Малчдын тэтгэврийн шимтгэл нөхөн төлүүлэх төслийг яаралтай УИХ-д мэдүүлнэ

2021 оны 01 сарын 20

Засгийн газрын өнөөдрийн /2021.01.20/ хуралдаанаар малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

Өмнөх хуулийн хэрэгжих хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон. Хуулийг хэрэгжүүлэх нэг жилийн хугацаанд цар тахал гарч, хөл хорио тогтоож байсны улмаас улсын хэмжээнд 18 орчим мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдсан байна. Энэ нь хамрагдвал зохих иргэдийн 62 хувь гэсэн үг юм.

Тиймээс малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид  хугацааг сунгах хүсэлтийг УИХ, Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд олноор ирүүлжээ. Хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01 хүртэл дагаж мөрдөхөөр төсөлд тусгасан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.125.36) 2021 оны 01 сарын 20

Монголд зөвхөн малчид амьдардаг юм уу хувийн малтай хүмүүсийг МАНгар ЗГ маш их харж үзэх юм даа. Малын гаралтай бүх бүтээгдхүүнд хөнгөлөлт чөлөөлөлт эдэлдэг. Одоо бас НДШ нөхөн төлөх болохоор малчид зөвхөн мал тоолуулсан бичиг байхад болно бусад хүмүүс заавал татвар төлсөн байх шаардлага тавьж байгаа нь Үндсэн хуулийн хүний эрхийн ялгаварлан гадуурхах үзэлтэй зөрчилдөж байна. Малчид улсад огт татвар төлөхгүй байж болдог бусад хүн заавал татвар төлсөн байх шаардлагатай болдог хаанахын ёс хууль байна вэ НДЕГ-н дарга нараа. Миний төлж байсан татвар татварын сайт-д байхгүй байгаа нь хүний карманд

0  |  0
Top