ШУУРХАЙ: Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 20

Ерөнхий сайд У. Хүрэлсүх өнөөдөр /2021.01.20/ үдээс хойш шуурхай хурал зарласан. Хуралдаанд цар тахлын үед үүрэг хүлээж ажиллаж байгаа бүх шатны албан тушаалтнууд оролцжээ.

Өчигдөр төрөөд хэдхэн цаг болж байсан эмэгтэй коронавирусний  халдвар авсан нь батлагдсан тул ХӨСҮТ-рүү шилжүүлсэн. Ингэхдээ түүнийг халад, углааштай гадагш авч гарсан нь олон нийтийн дургүйг хүргэсэн билээ. Хүн бүр сошиал хаягаараа дамжуулж дургүйцлээ илэрхийлж, албан тушаалтнуудыг огцрохыг шаардаж давалгаалсан бол энэхүү давалгаа нь өнөөдөр жагсаал болж хувирсан. Уг жагсаалд нүцгэн, халадтай оролцож буй иргэд цөөнгүй бий. Тэд УОК-ын гишүүдийг хариуцлага хүлээтэл энэхүү жагсаалаа зогсоохгүй гэдгээ мэдэгдээд байгаа. 

Иймд Ерөнхий сайд У.Хүрэлсүх шуурхай хурал зарлаж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Шадар сайд Я.Содбаатар нар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна.

2020 оны УИХ-ын сонгуулиар МАН-ынхан үнэмлэхүй ялалт байгуулсны дараа тус намын Удирдах зөвлөл хуралдаж Эрүүл мэндийн сайдаар Б.Цогтбаатарыг томилохоор санал нэгдээд байсан ч тухайн шөнө уг нэр солигдож, маргааш нь Т.Мөнхсайхан сайдаар томилогдож байсан билээ. Тэрбээр долоодугаар сарын 8-ны өдөр томилогдоод зургаан сарын хугацаанд сайдаар ажиллав.   


Тогтмолын Мөнхсайхан нь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн. 37 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл дөрөв. 

2000 онд Нийслэлийн 28 дугаар дунд сургууль, 2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, 2013 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг тус тус төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны магистр зэрэгтэй.  

Ажилласан байдал:

2008-2014 онд Гэмтэл, согог судлалын үндэсний төвд Их эмч, 

2014-2016 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Мэс заслын тасгийн дарга, 

2016-2018 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал, 

2019 оны 1 дүгээр сараас Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар тус тус ажиллаж байна.

Хөрөнгө, орлогын мэдүүлэг:

Өөрийн орлого: 14 сая 437 мянган төгрөг /жилийн/

Гэр бүлийн нийт гишүүдийн орлого: 16 сая 109 мянган төгрөг

Орон сууц, барилга байгууламж: Нийт 4 тэрбум 447 сая 500 мянган төгрөгийн үнэ бүхий нийтийн орон сууц 3, авто зогсоол 1, Өвөлжөө, хаваржаа, хүлэмж 1,

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.185.151) 2021 оны 01 сарын 21

hairan said mash ih haramsaj bn \n

0  |  0
иргэн(122.201.24.236) 2021 оны 01 сарын 20

Т. Мөнхсайхан сайдыг үлдээгээд хариуцлагагүй ажилласан хүмүүст л шийтгэл ноогдуулах хэрэгтэй ш дээ. Зарим нэг хүмүүсийг бодоход ядаж л юм хийж байгаа хүн ш дээ.

