Б.Эрдэнэбаяр УИХ-ын даргын зөвлөхөөр томилогдлоо

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 15

УИХ-ын дарга Г.Занданшатар таван зөвлөхтэй. Тэгвэл өнөөдөр /2021.01.15/ УИХ-ын даргын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөхөөр Б.Эрдэнэбаяр томилогдсон байна. 

Б.Эрдэнэбаяр нь "ТВ 8" телевизийн продюсерээр ажиллаж байсан билээ.  

УИХ-ын даргын Ахлах зөвлөхөөр Д.Лүндээжанцан, Үйлдвэржилт, эдийн засаг хариуцсан зөвлөхөөр Ц.Цогзолмаа, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах бодлогын зөвлөхөөр Б.Эрдэнэбаяр нар ажиллаж байна. 

Top