Унтаад сэрэхэд Ардчилсан нам "ҮГҮЙ" болжээ

Т.Давааням | Zindaa.mn
2021 оны 01 сарын 16


Ардчилсан нам /АН/-ын нөхцөл байдал туйлын тодорхойгүй боллоо. Зарим нэг нөхөд “Унтаад сэрэхэд АН үгүй болжээ” хэмээн хошигнол бичсэн байна.

Тус нам оны өмнөхөн хоёр хуваагдаж, хоёр байртай, хоёр тамгатай болсон. Үүний шалтгаан нь Ц.Туваан Х Их хурлыг хуралдуулж, дүрэмд өөрчлөлт оруулсантай холбоотой юм. Хариуцлагаа хүлээсэн С.Эрдэнэ даргад Ц.Тувааны дээрх үйлдэл таалагдаагүй тул намынхаа ажилд дахин оролцож эхэлсэн ч Ц.Туваан тамгаа буцааж өгөөгүй. Түүгээр ч барахгүй намынхаа Х Их хурлыг хуралдуулж, дүрэмд өөрчлөлт оруулаад одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгад нэлээд том боломж олгохыг завдсан.

Үүнийг С.Эрдэнэ зөвшөөрөхгүй байгаа тул намынхаа үйл хэрэгт дахин оролцож эхэлсэн юм. Ингээд АН-ынхан хоёр талд “Би жинхэнэ АН” хэмээн ээлж дарааллан мэдээлэл хийж, бие биенийхээ эсрэг чулуу шидсээр байна. 

Энэ "зодоон" дундуур АН-ын хуваагдлыг Улсын дээд шүүх шийдэж өгсөн ч нэг тал нь дүрэмгүй, нөгөө тал нь тамгагүй болов. Улсын Дээд шүүх Ардчилсан намын үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах талаар  гаргасан Ц.Тувааны хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэв. Мөн цахим бүртгэлд намын даргаар С.Эрдэнийг бүртгүүлэх талаар гаргасан С.Эрдэнийн хүсэлтийг хангахаас татгалзаж, цахим бүртгэлд байсан Ц.Тувааны нэрийг хасав.

Ингэснээр цахим бүртгэлд тус намыг төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэл тодорхой бус үлдэж, нам тухайн дотоод асуудлаа шийдвэрлэж, энэ талаар дахин хандах эрхтэй болжээ. Мөн тамга тэмдгийн асуудлыг эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзжээ. 

Одоо Ц.Туваанд АН-ын тамга байгаа ч тэрбээр дараагийн даргад тамгаа өгнө хэмээн гэдийгээд суучихсан. Харин С.Эрдэнэ Улсын дээд шүүхэд бүртгэлтэй дарга гэдгээр гөрдөөд явж болох ч УБЕГ-аас өгсөн нь тамгыг Улсын дээд шүүх бүртгээгүй.

Энэ бүх хагарал, маргааны гол үндэс нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших марафонтой холбоотой гэдгийг захын нохой ч гадарлана. Ерөнхийлөгч Х.Баттулга өрсөлдөгчгүйгээр нэр дэвших санаархлаа Ц.Туваанаар дамжуулж илэрхийлсэн ч амжилт эс оллоо. Тэгвэл тус намаас нэр дэвших хүсэлтээ албан ёсоор илэрхийлсэн хатагтай бол Ц.Оюунгэрэл.

Ц.Оюунгэрэлийн нэр АН-ын Их хурал руу орлоо гэж бодоход дэмжигч олонтой. Түүнийг залуучууд, эмэгтэйчүүд, Ц.Элбэгдоржийн фракци дэмжих нь дамжиггүй. Гадаад нөхөртэй гэж цоллуулахаас бусдаар бол нэр цэвэр, хүний эрхийн мэдрэмжтэй эмэгтэй гэгдэж байгаа.  

Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль нь бөөрөнхий байдлаар батлагдсан тул Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхтэй эсэхийг улстөрч болгон өөрийнхөөрөө тайлбарлаж байна. Тэгэхээр эцсийн байдлаар Үндсэн хуулийн цэц маргааныг хагалах нь. Цэцийн есөн гишүүний гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог. Тэгэхээр Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцээс дэвших эрхээ авсан ч намынхаа Их хурал дээр олонхын санал авч чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Учир нь С.Эрдэнэ намын дарга болоод өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд өөрийн хүрээллээ бататгаж амжсан учраас л Х.Баттулга өрсөлдөгчгүй Их хурлаас нэр дэвших гэж санаархсан болов уу.

