Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Ц.Туваан, тус намын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд, Нийслэлийн АН-ын дарга Б.Пүрэвдаваа нар өнөөдөр (2021.01.15) мэдээлэл хийлээ.
Тэд Улсын дээд шүүхийн шийдвэртэй холбогдуулан мэдээлэл хийсэн юм. Улсын дээд шүүхээс С.Эрдэнэд байгаа тамгыг бүртгэхээс татгалзаж, Ц.Тувааны X Их хурлаар баталсан дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан юм. Иймд хоёр хуваагдсан АН-ынхан нэг нь тамгагүй, нөгөө нь дүрэмгүй болоод байгаа билээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан "АН-ын X их хурал бол хүчин төгөлдөр хурал. Улсын Дээд шүүхээс тодруулах зүйл байна гэж хэлсэн. Бид Дээд шүүхийн шийдвэрийг дахин тодруулж, намын даргын үүрэг гүйцэтгэгч гэх бүртгэлээ сэргээх хүсэлтээ дахин өгнө. Миний бие АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Намын дүрмийн дагуу өмнөх намын дарга хариуцлага хүлээж, би намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож, дараагийн намын даргад тамга, тэмдгээ хүлээлгэн өгнө. Сүүлийн үед эрх баригч намын зүгээс АН-ыг хоёр хуваах, хүчгүй байлгах, хагарсан мэт харагдуулах процессуудыг явуулж байна. АН өөрөө 200 мянган гишүүнтэй. Энэ хүмүүсийн дэмжлэг байдаг учраас бид зөв зүйл, шударга ёсны тэмцлээ цаашид үргэлжлүүлнэ" гэлээ.
Нийслэлийн АН-ын дарга Б.Пүрэвдаваа "Яг өнөөдрийн байдлаар аймаг, дүүрэг, нийслэлийн нам дотроо хуваагдсан зүйл байхгүй гэдгийг албан ёсоор хэлж байна. 2017 оны намын дүрмийн өөрчлөлтөөр намын дүрэм бүртгэх асуудал Улсын Дээд шүүхээс буцаж, намын дүрэмд редакцийн засвар байна гээд С.Эрдэнэ намыг даргалж байхдаа 14 хоногийн хугацаанд засаж, Улсын дээд шүүхэд бүртгүүлж байсан. Бүртгэлийн хувьд тохиолддог үйл ажиллагаа болохоос нам бутарсан зүйл байхгүй. АН дотроо үл ойлголцолтой байгаасай, намын ажил нь удаашралтай явагдаасай гэдэг хүсэл АН-ын эсрэг байр суурьтай хүмүүст ашигтай байгаа учраас ийм үйлдэл гаргаж байна" гэв.
Ийн мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Улсын дээд шүүх цахим бүртгэлээс таныг хассан. Ингэснээр С.Эрдэнэ одоо болтол намын дарга хэвээрээ гэж тайлбарлаад байгаа?
-Улсын дээд шүүхийн шийдвэр цаасаар ирсний дараа X их хурлаар баталсан Үндсэн дүрмээ засаад өгнө. Улсын дээд шүүхийн цахим бүртгэлд миний бие намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэх хүсэлт өгсний дагуу бүртгэсэн. Зарим нэг шаардлагатай тодруулах зүйл байгаа гэж ойлгож байгаа учраас хүсэлтээ дахин Улсын дээд шүүхэд өгнө. Би дүрмийн дагуу үүрэг гүйцэтгэгч хийж, үйл ажиллагаагаа явуулж байгаа.
-Улсын дээд шүүх таныг хүн тодорхойлоогүй гэсэн тайлбар өгсөн байсан?
-Улсын дээд шүүх цахим бүртгэлийн санд бүртгэсэн бүртгэлдээ тодорхой шийдвэрүүдээ тодруулж өгөх хүртэл бүртгэсэн бүртгэлээсээ Ц.Тувааны нэрийг хассан. Бид баримтуудаа тодруулж өгсний дараа Ц.Тувааныг бүртгэх хүсэлтийг дахин өгнө. АН-ын удирдлагад Нийслэлийн АН-ын дарга ордог. Тэр дагуу Нийслэлийн АН-ын дарга, Хэрэг эрхлэх газрын дарга нар намын удирдлагын үүрэг гүйцэтгээд явж байна.
-Танай намын тамга аль нь хүчинтэй юм бэ. УБЕГ-аас мөн тайлбар гаргасан байсан шүү дээ?
-Надад гардуулж өгсөн тамга хэвээр байгаа. УБЕГ эрх баригчдын гар хөл болж, хууль бус шийдвэр гаргасан тул бид Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Энэ асуудал хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа.
Сэтгэгдэл ( 3 )
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nХэрэв танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59
Yun dargiin uureg guitsetgegch be. Namiinhaa dargiig songoochee. Yasan ch udaan uureg guitsetgegch geed dargiin suudald ulaaraad suugaad bgaa yum be. Erdene Namiin darga songoy geed zuv yum yariad bailaa sh dee.
туваан ингэж тэнэгтэж байхаар больсон нь дээрдээ. с.эрдэнэ хэдий муу нэртэй боловч чамшиг женкод пялдагдаж явахгүй