өгчээ. Тэрбээр АН-ын өнөөгийн нөхцөл байдлыг Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбон нэлээд шүүмжилсэн байна.

АН одоогоор хоёр тамгатай, хоёр байртай болсон нь Х.Баттулгын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших гэсэн шуналтай холбоотой хэмээн Д.Мөнх-Эрдэнэ шүүмжилжээ. Тэрбээр  “АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин сонгогдон ажиллаж байгаа иргэн дахин нэр дэвших хүсэлт гаргасан тохиолдолд энэхүү дүрмийн 5.12.4.2 т заасан журмыг баримтлахгүйгээр намын Их хурал, ҮБХ-оор шууд өрсөлдөгчгүйгээр хэлэлцэн шийдвэрлэх гэсэн заалт шинээр оруулсан. Өөрөөр хэлбэл, Х.Баттулга АН-аас ямар ч өрсөлдөөнгүй нэр дэвшихийн тулд л Ц.Туваанаар дамжуулан намынхаа дүрмийг хүртэл хулгайгаар өөрчилж хөгийн юм хийж байна шүү дээ” гэжээ.

Гэтэл энэ заалтыг Ц.Туваан нарын төлөөж буй АН-ынхан бол харин ч ардчилсан заалт оруулсан хэмээн тайлбарлаад байгаа. Цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн гишүүдийг ҮБХ-оор хэлэлцээд хоёр хүний нэрийг Х.Баттулгын хамт Их хурал руу оруулна гэдэг заалт оруулснаа тайлбарлаад байгаа.

Харин С.Эрдэнэ нарын төлөөлж буй АН-ынхан ийм зүйл байж болохгүй хэмээн эсэргүүцэж, дээрх дүрмийг өөрчлөлтийг эгүүлэн татах хүсэлтээ Улсын дээд шүүхэд илэрхийлээд байгаа аж.

Үүнээс гадна  Д.Мөнх-Эрдэнэ Ерөнхийлөгчийн оффшор данстай асуудлыг шүүмжилжээ. Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдоод удаагүй байхдаа оффшор бүсээс мөнгөө оруулж ирэх санаачлага гаргасан ч энэ нь ажил хэрэг болоогүй. Шинэ он гараад удаагүй байхад тэрбээр дахин оффшор бүсээс мөнгө оруулж ирэх санаачлага гаргаж, тэрхүү мөнгөө өрх бүрт 1 сая төгрөг тараая гэсэн санаачлага гаргасан. Харин өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлээс ил болгоод буй мэдээллээр манай Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө оффшор бүсэд 1 сая ам.доллартай гэдэг нь ил болсон билээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга оффшортой холбоотой асуудлын талаар Д.Мөнх-Эрдэнэ “Харамсалтай нь тийм. Ерөнхийлөгч болмогцоо оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан “2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалж байна” хэмээн сүр дуулиантай мэдэгдэж байсан. Гэтэл хятадуудтай нийлж  төрсөн охиныхоо нэр дээр оффшор компани байгуулснаа нуучихсан л сууж байна. Хуулийн дагуу Х.Баттулга энэ үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх учиртай шүү дээ. Тийм шударга хүн юм бол өөрийнхөө оффшорт байгаа мөнгийг оруулж ирээд цар тахлын үед ядарсан эдийн засагтаа нэмэр болох хэрэгтэй” хэмээн шүүмжилжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.126.90.158) 2021 оны 01 сарын 13

Helj bgaa n ene nohor bolohoos bish,uneniig helj

0  |  0
Зочин(66.181.185.31) 2021 оны 01 сарын 13

Нөгөө Хөх хотын консул байсан нөхөр ичих булчирхайгүй хүмүүс л өөдөлдөг цаг ирж дээ

0  |  2
т(64.119.25.228) 2021 оны 01 сарын 13

Жинхэн суга нь байж шаажынаа

0  |  2
зочин(203.91.118.150) 2021 оны 01 сарын 13

Мөнхэрдэнэ харин яг үнэн зүйл хэллээ дээ,,,Наадах бүлгийн дарга чинь АН-ыг элэг доог болгоод л яваад бна ш дээ, юм ярих болгондоо онигоонд орж байна даа, зангарагтай хүнээр солиоч ээ,,, бодит зүйл ярьж МАН-ыг чичрүүлдэг бүлгийн дарга хэрэгтэй ш дээ

3  |  0
Top