УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.15/ хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлав.
Ажлын хэсэгт багтсан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, Ц.Мөнх-Оргил, Ш.Раднаасэд, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар нар багтсан ба тэд Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Шүүх, шүүгчдийн хараат бус байдлыг хангах, хариуцлага сахилгыг дээшлүүлэх, хэрэв шүүгч нь хариуцлага алдсан, ашиг сонирхол, ёс зүйн зөрчил гаргасан бол хариуцлага хүлээдэг байх зарчмыг нарийвчлан зохицуулж өгсөн аж. Тухайлбал, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий биө даасан байгууллага болох Шүүхийн сахилгын хороо улсын хэмжээнд ажиллах юм. Харин шүүгчдэд зэрэг дэвийн нэмэгдэл олгох санал дэмжлэг аваагүй, гэхдээ шүүгчдэд үндсэн цалин дээр онцгой нөхцөлийн нэмэгдэл, мөн докторын зэрэг цолны нэмэгдэл олгохыг дэмжсэн. Тиймээс шүүгчдийн цалин одоогийнхоос буурахгүй, хууль батлагдсанаар ажлын ачаалал нь ч боломжийн хэмжээнд шийдэгдэх аж.
Мөн шүүгч алдарт эхийн одонгоос бусад одонмедаль авахыг хориглосон. Шүүгчийн томилгоог Ерөнхийлөгчийн хүрээнээс холдуулж Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүнийг УИХ-аар томилж, тухайн гишүүд нь шүүгчийн томилгоо болон бусад асуудлыг шийдэхээр шинэ хуулиар зохицуулжээ.
Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ унших боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )