ЧУУЛГАН: 17 цаг хэлэлцсэн "Алдарт хууль"-ийг батлах гэж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 14

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Энэхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хороо 17 цаг 30 минутын турш хэлэлцэж байсан билээ. Анхаарал татсан хуулиар шүүхийн томилгоотой холбоотой асуудлыг Ерөнхийлөгчөөс хөндийрүүлж Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулахаар оруулж ирсэн билээ.  

Зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явуулж дууссанаар Шүүхийн тухай хуулийг эцэслэх батлахад бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top