0  |  0
Erka(202.126.89.250) 2021 оны 01 сарын 20

Сарангэрэл сайд, УОК резидент эмч нарыг боол шиг ашиглаад хаясан, Мөнхсайхан сайд ЦАЛИНТАЙ болгосон.\n\nХавдараар зовсон иргэдийн хагалгааг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ болгосон Мөнхсайхан сайд.\n\nК-19 гараад жил болж байхад бэлтгэлгүй байсан тэр эмнлэгүүдийн чинь МОЛЕКУЛИЙН БИОЛОГИЙН ЛАБОРАТОРТОЙ болгосон Мөнхсайхан сайд.\n\nӨдөр бүр эрсдэл дунд амьдардаг Эмнлэгийн ажилтнуудыг ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛТАЙ болгосон Мөнхсайхан сайд.\n\nГССҮТ, УНТЭмнлэгүүдийг ЭЭЛТЭЙ болгосон Мөнхсайхан сайд.\n\nАСУУДАЛ хаана байна, түүнийг ШИЙДСЭН. Өмнө ингэж ажилласан МЭРГЭЖЛИЙН САЙД энэ салбарт байгаагүй.\n\nЗа, тэгээд бодно биз...

0  |  0
Иргэн(73.221.173.1) 2021 оны 01 сарын 20

Манайхан аль шатны сэхээтэн хэн ч хүний мөс чанрбн тухай ярихаар өөдөөс ажил яриад байх юм.Хүнээ гэсэн сэтгэлгүй,ард түмнээ л үл ойшоож байвал тэд хэн юм бэ хэний хүчээр баяжаад,хэний хүчээр дарга болоод яваа юм вэ.Ард түмэн үгүй бол тэд хэн юм бэ тэр хөрөнгө мөнгөтэй гээ л там руу явна ш дээ.Хүн хүнээ гэхгүй бол Улс байх юм уу ялгаж салгаж сур л даа.Огцрох гэдэг нь муу зүйл биш ойлгож ухармсрлахын хэлбэр ч ,нөгөө талаас хөрөнгө мөнгөтэй хүмүүс хүний аманд багтаад яахав ч гэж бодож гарч байгаа байж магад аль ч бай ард түмний үзэл бодлыг бодох хэрэгтэй ш дээ.

0  |  0
гашуун үнэн(66.181.188.178) 2021 оны 01 сарын 20

ханыг гаднаас нь хархад гайгүй харагдаж болох ч хийж буй үйлдэл нь нэг л биш.Нэг их харамсаад,их юм хийчихнэ гэж хүлээх,горьдох хэрэггүй. Эмнэлгүүдээр очдогч амнб хаалт ,халад, малгай болсон эр удирдагыг нь дагуулж коридороор ихэмсэг алхж яваагаа нийгмийн сүлжээнд тавьж попорноо.газар дээрээ ажил ямар байгаа алдаа оноог олж хараад цаашид хэрхэн ажиллах тухай үүрэг ,чиглэл өглөө гэж ур дуулдаагүй ээ.Өөрөөр хэлвэл ажлын арга барил,хүнтэй ажиллах урлаг муутай залуу

0  |  0
Уншигч(103.212.119.152) 2021 оны 01 сарын 20

Мундаг залуу, ажлыг нь хийлгэхгүй дээ

1  |  0
zochin(192.82.73.70) 2021 оны 01 сарын 20

Хууль дүрмийг улөндаа гишгэнэ гэдэг монгол улс орноо устгаж сөнөөнө гэсэн үг монгол сөнөж устах замдаа орлоо

0  |  0
100(202.9.46.125) 2021 оны 01 сарын 20

anketaa buruu ugch dee tasgiin erlegch hiij uzeegui darga said hiigeed l

0  |  0
kkk(150.129.140.155) 2021 оны 01 сарын 20

эрүүл мэндийн яам сайн сайдын даллага авахуулмаар юм. Мэргэжлийн залуу сайдаа дэмжээд ажлыг нь хийлгэх байсийм даа. Даанч дээ хэлэх үг олдохгүй бна

1  |  0
Эрдэнэ(103.57.93.96) 2021 оны 01 сарын 20

Уул нь гайгүй л хүн харагдсан. Хайран юмдаа

2  |  1
zochin(1.75.245.28) 2021 оны 01 сарын 20

zailuulah heregtei thag aldalgui ajil aa hiij chadahgui hariuthlagagui uls.s bolj ard tumen zovoj bna olon doloo yum yarilgui zailuulj uz...

0  |  1
Top