Гэхдээ тамгагүй болсон С.Эрдэнэ “шүдгүй арслан”-гаас ялгаагүй. Гэтэл тамга хадгалж буй Ц.Туваан ямар ч эрх мэдэлгүй болсон учраас АН "үгүй" болжээ гэдэг хошигнол өнөөгийн нөхцөлд хамгийн тохирсон зүйрлэл гэлтэй.  

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэнч гишүүн(202.70.44.116) 2021 оны 01 сарын 17

Жэнко АН намыг маань авсанд хийлээ. Хайран нам минь. Жэнко хэзээ зайлна тэр цагт АН нам сэргэнэ..

0  |  0
Үнэнч гишүүн(202.70.44.116) 2021 оны 01 сарын 17

Жэнко АН намыг маань авсанд хийлээ. Хайран нам минь. Жэнко хэзээ зайлна тэр цагт АН нам сэргэнэ..

0  |  0
Matilda (154.66.132.133) 2021 оны 01 сарын 17

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nХэрэв танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59

0  |  0
үнэн(192.82.75.72) 2021 оны 01 сарын 17

Угаасаа аль дээр олон жилийн өмнөөс л АН-г хэдэн хөгшин юм өмчлөөд л залуучуудаа гаргахгүй суугаад байсан, тэр хэд л ингээд дуусгаж байгаамшт. Хэн одоо С.Эрдэнийг хараад Ардчилагч гэж хэлэх вэ дээ

0  |  0
Эрдэнэ(66.181.189.38) 2021 оны 01 сарын 17

баабар аль дээр энэ нам үхсэн гээд бичээд байсан

0  |  0
zochin(139.5.218.59) 2021 оны 01 сарын 17

АН бол улс төрийн хүүр.

0  |  1
Зочин(59.153.114.240) 2021 оны 01 сарын 17

Алга болчихвол сайн юмсан. Яагаад гэвэл монголчуудыг ядууруулж, залуусыг харийн боол болгож, газар нутгийг харийнханд бэлэглэсэн, тараасан хоёр бүлэглэлийн нэг, бас толгойлогч нь энэ бүлэглэл шүү дээ. Харамсалтай нь тийм бүлэглэлийг дэмжигчид их байгаа нь гутамшиг.

0  |  2
Унтаад(202.179.25.246) 2021 оны 01 сарын 17

Унтаад сэрэхэд нэг нам нэртэй бүлэглэл алга болох сонин биш. Унтаад сэрэхэд Монгол худалдагдсан байх магадлал их түгшүүртэй байна.

3  |  0
Уншигч(64.119.22.243) 2021 оны 01 сарын 17

Туваан гэдэг нэр чинь хуваана гэдэг үг юм биш үү, ккк

1  |  1
Matilda (197.234.221.127) 2021 оны 01 сарын 16

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nХэрэв танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59

0  |  0
зочин (66.181.189.87) 2021 оны 01 сарын 16

хэзээ дээд шүүх тамга бүртгэдэг байлаа. энийг бичсэн сэтгүүлч дэгсдүүлжээ. туваанд байгаа хуучин тамга хүчингүй болчихсон тамга. туваан с.эрдэнэ эсхүл убег газар өгч устгуулах ёстой!

0  |  0
зочин (66.181.189.87) 2021 оны 01 сарын 16

хэзээ дээд шүүх тамга бүртгэдэг байлаа. энийг бичсэн сэтгүүлч дэгсдүүлжээ. туваанд байгаа хуучин тамга хүчингүй болчихсон тамга. туваан с.эрдэнэ эсхүл убег газар өгч устгуулах ёстой!

0  |  0
mongol(66.181.161.13) 2021 оны 01 сарын 17

ANuus ustaj ugui bolno. tarvagan hunteigee tsug

2  |  1
зочин(150.129.143.233) 2021 оны 01 сарын 16

АН үгүй болохгүй ээ Харин хэрэггүй хүмүүсээсээ салнаа харж л байгаараа Зүй тогтол

2  |  2
Top