Бун Жүн Ху Венецийн кино наадмын шүүгчдийг тэргүүлнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 16

Оскарын шагналт “Шимэгч” киноны найруулагч Бун Жүн Ху Венецийн кино наадмын шүүгчдийг тэргүүлэх болжээ.

Энэ жил 78 дахь удаагаа явагдах тус олон улсын наадам есдүгээр сарын 1-11-нд болох юм.

Бун Жүн Ху “Энэ бол нэр төрийн хэрэг. Кино наадмын шүүгчдийн ахлагчийн хувиар төдийгүй кино сонирхогчийн хувиар би энэ наадамд гарах агуу бүтээлүүдийг бахархан, алга ташин үзэх болно” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

“Шимэгч” кино өнгөрсөн жил дөрвөн Оскар шагнал хүртсэн билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мон(202.179.25.246) 2021 оны 01 сарын 17

Монголын төрд байгаа шимэгчдийн тухай кино бололтой. Оскараас 4 удаа шагнал авсныг бодоход тэгэж таараад байна даа.

0  |  0
Top